Нурууны өвчнөөс хол байя гэвэл, дараах буруу зуршлаас татгалз!

Дэлхийн нийт хүн амын 80% нь нурууны өвчинтэй тулгардаг. Мэргэжилтэнүүдийн хэлж байгаагаар уг өвчин үргэлж гэмтэл бэртэлтэй холбоотой байдаггүй гэнэ. Үүний гол буруутан нь ихэнхидээ хүмүүсийн өдөр бүр хийдэг үйл ажиллагаатай холбоотой байдаг. Биднийг хүүхэд байхад л “Нуруугаараа битгий бөгтий. Тэгш яв” гэж маш их хэлдэг байсныг сонсож байсан ч өдөр тутамдаа энэ зарчмыг баримтлаж чаддаггүй бөгөөд нуруу өвдөх үед л санадаг. Ингээд нуруугаа эрүүл чигээр нь байлгахыг хүсэж байвал та дараах зарчмыг мөрдөж байгаарай.

Нурууны өвчнөөс хол байя гэвэл, дараах буруу зуршлаас татгалз!

1 Мэргэжлийн хүчин зүйл

Нурууны өвчин оффисын ажилтан, хүнд хөдөлмөр хийдэг хүмүүст төдийгүй гоо сайханч, маникюр, педикюр, архитектор, жолооч, инженер, оёдолчин гээд маш олон мэргэжлийн хүмүүстэй тулгардаг байна. Тиймээс цагт нэг удаа завсарлаж, нурууныхаа чилээг гаргаж байх хэрэгтэй. Бага зэргийн дасгал хийх эсвэл ажлын байрнаасаа түр ч болов босож хүзүүү толгойгоо хөдөлгөж амрааж байх хэрэгтэй.

Мэргэжлийн хүчин зүйл

2 Гэрийн ажил хийх орон зай

Гэрт байх үед нуруу аюулгүй мэт санагддаг. Тиймээс ч бид гэртээ тайвширч нуруугаа хэрхэн авч явж байгаадаа төдийлөн санаа зовдоггүй. Гэтэл аяга таваг угаах, хувцас индүүдэх, хоол бэлдэх гэх мэт гэрийн ажил хийхэд бөгтийх нь бидний нуруунд бас л муугаар нөлөөлдөг байна.

Тиймээс гэрийн ажлын орчин нөхцөл нь мөн л танд тохирсон байх хэрэгтэй. Угаалтуурын өндөр, индүүдлэгийн тавцан гэх мэт. Гэрийн ажил хийж байх үедээ ч нуруу тэгш, булчин сул байх хэрэгтэйг анхаар.

Гэрийн ажил хийх орон зай

3 Хөлд эвгүй гутал өмсөх

Гоо сайхан ертөнцийг аврана гэж үздэг ч бид хэт өндөр өсгийтэй гутал сонгосноор нуруундаа маш их хэмжээний ачаалал өгдөг байна. Хэт өндөр өсгийтэй гутлыг өдөрт 2 цаг л өмсөх шаардлагатай байдаг.  Мөн хэт хавтгай гутал ч нуруунд сөргөөр нөлөөлдөг. Биеийн жин буруу хуваарилагддаг учир илүүдэл жин нуруун дээр ачаалал болж ирдэг байна. Тиймээс өдөр тутамдаа хэт өндөр биш дундаж өсгийтэй гутал сонгох хэрэгтэй. Өлмий болон өсгийг сайн гэгч барих оосор, бүчтэй гутлыг сонгох нь зөв юм.

Хөлд эвгүй гутал өмсөх

4 Том цүнх

Том цүнх нь бидний нуруунд  маш муу хор уршгийг авчирдаг байна. Том цүнхэнд бид өөрт хэрэг болох, болохгүй бүх зүйлийг цүнхэндээ авч явах нь илүүдэл ачаа болох бөгөөд бидний нуруунд муугаар нөлөөлдөг. Цүнхээ цэвэрлээд зөвхөн танд шаардлагатай гэсэн зүйлийг л авч явах хэрэгтэй.

Цүнхний хамгийн зөв сонголт бол хоёр мөртэй үүргэвч бөгөөд заавал хоёр мөрөөр нь үүрэх шаардлагатай. Тухайн цүнх нь ууцан дээр унжих биш харин далтай нийлсэн байх хэрэгтэй гэдгийг анхаар.

Том цүнх

5 Буруу байрлалтай унтах

Буруу байрлалтай унтах, эсвэл биед эвгүй гудсан дээр унтах зэрэг нь нурууны өвдөлтөнд нөлөөлдөг гэдгийг та мэдэх байх.  Тэгвэл гудас нь хэт зөөлөн мөн хэт хатуу байх ёсгүй юм. Нуруу бүх л шөнийн турш тэгш байх хэрэгтэй. Хажуу тийшээ харж унтаж байгаа тохиолдолд  толгой чинь хэт доош, эсвэл хэт дээш байж болохгүй. Ер нь бол нуруугаараа цэх унтаж сурах хэрэгтэй. Та аль болох л дээшээ харж унтах хэрэгтэй бөгөөд ингэж унтсан тохиолдолд өвдгөн доороо дэр хийх нь нурууны ачааллыг багасгадаг байна.

Буруу байрлалтай унтах

6 Бариу хувцас

Бариу хувцас хэдийгээр сайхан харагддаг ч бидний эрүүл мэндэд бас д муугаар нөлөөлдөг байна. Учир нь харандаа банзал, доошоо нарийссан даашинз, нарийн өмд, зэрэг нь биеийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цусны эргэлтийг багасгадаг байна. Булчин үргэлж сул биш байх нь нурууны өвчин үүсэхэд нөлөөлдөг юм.

Эмэгтэйчүүдийн хувьд дотуур хувцсыг мөн зөв сонгох хэрэгтэй.  Бариун дотуур хувцас нь мөн л цусны эргэлтийг удаашруулдаг байна. Тиймээс дотуур хувцас сонгохдоо гоёмсгийг сонгохоос гадна биед эвтэйхэн байхаар сонгох хэрэгтэй. Мөн өргөн мөртэй хөхөвч сонгох нь зүйтэй гэжээ.

Бариу хувцас

7 Стресс

Судалгаанаас харахад үргэлж стресстэй байх нь булчингийн чангаралыг үүсгэдэг байна. Сэтгэл санаа хямарсан үед бид өөрийн нурууны байдалд төдийлөн анхаардаггүй бөгөөд үүнээс болоод бид мөрөө унжуулж явснаас болоод нуруу өвддөг байна. Тиймээс стрессээс ангижрах зөв замыг сонгох хэрэгтэй бөгөөд ялангуяа спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй байдаг. Хамгийн гол нь өөрийн дуртай зүйлийг сонгох нь зөв. Жишээ нь: сэлэх, бүжиглэх, гүйх гэх мэт. Хэрвээ сэтгэл санааны гүн хямралд орсон бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

Стресс

8 Хүнд зүйлийг буруу өргөх

Нуруугаа эрүүл байлгахын тулд мэдээж хүнд зүйл өргөх хориотой. Гэхдээ зарим тохиолдолд заавал хүнд зүйл өргөх шаардлага гардаг. Тэгвэл  нуруугаа гэмтээхгүйн тулд аливаа зүйлийг өргөхдөө өвдгөө нугалаад, толгой нуруу хоёр чинь ижил хэмжээнд байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хүнд зүйлийг буруу өргөх

Хэрвээ танд бидний хүргэсэн мэдээллээс гадна өөр хэрэгтэй мэдээлэл байвал бидэнтэй хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()