Хүзүү хамгийн түрүүнд хөгширдөг гэдгийг мэдэх үү? түүнийг арчлах энгийн аргууд

Эмэгтэй хүний насыг хүзүүнээс нь хараад мэдэж болдог гэсэн ойлголт бий. Хүзүү хамгийн түрүүнд хөгширдөг гэдэг нь үнэн. Учир нь хүзүүний арьс нь бусад арьснаас нимгэн, булчин багатай байдаг бөгөөд уян хатан байдлаа алддаг. Азаар энэ асуудлыг хялбархан аргаар шийдэж болох юм байна шүү. Ингээд хэрхэн хүзүүгээ зөв арчлах талаар аргыг танд хүргэе.

Хүзүү хамгийн түрүүнд хөгширдөг гэдгийг мэдэх үү? түүнийг арчлах энгийн аргууд

1 Арьсаа үргэлж чийгшүүлж байгаарай

Яагаад ч юм хүзүүгээ нүүр шигээ үргэлж чийгшүүлж байх ёстой гэдгийг хүмүүс мартдаг.  Хүзүүгээ арчлахын тулд заавал тусгай шингэн худалдаж авах шаардлаггүй бөгөөд нүүрний тос л байхад хангалттай. Хамгийн гол нь доороос нь дээшээ зөв түрхэх хэрэгтэй. Мөн хүзүүний арьсыг гуужуулах хэрэгтэй. Гэхдээ энэ тохиолдолд арай зөөлөн зүйл сонгох хэрэгтэй бөгөөд гэрийн нөхцөлд иогурттай овъёос байсэн ч болно. Энэ нь үхжсэн арьсыг гуужуулж хүзүүг толигор сайхан болгож өгнө.

Арьсаа үргэлж чийгшүүлж байгаарай

2 Хүнд жинтэй гоёл чимэглэл зүүхээс татгалзаарай

Хүнд хүзүүний зүүлт нь хүзүүний арьсыг сунгаж, үрчлээ үүсгэдэг учир эдгээр гоёл чимэглэлийг онцгой үед л зүүх хэрэгтэй. Үүнээс гадна бариу хоолойтой цамц өмсөх хэрэггүй.

Хүнд жинтэй гоёл чимэглэл зүүхээс татгалзаарай

3 С амин дэм болон өөхний хүчил агуулсан хүнс хэрэглэх

С амин дэм нь коллаген ялгаруулахад сайнаар нөлөөлдөг бөгөөд коллаген нь арьсыг уян зөөлөн, үрчлээгүй байхад тусалдаг. Тиймээс өдөр тутмынхаа хоолонд бэрсүүт жимс, улаан лооль болон жимс,  хүнсний ногоо зэргийг түлхүү  хэрэглэх хэрэгтэй. Үүнээс гадна омега-3 болон омега-6 агуулсан хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Үүнд: оливын тос, загас, самар, авокадо гэх мэт. Эдгээр хүнс нь арьсыг дотроос нь чийгшүүлэхэд туслана.

С амин дэм болон өөхний хүчил агуулсан хүнс хэрэглэх

4 Хэт их үнэртэй ус түрхэж болохгүй

Үнэртэй усанд их хэмжээний спирт болон үнэрт бодис агуулагдсан байдаг учир арьсыг хатааж, уян хатан чанарыг нь алдагдуулдаг. Хэрвээ та өдөрт үнэртэй усаа сэргээдэг бол хүзүүн дээрээ бус харин бугуйн дээрээ түрхэж байгаарай.

Хэт их үнэртэй ус түрхэж болохгүй

5 Зөв алхах хэрэгтэй

Нэгдүгээрт, буруу алхах нь толгой болон нурууны өвчин үүсэх шалтгаан болдог.

Хоёрдугаарт, байнга бөгтийж, толгойгоо унжуулж явснаар хүзүүнд үрчлээс үүсэхэд нөлөөлөнө. 

Мөн гар утас, зурагт, номыг нүднийхээ доод түвшинд байрлуулж харснаар хүзүүнд үрчлээ үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Зөв алхах хэрэгтэй

6 Дасгал хийх хэрэгтэй

Хүзүүг сайхан харагдахад тустай олон төрлийн дасгал байдаг. Өдөр тутамдаа хийж байхад тохиромжтой дараах хэдэн дасгалыг дагаад хийгээрэй.  

- Эрүүгээ урагш хойш хөдөлгөх

Дасгал хийх хэрэгтэй

- уруулаа "о" хэлбэртэй болгоод 5 секунд орчим бариарай. Хэд хэдэн удаа давтаад дараа нь "и" үсэг хэлж байгаа мэт болгоод дахин давтаарай.

- Тэгш суугаад духан дээрээ гараа тавих хэрэгтэй. Дараа нь хүзүү, толгойгоо нугалалгүйгээр духаараа алгаа шахах бөгөөд энэ байрлалтай 10 секунд болно.

- Тэгш суугаад гараа толгойныхоо ард аваад дагзаараа хойшоо шахна. Энэ үедээ толгойгоо хойш гэдийлгэхгүй бөгөөд 10 секунд барих хэрэгтэй.

- Цэх суугаад толгойгоо хойш гэдийлгэж, амаа ангайна. Шүдээ зуухгүйгээр доод уруулаараа дээд уруулдаа хүрэхийг хичээгээрэй. Энэхүү үйлдлээ хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.

Илүү үр дүнд хүрэхийн тулд энэ төрлийн дасгалыг өдөр 1-2 удаа давтана.  Гэхдээ энгийн дасгал ч таны хүзүүг сайхан, толигор хэвээр нь хадгалахад туслах бөгөөд байнгын дасгал хөдөлгөөн хийх нь цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг учир арьс илүү толигор, уян хатан байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()