Олон орны бүсгүйчүүд гоо сайхны хагалгаанд орохын тулд Өмнөд Солонгос улсыг зорьдог. Энэ 3 бүсгүй бусдын л адил нүүрний мэс засалд орохоор ирсэн ч, улс руугаа буцах замдаа саатуулагдсан ажээ. Хагалгаанд орсон хүмүүсийн ихэнх нь өөрсдийн бичиг баримтан дээрх царайнаасаа өөр харагддаг учраас онгоцны буудалд саатуулагдах тохиолдол их гардаг байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд гоо сайхны хагалгааны эмнэлгүүд гадаад үйлчлүүлэгчдээ "Гоо сайхны хагалгааны гэрчилгээ" гэж өгдөг болжээ.
Гэрчилгээнд өвчтний пасспортны дугаар, Солонгос улсад байх хугацаа, нэр болон эмнэлгийнхээ байршлийг бичсэн байдаг гэнэ. Мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгч нар нь энэ гэрчилгээгээ нисэх онгоцны буудлын үйлчлэгч нарт үзүүлж хил давдаг аж.
Харин хятад бүсгүйчүүдэд энэ гэрчилгээ нь тус болоогүй гэнэ. Тэд мэс заслын дараахан улс руугаа буцахаар шийдсэн бөгөөд нүүрний хавдраа буулгаж амжилгүйгээр онгоцны буудал орсон байна. Гэвч тэдний бичиг баримт, гэрчилгээнд байсан зургуудад цагаачлалын албаныхан итгээгүйгээр барах уу, бүр саатуулжээ.
Эцэст нь үүрэгт ажлаа хийсэн хилийн ажилтнууд, өөрсдийгөө танигдахын аргагүй өөрчилсөн бүсгүйчүүдийн хэн хэн нь буруугүй байсан учраас байдал тайвнаар шийдэгдэж, бүсгүйчүүдэд буцах эрхийг нь олгожээ.