“Samsung Galaxy S9” гар утас Монголд албан ёсоор танилцуулагдлаа

2018-03-15, 11:30
4,155

Samsung компанийн технологийн цоо шинэ шийдэл бүхий Galaxy S9, S9 Plus утаснуудын албан ёсны нээлтийн ажиллагаа 3 сарын 14-нд Blue Sky зочид буудалд боллоо. 

“Samsung Galaxy S9” гар утас Монголд албан ёсоор танилцуулагдлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Galaxy S9 болон Galaxy S9+ гар утаснууд 3-р сарын 16-ны өдрөөс Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарна. Samsung-ийн албан ёсны Улаанбаатар хот дахь болон орон нутагт байрлах дэлгүүрүүд, MobiCom, Unitel,Skytel операторуудаар болон Next Electronics-н салбаруудаар худалдаалагдах юм.

Galaxy S9 гар утасны онцлох давуу талууд:

  • Секундэд 960 кадрын хурдтайгаар Super Slow-motion бичлэг хийх боломжтой бөгөөд ингэснээр бусад төрлийн ухаалаг гар утаснуудаас 4 дахин илүү удаашруулсан видео бичлэг хийх чадвартай. 
  • Хос өрц бүхий дуран нь яг л хүний нүдний ажиллах зарчмын дагуу ажилладаг болсон нь гол ялгарах давуу талуудын нэг болж чадсан.
  • Гэрэл багатай орчинд өрц нь илүү өргөн нээгдэж гэрэл ихтэй орчинд хумигддаг болсноор орчны гэрлээс үл хамааран илүү тод, гэрэлтүүлэг сайтай зураг дарна. 
  • Augmented reality дүрслэл бүхий таны царайг дуурайлган бүтээгдсэн эможигийн тусламжтайгаар та сэтгэл хөдлөлөө илэрхийлэн бусадтай хуваалцах боломжтой.
  • AKG брэндийн стерео яригч болон чихэвчээр тоноглогдсон тул өндөр нарийвчлалтай, тод дуугаралтыг танд мэдрүүлнэ.

Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдээр Galaxy S9 загвар нь 2,220,000 төгрөг, Galaxy S9+ загвар нь 2,520,00 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах бөгөөд Хаан банкны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах боломжтой. 
Мөн түүнчлэн Голомт банкны кредит карттай хэрэглэгчид 220,000-250,000₮-өөр хямдруулан авах боломжтойг дуулгахад баяртай байна.  

Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд Улаанбаатар хотод Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ төвийн 1 давхарт, ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт, ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт, Зайсан ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт, И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт, Max Mall худалдааны төвийн 3 давхарт болон SOLO MALL худалдааны төвд тус тус байрлаж байна. Мөн түүнчлэн Баян-Өлгий аймагт Өлгий хотын Ай Хо худалдааны төвд болон Эрдэнэт хотод Өлзийтбулаг худалдааны төвд тус тус байрлаж байна.  

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.