Эрчүүдийн хайрыг татахын тулд юу хийх ёстой вэ?

"Эрэгтэй хүмүүс хүндэлдэг бүсгүйгээ хайрладаг бол, харин бүсгүйчүүд хайрладаг залуугаа хүндэлдэг” гэх яриа байдаг нь үнэний ортой гэлтэй. Эрчүүдийн хувьд хайр хүндлэл хоёр зэрэгцэн оршдог учир бүсгүй та өөрийгөө хайрлуулахыг хүсэж л байвал хамгийн түрүүнд өөрийгөө хүндлүүлэх хэрэгтэй юм. Чухам яаж гэж үү? Тэгвэл бүсгүй танд хэрхэн өөрийгөө хайрлуулж бусдын тэр дундаа хайртай залуугийнхаа хүндлэлийг хүлээсэн нэгэн болох тухай бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Эрчүүдийн хайрыг татахын тулд юу хийх ёстой вэ?

1. Бүх зүйлд санал нэгддэг эмэгтэй байх хэрэггүй.

Эрчүүд өөрийн гэсэн үзэл бодолтой эмэгтэйчүүдэд дуртай бөгөөд дандаа түүнтэй санал нэгддэг бүсгүй түүний анхаарлыг татаж, хүндлэлийг хүлээх нь юу л бол.

2. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх хориотой.

Ямар нэгэн шоу цэнгээнд найз нөхдийн хэн нэгэн архи хэтрүүлэн хэрэглэх тохиолдолд л цагийг үнэхээр зугаатай сайхан өнгөрүүллээ гэцгээдэг. Харин эмэгтэй хүн ялангуяа олон нийтийн газар хэт согтох нь эрчүүдийн хувьд хамгийн ичгүүртэй зүйлийн нэг байх болно.

3. Эрчүүд өөрийн гэсэн сонирхол, хоббитой бүсгүйчүүдэд дуртай.

Ихэнх эрчүүд бүсгүйчүүдийн бие даасан өөрийн гэсэн үзэл бодолтой байдлийг илүүд үздэг байна. Нэг үгээр хэлбэл тэд тухайн эмэгтэйн бүхий л амьдрал тэдний дагалдан баясагч нь байхыг хүсдэггүй гэнэ.

4. Анхны болзоон дээрээ дотно харьцаанд орох хэрэггүй.

Үүнээс болоод тухайн залуу таныг хүндлэхгүй. Таныг өөрийн болгохын тулд хэдий чинээ их чармайлт гаргана, төдий чинээ тэр таныг хүндлэх болно.

5. Хэзээ ч битгий худал ярь.

Худал хэзээ нэгэн цагт ил болдог бөгөөд худал хэлсэн зүйл чинь эргэн тань дээр ирэх болно.

6. Өмнөх найз залуугийнхаа талаар муу зүйл ярих хэрэггүй. 

Ганц, хоёр үнэн зүйлийг хэлэхэд л хангалттай. Эс тэгвээс таны одоогийн найз залуу таниас зугтах болов уу. Учир нь түүнээс салсныхаа дараа та тэрний талаар муу ярих магадлалтай гэж тэр айх болно.

7. Өөр хэн нэгэнд сээтэн хаях хэрэггүй.

Таныг хямдхан эмэгтэй хэмээн хүлээн авах бөгөөд таны найз залууд энэ төрлийн эмэгтэй таалагдах нь юу л бол.

8. Өөрийнхөөрөө бай.

Хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Эрчүүдэд өөрийгөө үнэлэж чаддаг эмэгтэйчүүд таалагддаг. Хүн бүр хажуудаа жинхэнэ “би”-г байлгахыг хүсдэг шүү дээ.

9. Эмэгтэйлэг, уян зөөлөн, үнэнч байдлыг эрэгтэйчүүд үргэлж үнэлдэг.

Тиймээс нэн түрүүнд та өөрийгөө “Эмэгтэй” хүн гэдгийг мартаж болохгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()