1
Сэдэв өөрчлөх
Хэрвээ таны асуултанд өөр хариулт өгж, өөр сэдэв рүү эргүүлэх гэж оролдож байвал худлаа хэлж байх магадлалтай. Тухайн хүнийг гол сэдэв рүүгээ эргээд оруулах гэж хичээгээрэй. "Тийм" эсвэл "Үгүй" гэсэн шулуухан хариулт дийлэнхдээ үнэн бодит байдаг.
2
Тоглоом тохуу болгох
Таны асуултанд хариулалгүйгээр тоглоом болгож өнгөрөөх гэж байгаа хүн худлаа ярьж байна гэсэн үг. Таныг хуурах гэж оролдож байгаа нь тэр бөгөөд анхаарлыг тань өөр зүйл рүү сарниулах гэж тийм үйлдэл хийдэг байна.
3
Хэтэрхий шударга царайлах
Худалч хүмүүсийн бас нэг чанар нь хэтэрхий үнэнч шударга царайлах юм. Худалч хүн танд тухайн хэрэгтэй ямар ч хамааралгүй гэж амлах болно. Үүнд нь итгэх хэрэггүй.
4
Өрөвдөх
Хамгийн хэцүү зүйл нь таныг өрөвдөж хайрлаж байгаа хүнд итгэхгүй байх явдал бөгөөд хэрвээ таныг өчүүхэн зүйл дээр ч өрөвдөж байгаа бол тэр таныг хуурах гэж оролдож байна гэж бодоорой.
5
Асуултыг асуултаар хариулах
Таныг хуурах гэж оролдож байгаа хүн хэзээ ч шууд хариулт өгөхгүй. Тэд бүр өөр зүйл асуух болно. Асуултыг асуултаар хариулах нь худал хэлж байгаагын тод жишээ юм шүү.
6
Таг болох
Таг болох буюу ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа хүн танд худал ярьж байгаа гэдгийн бас нэгэн илрэл юм. Ялангуяа таны асуулт маш энгийн байхад 2-3 секундийн дараа л ийм царай гаргаж байгаа бол та хайсан хүнээ олж шүү.
7
Жүжигчилсэн тогтолт
Хэрвээ нөгөө хүн тань хэтэрхий "жүжиглээд" байвал гэмтэй хүн байх магадлал өндөр. Хүний ааш зан 6-10 секундэд маш амархан өөрчлөгддөг байна. Харин, худалч хүн таныг итгүүлэхийн тулд түүнээс ч илүү хугацаанд гайхсан дүр үзүүлж, жүжигчилсэн тоглолт үзүүлэх болно.
8
Гэнэт уурлах
Гэнэт уурлаж, харааж зүхэх нь худлаа ярьдаг хүмүүсийн сонгодог арга юм. Гэхдээ, та үүнд нь уцаарлалгүй тайван байж, асуултаа дахин асуугаарай.
9
Асуултыг дахин дахин давтах
Хэрвээ таны тавьсан асуултыг нөгөө хүн тань хэд хэдэн удаа давтаж асуугаад байвал тэр жинхэнэ худлаа ярьж байна гэсэн үг байх нь.
10
Хариулахаасаа татгалзах
Хэрвээ эсрэг хүн тань хариулт өгөхөөсөө татгалзаж, өөр сэдвийн, ямар ч хамаагүй зүйл ярьж байгаа бол тэр "Яаж энэ сэдвээс бултах вэ?" гэж бодож байх магадлалтай. Тэгэхээр түүнийг юуны талаар ярьж байгаа, сэдэв хазайлгах гэж оролдож байгаа эсэхийг сайтар ажиглаарай.
НЭМЭЛТ: Тухайн хүний нүүрний хувирлыг ажиглаарай
ХУДЛАА ЯРЬЖ БАЙГАА ХҮНД ИЛРЭХ ШИНЖҮҮД:
- Байн байн ханиах, шүлсээ залгих, ямар ч царайны хувирал үзүүлэхгүй байгаа хүн худлаа ярьж байгаад баригдахвий гэж санаа зовж буйн шинж.
- Царайны тэгш хэм буюу таныг тайван байх үед нүүр тань үргэлж тэгш хэмтэй харагддаг. Харин нэг тал нь илүү идэвхтэй ажиллаад ирэхэд сэтгэл хөдлөлөө нуух гэсэн санаатай болдог байна.
- Хараа тогтохгүй байх. Хэрвээ таны ярьж байгаа хүн маш ичимхий л биш бол тэр танд худлаа ярьж байгаа.
-
Хараа баруун дээд өнцөг рүү чиглэсэн байвал тэр юу гэж худлаа хэлэхээ бодож байна.
-
Гараа нүүр, дух, хүзүүн дээрээ тавих нь тэр танаас нуугдах гэж хичээж байгааг илэрхийлдэг.
-
Хамар, нүд, чихээ майжих.
-
Доошоо харж, толгойгоо сэгсрэх.
-
Хуруугаа амандаа хийх нь тухайн хүн үнэнийг хэлэхийг хүсэж байгаа гэсэн үг юм.
ЭНЭ ЗАЛУУГЫН ТАЛААР ТА ЮУ ХЭЛЖ ЧАДАХ ВЭ?
Хүн чин сэтгэлээсээ инээхэд нүд бас инээд баяслаар дүүрэн харагддаг. Тиймээс хэрвээ тухайн хүнд үнэхээр хөгжилтэй сайхан байгааг нь мэдэхийг хүсвэл нүд орчмынх нь үрчлээг хараарай. Жишээ нь энэ зурган дээрх залуу бол үнэн сэтгэлээсээ инээж байгааг харж болно.
ЭНЭ ОХИДЫН ТАЛААР ТА ЮУ ХЭЛЖ ЧАДАХ ВЭ?
Мэдээж тэд үзэсгэлэнтэй юм. Гэхдээ номыг хавтсаар нь бүү дүгнээрэй. Худалч хүмүүс маш сайн жүжиглэдэг учраас дээрх 10 зөвлөгөөг дагаж, жинхэнэ чанарыг нь мэдээрэй.
МӨН НЭГ ЗҮЙЛ НЭМЭХЭД, дээрх шинжүүдээс нэг хоёр тооны шинж илрэнгүүт шууд худалч гэж бодох хэрэггүй. Сайн харж, сайн сонс. Танд аяндаа мэдрэгдэх болно.