Алс хол орших үл мэдэх ертөнц

2014-03-01, 07:50
30,941

Аялагч гэрэл зурагчин Дэвид Лазар (David Lazar)-ын өтгөн шигүү ой, дуу чимээтэй усан хүрхрээ, халуун орны амьтадаар хүрээлүүлсэн “Амазон” мөрний эрэг дээр амьдрах омгоор зочилсон тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.

Алс хол орших үл мэдэх ертөнц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ бол Рио-де-Жанейрогийн алдарт наран шарлагийн газраас 3000 км зайд амьдардаг Дессаны устаж буй омгийн гишүүд юм.

Тэдний амьдардаг газар луу энэ жил Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох “Манауса” хотоос зөвхөн завиар л явж хүрч болно.

www.caak.mn
 
30 настай зурагчин Дэвид Лазар хэдэн онцгой содон хүмүүсийн зургийг авчээ. Жишээлвэл, гайхалтай ногоон нүдтэй хүү, тод өнгийн титмэн малгайтай омгийн ахлагч, лимбэ тоглож буй хүүхдүүд, алаг өнгөтэй “Ара” тоть  гэх мэт...

Лазар ихэнхи зургуудаа “Дессан” тосгонд авсан бөгөөд тэрээр Аргентинтай хил залгаа оршдог “Игуасу” хүрхрээ рүү өмнө зүг 1000 миль газар явсан байна. “Би уламжлалт ёс заншилаа хүндлэн хадгалсаар байгаа омгийн хүмүүсийг харахын тулд тосгон хүртэл завиар явсан.

www.caak.mn
 
Эдгээр хүмүүс их амгалан, нөхөрсөг хүмүүс байсан. Удирдагч нь нүүрээ уламжлалт өнгүүдээр гоёж чимсэн, толгой дээрээ өдөөр хийсэн титэм малгай тавьсан, харин түүний инээмсэглэл сайхан сэтгэл, аз жаргалыг илэрхийлж байлаа.
 
Хүүхдүүд ойд амар тайван тоглож байна. Тэдний толгой дээр байгаа малгайны өд бол “ара” тотьний өд юм. Тэдгээрийг омог доторх хэсэг хүмүүсийг ялгахын тулд хэрэглэдэг байна. Миний зурагнуудын тусламжтайгаар дэлхийн хүмүүс өөр нэг Бразилийг олж харна байх гэдэгт найдаж байна”-гэжээ.

www.caak.mn
 
“Энэ бол үнэхээр том гайхалтай орон. Хотууд, Бразилийн наран шарлагууд, мэдээж, гайхамшигтай, гэвч хүмүүс өөр Бразилийн тухай мэдэж авах ёстой. Дессанаас 1000 милийн газарт бас нэг гайхалтай газар байна. Энэ бол “Игуасу” хүрхрээ юм.  Домогт өгүүлснээр бол, Бурхан Найпи нэртэй сайхан эмэгтэйтэй гэрлэхийг хүсчээ. Бүсгүйг дурлалт залуу Таробойгийн хамт завиар сэлж явахыг хараад бурхан хилэгнэн голыг хоёр хэсэг хуваасан байна. Ингээд л голууд нь хэд хэдэн хүрхрээ үүсгэсэн түүхтэй” –хэмээн ярьжээ.

Зурагчин залуу Бангладеш, Кени болон Зүүн-өмнөд Азийн орнуудаар мөн аялаж байсан байна.

www.caak.mn
 
“100 жилийн өмнөх шиг харагддаг зүйлийн зургийг авах надад таалагддаг. Надад энэ нь маш сонирхолтой санагддаг. Энэ нь Австрали дахь миний жирийн амьдралаас үнэхээр тэс өөр ялгаатай, ихэнхи хүмүүсийн сонсоогүй газруудын зургийг авах дуртай. Ялангуяа жинхэнэ сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн хүмүүсийн зургуудыг авах дуртай. Инээмсэглэл, нөхөрсөг байдал, дохио зангааны ачаар омгийн хүмүүстэй хэл амаа ололцож чаддаг.” – гэж Лазар ярьсан байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()