1
"Odeon" кино театр
1946 онд Бристол дахь "Odeon" кино театрт 2000 хүн "The Light That Failed" киног үзсэн байна. Кинон дээр гол дүрийн жүжигчин буудуулсны дараа сохордог аж. Гэвч тухайн үед кино театрын менежер Роберт Фаррингтон Жексон (Robert Parrington Jackson) өөрийн ажлынхаа өрөөнд алуулсан байжээ. Тэрээр 33-хан настай 4 хүүхдийн аав байсан бөгөөд түүнийг толгойндоо буудуулсан байхыг 18:45 минутанд туслах ажилтан анх мэдсэн байна. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн боловч орой нь нас баржээ. Харамсалтай нь 1989 онд Уэлс гаралтай нэгэн хулгайч үхэхийнхээ өмнө энэ талаар дурдсанаас өөр ямар нэг байдлаар тухайн хэргийг тайлж чадаагүй байна.
Харин одоог хүртэл та энэ кино театрт кино театар ажилладаг бөгөөд 3-р танхимд үзвэрийн үеэр ямар нэгэн шалтгаангүйгээр танхимын температур унадаг байна. Үүнийг зарим хүмүүс Жексоны сүнстэй холбон тайлбарладаг байна.
2
"Xinhai" туннел
Төв Тайванийг Мужатай холбохоор баригдсан Шинхай туннел нь оршуулгын газрын дээр байрладаг байна. Үүнээс үүдэн энд хачин жигтэй явдлууд олон тохиолддог. Туннелээр явах үед ихэнх жолооч нарт энэ нь эцэс төгсгөлгүй эндээс гарах боломжгүй, хавханд орсон мэт сэтгэгдэл төрдөг гэжээ. Хэдийгээр тэд туннелийн төгсгөл дэхь гэрлийг хардаг ч хүрж чадахгүй мэт санагддаг байна.
Харин зарим жолооч нарт энэхүү туннелийн яг дунд зам цэвэрлэж байгаа эмэгтэйг харагддаг гэнэ. Мэдэхгүй жолооч нар дуут дохиогоо ажиллуулсан ч эмэгтэй замаас холдолгүй, цэвэрлэгээгээ үргэлжлүүлсээр байдаг. Харин ойртоод очихоор байдаггүй гэжээ.
3
Бровнсвилл дэхь Техасийн их сургууль
Бровнсвилл дэхь Техасийн их сургуулийн дотуур байрны сүнсний талаарх түүхээс бүтсэн "The Ghosts of Fort Brown" хэмээх 2 ч цуврал ном гарсан байдаг. Энэхүү дотуур байр нь өмнө нь цайз байсан бөгөөд нэг нь 19 зууны үеийн оршуулгын газрын суурин дээр баригджээ. Оливиа Де Ла Гарза хэмээх оюутан охин 3 орчим настай хүүгийн сүнс түүний өрөөнд орж ирээд, унтаж байхад нь хөнжлийг нь хуулдаг байсан талаар өгүүлсэн байна.
Мөн энэхүү дотуур байранд цэргүүд жагсаж, Викториагын үеийн хувцастай хүмүүс хуучны дайны талаарх дуу дуулж, вальс эргэдэг байна. Ингээд ч зогсохгүй номын тавиур дээрх номнууд гэнэт унаж, дуут авдарнууд өөрсдөө ажилладаг хэмээжээ.
4
Баллиболи ой мод
Хойд Ирландын нутагт орших Баллиболи ой мод нь эрт дээр үед мэргэч төлөгч нарын зан үйл явуулдаг байсан газар гэх цуурхал байдгаас гадна Дундад зууны үед олон хүн энд төөрч, ор сураггүй алга болсон байна.
1997 онд 2 зоригтой эрс энэхүү ой модыг судлахаар иржээ. Ингээд модон дотор явж байтал удалгүй эмэгтэй хүн уйлах дуу сонсоод бүсгүйг хайсан боловч цусанд будагдсан моднуудтай л тааралдсан байна. Айж сандарсан эрс ойгоос гарах гэж гүйж явахдаа хойшоо хартал юүдэнтэй 4 сүүдэр шиг зүйл тэднийг хараад зогсож байсан гэжээ.
Өөр хүмүүсийн ярианд ч бас тэднийг хэн нэгэн ажиглаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэж дурдагдсан байдаг байна. Зарим хүмүүс энэхүү ой модыг өөр ертөнц рүү орох хаалга хэмээжээ.
5
Гуантанамо далайн эргийн булан
Кубын Гуантанамо далайн эргийн буланд байрлах "The Bayview" нэртэй комплекс нь АНУ-ын Тэнгисийн цэргийн бааз гэдгээс илүүтэйгээр хачин сонин явдлууд тохиолддог гэдгээрээ алдартай ажээ. 1943 онд энэхүү барилгыг цэргийн албан тушаалтнуудад зориулан дахин баригдсан цагаас хойш сүнс сүүдэр үүрлэх болжээ. Учир нь уг байрны 2 давхрын цонхон дээр нэгэн настай эмэгтэй цонхоор харан сууж байдаг гэнэ. Тэрээр хэдэн жилийн өмнө угаалгын өрөөндөө нас барсан байдалтайгаар олдсон байна.
Мөн ногоон өнгийн хувцастай эрэгтэй нэг өрөөнөөс нөгөө өрөөний угаалгын өрөө хооронд явж харагддаг. Барилгыг тэнгисийн цэргийн баазын суурин дээр барьсан учраас энэ ногоон хувцастай хүнийг цэргүүдийн нэг байсан гэсэн таамаглал байдаг байна.
6
Конн Барракс
Дэлхийн 2-р дайны үед Германы Швайнфурт хотноо байрлах Конн Барраксыг Нацистуудад зориулсан эмнэлэг, сэтгэцийн төв болгон ашигладаг байсан бол одоо АНУ-ын цэргүүд ашигладаг байна. Америк цэргүүдийг тэнд байрлаж байх үед хэдэн жилийн зайтай нэг өрөөнд байрлаж байсан 2 цэрэг яг ижил зүүд зүүдлэжээ. Тэдний зүүдэнд, нэгэн Нацист цэрэг хажуудаа зогсох сувилагчтай ярьж, орных нь хажууд зогсоод тэднийг харж байсан байна. Сувилагч эмэгтэй цусанд будагдаж, нэг л гунигтай царайтай. Нацист цэрэг сувилагч руу хандан ямар нэг зүйл хийхийг хүсэхэд сувилагч унтаж байгаа цэргийг боомилсноор унтаж буй цэргүүд сэрдэг гэжээ.
Сүүлд нь тэдний энэхүү өрөө нь үхсэн хүнийг оршуулахын өмнө бэлтгэдэг байсан өрөө гэдгийг мэджээ. Мөн нэг айдас хүргэм түүх байдаг нь үр хөндөлтийг эсэргүүцдэг байсан бүсгүй хонгил дундуур нялх хүүхдийн цогцос тэвэрч гүйдэг тухай ярьжээ.
7
Вроклав
Вроклав нь Баруун Польш дахь хамгийн том хот бөгөөд тэнд олон оюутнууд амьдардаг байна. Мөн энэ бол чөтгөрийн хараалын улмаар ач хүү нь эмээгээ алсан гэдгээрээ алдартай газар ажээ. Түүний хашгирах дуу одоо хирнэ "St. Elizabeth"-ийн сүмийн ойролцоох Хансел, Гретел барилгын орчимд сонсогддог байна.
"Golden Dog"-ын доорхи байшинд агуу Фредерик амьдардаг байсан бөгөөд харин одоо энэ барилгыг ресторанаар ашиглаж байгаа юм. Түүнийг захиа бичиж байхад нь ямар нэг зүйл гарыг нь татаж байсан гэдэг. Байшингын доод талын зоорьноос хачин чимээ гардаг. Сүүдэр харагддаг гэсэн яриа байдаг бөгөөд үүнийг "St. Mary Magdalene" сүмийн үйлчлэгчид мөнхийн шоронгоос зугтаж чадахгүй зовж байгаа явдал гэсэн цуурхал байдаг байна. Мөн "Partisan Hill"-ийн доор байрлах өрөөнүүдээс хашгирч буй хүний хачин чимээ сонсогддог гэжээ.
8
Филиппиний сургууль
Филиппиний төв сургууль нь сүнсний түүх, сэтгэл сэртхийлгэм явдлуудаар дүүрэн ажээ. Жишээ нь, "Roblee Science Hall" (Дэлхийн 2-р дайны үед Япон цэргүүдийн байрлаж байсан газар) нь шөнийн 3 цагт алга болдог гэсэн яриа ч байдаг. Мөн оюутнууд сургуулийн зааланд жоохон хүүхэд тоглож байхыг маш олон удаа харсан гэжээ. Түүний гар, хөлөнд гинж зүүсэн байдаг бөгөөд охин заримдаа аяархнаар уйлдаг байна.
Мөн "The Old Valentine" барилга нь "CPU"-ын үүсгэн байгуулагч Виллиам Валентины (Dr. William Valentine) төрсөн газар юм. Түүний сүнс шөнө дунд өөрийнхөө толгойг гартаа бариад оюутнуудыг айлгах дуртай гэжээ. Харин "Franklin Hall"-д амиа хорлосон залуухан хүү оюутнуудад харагддаг бол эсрэг талын барилгаас цагаан хувцастай бүсгүй нууцаар тэднийг ширтсээр байдаг байна. Тэр ч бүү хэл "Johnson Hall"-д анги дундуур сүнснүүд явж сурагчдыг айлгадаг гэжээ.
9
"Macquarie Fields" буудал
Австрали улс нь ч мөн аймшигтай явдлуудаар баялаг гэнэ. Сиднейн хойд арлын "Wakehurst Parkway"-д байдаг охины сүнс маш алдартай гэжээ. Мөн нэгэн сүнсний тухай яриа байдаг нь "Macquarie Fields" галт тэрэгний буудалтай холбоотой юм.
Галт тэрэгний буудал нам гүм болж, сүүлийн галт тэрэг хөдөлсөн хойно хүн уйлах чимээ сонсогддог. Бага багаар чангарсаар бүр цурхиран уйлдаг байна. Энэ бол бүжигчний хувцас өмссөн, цусандаа будагдсан охины сүнс ажээ. Охин чангаар хашгиран уйлж, буудал орчмоор гүйдэг заримдаа яг төмөр замын голд нь суугаад уйлаад байдаг байна. Түүнийг 1906 онд галт тэргэнд дайруулан үхсэн охины сүнс хэмээн ярьдаг байна.
10
"Gridley" туннел
Японы аймшигтай түүхүүд маш олон байдаг. Магадгүй та ганц нэгийг сонсож байсан л байх. Захаас нь дурдахад, нэгэн усан цэрэг тольны хэлтирхийгээр бугуйгаа зүсэж хүмүүсийг айлгадаг болон Хирошима хотын амиа алдсан иргэд хашгирч, улаан өнгөтэй нүд агаарт харагддаг гэх мэтээр элдэв янзын зүйлс их байдаг байна.
Харрин Ёокосука хотын Гридли туннелээр явж байх үедээ жолооч нар толиндоо харахад ард нь самурайн хувцас өмссөн эрэгтэй хүн зогсож байдаг гэжээ. Зарим жолооч нар айснаасаа болж өөр машинтай мөргөлдөж, аваар осол гаргасан тохиолдол их байдаг гэжээ. Энэхүү явдал нь ихэнхдээ шөнийн 12-01 цагийн хооронд бороо орох үеэр болдог байна. Түүнийг Япончууд эзнийхээ өшөөг авах гэж явсан самурай туннелд үхэж, сүнс нь хоргодон үлдсэн хэмээн ярилцдаг бөгөөд тэрээр үүргээ биелүүлж чадаагүй тул туннелээс гарах эрхгүй болж, тэндээ үүрд үлдсэн хэмээдэг байна.
Харин та ийм зүйл үнэхээр байдаг гэдэгт итгэдэг үү? Тантай ийм зүйл таарч байсан уу?