1
Эмчийн нарын эмчилгээнээс татгалзсан
Дөрвөн жилийн өмнө нэгэн өвчтөнд цусны даралт их, чихрийн шижин өвчинтэй гэсэн оношийг тавьж байсан бөгөөд түүнд зориулан эмчилгээ бичиж өгчээ. Гэхдээ тэрээр эмч нарт итгэхээс татгалзаж, энгийн аргаар чихрийн шижин өвчнөөс ангижирч чадсан байна. Тэрээр түүхий ногоо, жимс идсэнээр маш хурдан эрүүлжиж байсан бөгөөд эмч нар хүртэл алмайрч байсан гэнэ.
Өвчтөний ам үргэлж цангаж байсан учир тэрээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эмчид хандсан байна. Түүний цусан дахь сахрын хэмжээ 29 байсан бөгөөд нойр булчирхай өөрийнхөө үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэхээ больсон байжээ. Тэрээр инсулины тариаг насан туршдаа тариулах хэрэгтэй болсон хэдий ч тариа түүнд үр дүн авчирсангүй харин ч сөргөөр нөлөөлсөн байна. Ингээд тэрээр өөрийн амьдралын хэв маягийг өөрчлөхөөр шийджээ.
2
Залуугийн авсан эрч хүч
Шинэ жилийн өмнө тэрээр Жон Зирдум (John Zirdum) хэмээх эмчийн нэвтрүүлгийг зурагтаар үзсэн бөгөөд энэ эмч сүүлийн 12 жилийн турш хүнсний ногоог түүхийгээр нь хэрэглэж байна хэмээн ярьжээ. Дэглэмийн сайн талыг судлаж үзсэн өвчтөн үүнийг өөрийн амьдралын хэв маяг болгохоор шийджээ.
Ингээд түүнд эхний долоо хоногт нэлээд хүндхэн байсан ч тэрээр бүхнийг даван туулахаар шийдсэн бөгөөд үр дүн нь ч гайхалтай байсан байна. Түүний сахрын түвшин 5 хүртлээ бууж, 25 хоногийн дараа тэрээр 11 кг жин хаяжээ. Ингээд 6 долоо хоногийн дотор тэрээр 20 гаруй кг жин хаяж, цусны даралтны хэмжээ нь хүртэл тогтворжиж, сахрын түвшин нь мөн тогтворжсоноор тэрээр инсулин хэмээх тарианаас салж чадсан байна. Ингээд зоригтой, зорилоготой залуугийн барьсан дэглэм гэвэл:
3
Түүний барьсан дэглэм:
Орц:
- 2 алим
- 2 киви
- Байцаа
- 5 гадил
Хийх арга:
Бүх орцоо саванд хийгээд дээрээс нь нэг литр ус нэмж хийгээд хонуулна.
Өглөө сэрмэгцээ хагас литрийг уух хэрэгтэй бөгөөд үлдсэнийг нь бүтэн өдрийн турш ууна. Шүүснээс гадна та өдөрт жимс болон түүхий хүнсний ногоо идэх хэрэгтэй. Мөн туна загас идэж болох бөгөөд энэ нь В12 амин дэмээр баялаг юм. Өлсөхгүй эрүүлжих гайхалтай дэглэмийг туршаад үзээрэй.
Танд эрүүл энхийг хүсэн ерөөе!