1
Хуурай арьсан дээрээ чийгшүүлэгч тос түрхэх
Хүн бүр ихэнхидээ хуурай арьсан дээрээ чийгшүүлэх тос түрхдэг. Үнэндээ шүршүүрт орсны дараа эсвэл усанд орсны дараа шууд түрхэх хэрэгтэй юм байна. Тосыг түрхэх үед таны арьс бага зэрэг чийгтэй байх шаардлагатай. Арьс чийглэг байх үед бүх нүх сүв нь нээлттэй байдаг бөгөөд тосыг илүү гүн нэвчихэд туслана. Ингээд арьс чийгшил сайтай байх болно.
2
Тослог арьстай учир чийгшүүлэгч тос хэрэглэхгүй байх
Тослог арьстай хүмүүс ихэнхидээ чийгшүүлэгч тосыг түрхэхээс татгалздаг. Та ямар ч төрлийн арьстай байсан чийгшүүлэгч тосыг заавал хэрэглэх шаардлагатай. Тослог арьсанд та тослоггүй усан суурьтай чийгшүүлэгч тосыг сонгож хэрэглэнэ. Энэ төрлийн чийгшүүлэгч тос нь арьсанд хурдан шингэж, нүүрийг тослог харагдуулахгүй.
3
Тогтмол хэрэглэхгүй байх
Арьсаа толигор сайхан, эрүүл харагдуулахын тулд өдөр бүрийн арчилгаа хэрэгтэй. Та чийгшүүлэгч тосыг тогтмол хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг арьсыг үргэлж чийглэх байхад туслана. Тиймээс та өдөрт нэг удаа чийгшүүлэх тос түрхэж байгаарай.
4
Чийгшүүлэгч тосыг нүдний тос болгож хэрэглэх
Хэрвээ та чийгшүүлэгч тосыг нүдний тос болгож хэрэглэж байвал энэ бол том алдаа. Нүдний арьс нь маш эмзэг учир тусгай арчилгаа шаардлагатай. Харин чийгшүүлэгч тос нь үнэрт бодис агуулагддаг учир нүдний арьсыг гэмтээж, хаван үүсгэдэг. Хэрвээ нүдэнд тос орчихвол нүд хорсох магадлалтай. Тиймээс та нүдний тосыг нүдэндээ сонгож хэрэглээрэй.
5
Тосны орцыг анзаарахгүй байх
Бусад бүтээгдэхүүний адилаар та тосны орцыг маш сайн унших хэрэгтэй. Кокосын тос, оливын тос, зуун наст агуулсан тос нь таны нүүрэнд маш сайн тохирно. Үүнээс илүү нэмэлттэй бол арьсанд муугаар нөлөөлөх магадлалтай.
Мөн чийгшүүлэгчтэй нарнаас хамгаалах тос түрхэнэ. Чийгшүүлэгч тос нь (SPF15)-аас доошгүй нарны хамгаалалттай байх хэрэгтэй.