Эрүүл мэндэд тустай ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүн төрөлхтөн бид бий болсон цагаасаа л бүх төрлийн хүнсийг хэрэглэж үзэн цагийн уртад юу нь бидний биед хэрэгтэй, юу нь бидний биед хэрэггүй болохыг таньж мэдсэн билээ. Хүн бүр л жимс, ногоо, эслэг ихтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бидний биеэс хорт бодисыг гадагшлуулан, биенд шим тэжээл өгдөг гэдгийг мэддэг ч хэтрүүлэн хэрэглэвэл биенд муу байдгийг тэр бүр мэддэггүй юм. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Эрүүл мэндэд тустай ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

1 Брокколи байцаа

Дэлхийн олон орны эрдэмтдийн судалгаагаар брокколи байцаа нь хорт хавдар тусч, зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдлийг бууруулдаг болох нь тогтоогдсон ч их хэмжээгээр хэрэглэх юм бол бамбай булчирхайн үйл  ажиллагааг бууруулдаг болох нь ажиглагджээ. Учир нь энэхүү байцаанд агуулагддаг тиоцианийн хүчил нь йодыг бие махбодид сайн шингээдэггүй ажээ. Иймээс бамбай булчирхайн асуудалтай байсан хүн брокколи байцааг ихээр хэрэглэх хэрэггүй юм. 

Брокколи байцаа

2 Лимонтой ус

Өглөө босмогцоо лимонтой ус уух нь биеийн жинг бууруулж, дархлааг нэмэгдүүлэн, эсийг гэмтэхээс сэргийлдэг ч их хэмжээгээр уувал шүдний пааланг гэмтээж, шүд цоорох нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй учраас лимонтой усыг соруулаар уухыг сүүлийн үеийн шүдний эмч нар зөвлөдөг болжээ. 

Лимонтой ус

3 Самар болон ургамлын гаралтай сүү

Үнээний сүүг орлодог шар буурцаг, будаа, самрын сүү зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулахдаа их хэмжээний сахрыг нэмж өгсөн байдаг. Үүнээс гадна тухайн түүхий эдээ маш бага хэмжээгээр агуулж байдаг учраас хүүхэддээ эдгээр төрлийн сүүг битгий уулгаарай. 

Самар болон ургамлын гаралтай сүү

4 Наргил модны самрын тос

Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежийн профессор Кэйт Томас Аюубын (Keith-Thomas Ayoob) үзэж байгаагаар наргил модны самрын тос нь хүний биед эерэг нөлөөгүй бөгөөд маш их калоритой учраас оронд нь оливийн тос хэрэглэхийг санал болгожээ. 

Наргил модны самрын тос

5 Туна загас

Туна загас нь уураг, магни, цинк, төмөр, омега-3 болон тосны хүчлийн эх үүсвэр болдог ч 7 хоногт хэд хэдэн удаа идсэнээр биен дэх мөнгөн усны хэмжээ нэмэгдэж мэдрэлийн эс хорддог байна. Мөнгөн ус нь хүний булчинг сулруулж, харааг өөрчилдөг билээ. Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд мөнгөн усыг бага хэмжээгээр агуулдаг загасыг сонгон долоо хоногт хамгийн ихдээ 2 удаа л идэж болно. 

Туна загас

6 Кимчи

"Nutrition Twins"-ийн мэдээлж байгаагаар дарсан байцаа буюу кимчи нь витамин А, С, пробиотик эслэгийн эх үүсвэр болдог хэдий ч өөртөө асар их давсыг агуулж байдаг юм. Хэрвээ кимчиг өдөр тутамдаа хэрэглэсээр байвал яваандаа даралт ихэсч, зүрхний дутмагшилд орох магадлал нэмэгдэх болно. 

Кимчи

7 Ногоон цай

Хорт хавдар, үрэвсэл болон зүрхний өвчнөөс хамгаалдаг учраас хүмүүс ногоон цайг хэд л бол хэдэн аягаар нь уудаг. Тэгвэл ногоон цайнд агуулагддаг таннин хэмээх бодис нь төмрийг биед шингэхэд саад болдог бөгөөд улмаар төмрийн дутагдалд оруулдаг ажээ. Ногоон цайг хоол идэнгээ уухыг эмч нар сайшаадаггүй юм. 

Ногоон цай

8 Улаан вино

Зүрхэнд гойд сайн нөлөөтэй байдаг улаан дарсыг эмэгтэйчүүд өдөрт 100 гр, эрчүүд өдөрт 200 гр уух нь зохистой гэж үздэг. Мөн өдөр тутамдаа яг хэмжээг нь тааруулж ууснаар таныг эрүүл саруул байлгах ид шидтэй ундаа билээ. 

Улаан вино

9 Цитрусын төрлийн жимснүүд

Витамин С-гээр баялаг ч зарим нэг төрлийн эмнүүдтэй цуг хэрэглэснээр эмийн үйлчилгээг үгүй болгодог. Ийм учраас эм уухаасаа өмнө эмчээсээ энэ талаар сайтар асууж мэдэх нь чухал юм. 

Цитрусын төрлийн жимснүүд

10 Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Эслэг ихтэй зүйлсийг идсэнээр удаан хугацаагаар өлсдөггүй бөгөөд  энэ нь бага идэх замаар хурдан турах бололцоог олгодог юм. Тэгвэл эслэг ихтэй зүйлсийг их хэмжээгээр хэрэглэснээр гэдсэнд хий дүүрч, цанхайлт үүсдэг сөрөг талтай ажээ. 

Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

11 Байцаа, цэцэгт байцаа

Антиоксидант шинж чанартай, эрдэс бодис, витаминаар баялаг байцаа болон цэцэгт байцаа нь өөртөө К витаминыг агуулдаг тул цусыг өтгөрүүлдэг сөрөг талтай юм. 

Байцаа, цэцэгт байцаа

12 Бор будаа

Хэдийгээр бор будаа нь бүхэл үрийг өөртөө агуулдаг ч хаана ургаснаасаа шалтгаалан органик бус хүнцлийг тодорхой хэмжээгээр агуулж байдаг байна. Бохир зүйлс гадаргын усанд орж, үүгээр усалсан будаа хүнцэлтэй болдог ажээ. Агшаахынхаа өмнө сайн угаахыг эмч нар зөвлөж байна. 

Бор будаа

13 Жимсний шүүс

Жимсний шүүсний гол найрлаганд сахар ихээр агуулагддаг бөгөөд ходоодонд хэрэг болохуйц эслэгийн хэмжээ тун бага байдаг байна. Ийм учраас өдөр тутамдаа хэрэглэсэн ч хангалттай хэмжээний витаминыг авч чадахгүй. Харин үүний оронд жинхэнэ жимсийг нь авч хэрэглэж байгаарай. 

Жимсний шүүс

14 Уураг

Биеийн жингээ хасч, булчингийн массаа нэмэгдүүлэхийг хүсч буй хэн бүхэнд уураг зайлшгүй чухал. Гэхдээ заавал ч үгүй дэлгүүрт зарагддаг уургийг авч уух  шаардлагагүй юм. Зөв хооллож, уураглаг зүйлсийг өдөр тутамдаа хэрэглэснээр хангалттай хэмжээний уургийг авах боломжтой байдаг. Үйлдвэрийн уураг нь бөөрөнд сөрөг нөлөөтэй ажээ. 

Уураг

15 Ус

Усыг хангалттай хэмжээгээр уу гэж зөвлөдөг ч хэтрүүлэн ууснаар биен дэх электролитийн тэнцвэртэй байдал алдагдаж давсны түвшин огцом буурдаг байна. Ийм учраас богино хугацаанд их хэмжээний ус уух нь буруу юм. 

Ус

16 Задь

Халуун ногоо нь идэхэд амттай, бага калоритай байдаг ч задьны тухайд гэвэл арай өөр юм. Задийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэснээр толгой эргэх, бөөлжих, ам хатах шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Задь

17 Бууцай

Ерөнхийдөө ногоон өнгийн хүнсний ногоонд фолийн хүчил, лютейн, магни болон витамин К их хэмжээгээр агуулагддаг. Тэгвэл бууцайнд агуулагддаг оксалат хэмээх бодис нь бөөрний чулууг үүсгэх гол нөхцөл болдог байна. 

Бууцай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()