Хятадад очвол тоохгүй өнгөрч болохгүй зүйлс!

Хэдийгээр та Хятад улсад очиж, хятад хэлийг сурж байсан ч энэ улсын талаар нарийн сайн мэдлэгтэй болж амжаагүй л болов уу. Тэгвэл Хятадууд чигчий хурууныхаа хумсаа яагаад ургуулдаг юм бол?  Савхыг  яагаад будаанд хатгаж болохгүй вэ? Хятадууд өөрсдийгөө хүмүүжилтэй гэж боддог уу? Гэх мэт олон сонирхолтой асуултын хариултуудыг танд хүргэе. Та Хятадын аль ч газар руу зорихын өмнө эдгээр зүйлсийг мэдээд авахад илүүдэхгүй л болов уу!

Хятадад очвол тоохгүй өнгөрч болохгүй зүйлс!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Эрт дээр үед Хятад улсад эрэгтэй хүүхэд төрвөл бурхан шагнаж  байна, харин эмэгтэй хүүхэд төрвөл бурхан шийтгэж байна гэсэн ойлголттой байсан. Харин орчин үед хүүхдийн хүйсэнд төдийлөн анхаарахаа больсон бөгөөд зарим жижиг тосгонд л энэ дүрэм баримтлагдаж байгаа гэнэ.  Гэхдээ Хятадууд юуны түрүүнд эмэгтэй хүнийг гэрийн эзэгтэй гэж хардаг учир эцэг эхчүүдэд нь охиноо гадагш сурахаар явахад нэлээд болгоомжтой ханддаг юм байна.

2. Хятад эрчүүд өөрсөддөө анхаарал хандуулах дуртай. Орчин үеийн залуучууд өөрсдийнхөө гоо сайханд ихээхэн анхаарал хандуулах болсон.  Тэд үсээ засуулж, будаж, төрөл бүрийн үнэртэй ус түрхэж, өөрийн хувцаслалтын имижийг бүрдүүлж байгаа. Хятад эрчүүд “Өмнөд Солонгос”-ын эрчүүдээс энэхүү чанарт суралцсан бололтой.  Харин нас тогтсон Хятад эрчүүд өөрийн гоо сайханд төдийлөн анхаардаггүй.

3. Арчилгаа сайтай гадаад төрх нь хангалуун амьдралтай нь илэрхийлэл болдог бөгөөд их хэмжээний орлого олох нь хятад хүн бүрийн мөрөөдөл байдаг. Залуу үеийнхэн өөрийн хангалуун амьдралтайг төгс гадаад төрхөөр харуулахыг зорьдог бол нас тогтсон хятад эр өөрийн гүзээг харуулж, хангалуун амьдралаа илэрхийлдэг байна.

4. Чигчий хурууныхаа хумсыг урт ургуулдаг нь хүнд хөдөлмөр хийж мөнгө олдог хүн биш харин даргын суудал эзэлдэг ухаалаг, өөрийн үнэ цэнийг мэдэрдэг нэгэн болохоо илтгэж байгаа нь энэ гэнэ.

5. Хятадад цээж задгай хувцаслах, нүүрээ тод будах нь садар самуунд уруу татаж байгаа хэрэгт тооцогддог гэнэ. Учир нь хятад эмэгтэйчүүд нүүрээ бараг л будаггүй бөгөөд будсан ч мэдэгдэхгүй нимгэн буддаг. Харин богино банзалыг хааяа өмсөж болдог юм байна.

6. Барууныхан хүмүүжилтэй юу үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэд сайхан дүр төрхтэй гэдэгтэй маргах зүйл үгүй. Цагаан арьстай, том нүдтэй л бол сэтгүүлийн хуудсыг чимэх боломжтой гэсэн бодол хятад үндэстний дунд давамгайлдаг байна.

7. Барууныхан Хятадад очвол бусдаас ялгарах нь мэдээж бөгөөд маш царайлаг  харагдана.  Хятадууд магтаал хэлэх их дуртай учир та Хятадаар зөвхөн “Нихао” гэж мэддэг байсан ч тэр таныг гайхалтай хятад хэлтэй юм байна гэж хэлнэ. Бас таныг загварлаг хувцаслаж, сайхан үсний засалттай юм байна гэж магтах болно.

8. Хар арьстан хүн Хятадаар ярьж чадаж байгаа бол түүнийг “кофе хүн” эсвэл “шоколадан хүн” гэж хэлэх магадлал өндөр байдаг. Тиймээс та энэ төрлийн яриа сонсож байвал битгий гайхаарай.

9. Хятадууд согтууруулах ундаа ууж чадна. Уух ч дуртай. Тэд шар айргийг илүүд үздэг бөгөөд ямар нэгэн баяр ёслолын үеэр хайрцаг хайрцгаар нь худалдаж авдаг.  Согтууруулах ундаа болон тамхийг насанд хүрээгүй хүүхдэд зардаг хэдий ч гудамжинд нь архи уусан, тамхи татсан хүүхэд харагдахгүй.

10. Мөн насанд хүрээгүй хүүхдийг баранд харах энгийн үзэгдэл бөгөөд гэр бүлийнхэн хэн нэгэн хамаатан, ойр дотны хүмүүсийнхээ уулзалтыг зохион байгуулсан хэрэг.  Хятад хүүхдүүд согтууруулах ундаа огтхон ч сонирхдоггүй.

11. Замын хөдөлгөөний дүрмийг тэд төдийлөн баримталдаггүй. Явган зорчигчийг замын хөдөлгөөнд оролцогч гэж тооцох нь юу л бол. Эцсийн мөчид жолооч тормоз гишгэж зогсдог. Энэ нь генетикээр дамждаг бололтой.

12. Хятадууд гадаад хэлээр ховорхон ярьдаг. Оюутан, үнэтэй буудлын ажилчид, эсвэл Хонгконгын иргэд л англи хэлээр ярьдаг. Харин бусад хүмүүстэй та дохиогоор л харьцах болов уу.

13. Хүссэн газраа тамхилах боломжтой.

14. Нийтийн бие засах газар ариун цэврийн цаасыг угаалтуурын ойролцоо тавьдаг учир бие засахаасаа өмнө цаасаа олж аваарай.

15. Хятадууд гар барих төдийлөн дургүй бөгөөд гадаад иргэдтэй ажиллаж сурсан хүмүүс л гар барьдаг.  Хэрвээ танд нэрийн хуудсаа өгсөн бол та аль болох цэвэрхэн газар хадгалах хэрэгтэй. Нэрийн хуудас нь тухайн хүний илэрхийлэл болдог учир хүндэтгэлтэй байх шаардлагатай.

16.  Хэрвээ Хятад хүн таныг өдрийн хоолонд эсвэл өөрийн хотдоо зочлохыг урьж байвал тэр таныг даах гэж байгаа гэсэн үг. Түүнтэй маргалдах хэрэггүй бөгөөд энэ нь тухайн хүнийг үл тоомсорлосон хэрэг болно. Харин түүнийг магтаж, баярласнаа илэрхийлэх хэрэгтэй.

17. Хятад хоолны газар ороход танд огтхон ч сэрээ өгөхгүй. Тиймээс та дараах зүйлсийг анхааралдаа аваарай.

  • Будаан дотор савхаараа хатгаж болохгүй.
  • Ширээн дээгүүр савх хаялах хэрэггүй. –Зовлон дуудна.
  • Ярьж байх үедээ савхаараа хүн рүү заахгүй байх. – Доромжлол
  • Савхаараа шүд болон аяган дээр цохихгүй байх. – муухай чимээ гарна.
  • Нэг савхаар хоол аягалахгүй байх
  • Харин баншийг шууд амандаа хийхийн тулд нэг савхаар хатгаж болно.

18. Хятадуудыг хүмүүжилгүй хүмүүс гэхэд болно. Тэд үргэлж нэг нэгнээ түлхэж, оочир дараалалгүй дайрч тэднээс өөр хүн байхгүй мэт авирладаг. Тэд таниас уучлалт гуйна гэж байхгүй бөгөөд хойно чинь зогсож байгаад таныг түшиж зогсох нь энгийн асуудал. Харин тэд хэлэхдээ: Гадаадуудад бидний энэ байдал огтхон таалагдаггүй ч тэд хэзээ ч ийм олон хүнтэй газар амьдарч үзээгүй. Бид маш олуулаа учир хэрвээ эелдэг байх  талаар бодвол автобусанд суудал эзлэж, сайн ажилд орж хэзээ ч чадахгүй гэжээ.

Хятадад үргэлж очдог хүмүүст Хятад улсад очоод анхаарах ёстой зүйлийн жагсаалтыг аль хэдийн гаргасан болов уу. Зарим зүйл нь томоохон хотуудад тохиолдох бол зарим нь жижиг тосгонд мэдэгдэх нь юу л бол.  Хэрвээ та хятад улсад анх удаа аялахаар зэхэж байгаа бол дээр дурдсан зүйлийг битгий мартаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()