Өнөөдрийн энэ амжилтанд хүрэхийн тулд тэрээр олон хүний доромжлол гадуурхлыг тэвчсээр ирсэн. Магадгүй бусдын хэлсэн үгс тэрнийг улам бүр хурцалсаар энэ түвшинд хүргэсэн байж ч болох юм.
Бусдад гадуурхагддаг байдлаасаа залхсан тэрээр өөрийгөө өөрчлөхийн тулд фитнессд яван биеэ хөгжүүлж эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний бие урьд өмнөхөөсөө илүү халуухан болж үр дүнгээ өгсөөр байлаа.
Тэрээр бие хөгжүүлэх үйл явц бүрээ цахим ертөнцөд нийтлэн, үр дүнгээ хуваалцдаг байжээ. Эдгээр нийтлэлүүд нь ирээдүйн нөхөр болох Шведийн алдартай бодибилдингийн дасгалжуулагч Торбьорн Остергрен (Torbjorn Ostergren)-н хараанд өртөж, эмэгтэйг илүү их хөгжихөд нь туслахаар шийдэн хамтран ажиллах санал тавьжээ. Ийнхүү тэдний харилцаа гүнзгийрэн 2014 онд гэрлэлтээ баталгаажуулжээ.
Тэрээр өөрийн биеэ хүссэн хэмжээндээ хүртэл хөгжүүлж чадсан ч фитнессээ орхилгүйгээр өдөр болгон хичээллэн, үр дүнгээ "Instagram" хуудсандаа тогтмол нийтэлдэг болжээ.
Бүсгүй одоогоор Шведийн хамгийн алдартай фитнесс модель гэж нэрлэгдээд байгаа юм.
Тэрээр өөртөө итгэлтэй байдал, зорилготой хүмүүсийн тод жишээ болж чадсан юм. Түүний энэ зоригтой алхмуудаас маш олон хүмүүс үлгэр жишээ аван, өөрсдийгөө өөрчилсөөр байгаа билээ.
178 см өндөртэй моделийн хөлийн урт нь 108 см гэнэ. Энэхүү урт хөлийнхөө ачаар бусдаас онцгойрч, өөртөө итгэлтэй байдлаа алддаггүй гэжээ.
Хосууд 2 хүүхэдтэй болсон ба одоог хүртэл нэг нэгэндээ урам өгсөөр аз жаргалтай амьдарч байгаа билээ...
Түүний өмнөх ба одоогийн зургууд
"Хүн бурхнаас заяасан гоо үзэсгэлэнгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрласнаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ"
~ Түүний инстгаграм хуудас ~