Хоёрхон ширхэг сонгиноор бөөрөө бүрэн цэвэрлээрэй!

Хүний биед хуримтлагдсан хорт бодисыг шүүж, цэвэрлэх үүрэг хүлээсэн бөөр нь бидний биеийн хамгийн чухал эрхтэнүүдийн нэг билээ. Бөөр бол бидний биед хуримтлагдах давс болон бусад хорт бодисыг цуснаас шүүж байдаг эрхтэн юм.  Ажил нь хорт бодисыг цэвэрлэх учраас бөөр өөрөө ч хорт бодисонд хорддог. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам бөөрөнд хуримтлагдсан давс ихсэж ингэснээр бөөр өвчлөх шалтгаан болдог ажээ. 

Хоёрхон ширхэг сонгиноор бөөрөө бүрэн цэвэрлээрэй!

Тэгвэл биднийг амьд байж, эрүүл саруул явахад тусладаг бөөрнийхөө хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бид бөөрөө хэрхэн цэвэрлэх ёстой юм бол оо?

Танд хэрэг болох зүйлс: 

  • Сонгино 2 ширхэг 
  • Лимон 2 ширхэг 
  • Яншуй 3 ширхэг 
  • Ус 2 литр 

Хийх арга: 

Усаа саванд хийж буцалгаад сонгиноо хальслан жижиглэж хэрчинэ. Дараа нь буцалсан усаа шилэн саванд хийж дээрээс нь хэрчсэн сонгиноо нэмж хийнэ. Эцэст нь яншуй болон лимоны шүүсээ нэмж хийгээд 2 цаг байлгана. Уг бэлдмэлээ өдрийн турш тэнцүү 6 хувааж уух ёстой. Шээс хөөх үйлдэлтэй учраас бэлдмэлийг 7 хоногт ердөө 3-хан өдөр уух нь хангалттай юм. Цэвэрлэгээг 14 хоногийн турш хийснээр нэг курс болно.

Анхаарах зүйл:

Цэвэрлэгээ хийж байх хугацаанд давс, өөх тос болон сахар буюу элсэн чихэр хэрэглэж болохгүй. Харин усаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох жимс, ногоо, буурцаг, мөөг болон загасыг голчлон хэрэглэхийг зөвлөж байна. 

Хориглох заалт:

Уг цэвэрлэгээний арга нь өндөр үр дүнтэй ч өндөр даралттай, цээж нь үргэлж хорсч байдаг болон цусны сахрын хэмжээ багатай хүмүүст тохиромжгүй юм. 

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()