1
Сүү
Хүйтэн сүүнд нүүр цэвэрлэгч хөвөнгөө дүрээд зовхин дээрээ тавиарай. Энэ арга нь нүдний эргэн тойрон дахь арьсны эсийг агшааж, улмаар хавдалтыг бууруулахад тустай ажээ.
2
Банана
Калигаар баялаг энэхүү жимс нь биен дэх илүүдэл усыг биеэс гадагшлуулах үйлдэлтэй учир өдөр тутамдаа идэж байхад буруудахгүй юм.
3
Огурцы
Зүссэн огурцыг хавдсан хэсэгтээ 15-20 минутын турш тавьсанаар хавдар буудаг байна. Халуун дулааны улиралд нүдээ хавдахаас урьдчилан сэргийлэхийн тулд найрлагандаа огурцы агуулсан тосыг түрхэж болно.
4
Дүрдэг цай
Идээшүүлээд хэрэглэчихсэн хар цайг халуун усанд дүрээд хөргөгчинд хийгээрэй. Хүйтэн болсных нь дараа гаргаж ирээд нүдэн дээрээ 5 минут тавина.
5
Төмс
Цардуулаар баялаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, хавдар бууруулахад тустай төмсийг ашиглахдаа юуны өмнө нарийн ширхэгтэй үрэгчээр сайтар үрээд үрсэн төмсөө цэвэр даавуунд боож нүдэн дээрээ 10-15 минутын турш тавих хэрэгтэй.
6
Өндөгний цагаан
Арьсны үрэвсэл, хавдалт, загатнаа зэрэгт хэрэглэсээр ирсэн өндөгний цагааныг бэлтгэхдээ 2 өндөг хагалан цагаан хэсгийг нь ялган аваад нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж өгнө. Энэ маскаа нүдэн дээрээ 5 минутын турш тавьж дараа нь цэвэр усаар зайлж угаана.
7
Гүзээлзгэнэ
Хүн бүрийн идэх дуртай гүзээлзгэнэ жимсэнд хавдар бууруулдаг алфа-гидрокси хэмээх химийн нэгдэл агуулагддаг байна. Таны нүд хавдсан бол гүзээлгэнээс нимгэн зүсч нүдэн дээрээ 10 минут тавина.
8
Халбага
Хүнд тэс цохиулаад хөхөрсөн нүдтэй болсон, их унтсаны улмаас нүд нь хавдсан хүмүүст хүйтэн халбаганы арга яг тохирно. Өдрийн турш тогтмол хүйтэн халбага тавих нь өндөр үр дүнтэй байдаг.