Төрөл бүрийн өвчнийг эмчлэхэд туслах сэтгэл зүйн аргууд

Төрөл бүрийн өвчнийг эмчлэхэд туслах сэтгэл зүйн аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өөрийн биеэр ямар нэгэн өвчнөө анагааж чадна гэхээр танд таатай санагдаж байна уу. Тэгвэл гэрийн нөхцөлд хэрхэн  өөрийгөө эмчилж болох талаар хүргэе. Өөрийгөө эмчлэх бүхий л хүч таны гарт байгаа бөгөөд хамгийн гол нь та өөртөө итгэх хэрэгтэй.

1. Өглөө, өдөр, оройд тус бүр 0,5 литр ус уугаарай. Ууж байгаа ус тань цэвэр, шүүсэн байх хэрэгтэй. Усаа ууж байх үедээ “Би эрүүл байна. Би эдгэрэх болно” хэмээн хэлэх хэрэгтэй.

2. Амьсгалаа өөрчил. Амьсгалаа гаргахдаа авахаасаа илүү удаан гаргах хэрэгтэй. Тайван, удаан, эрх чөлөөтэй амьсгалаарай. Бүтэн өдрийн турш зөв амьсгалах хэрэгтэй гэдгээ санах нь чухал.

3. Өдөр бүр хэрэглэх эмчилгээний үг бичээрэй. Жишээлбэл: Би эдгэж байна. Миний бие эрүүл байна. Миний толгой, бөөр... өвдөхгүй байна гэх мэт.

4. Өөрөө өөртөө массаж хийж сураарай. Гар тань хүрэх газар хүртлээ массаж хийх бөгөөд ялангуяа хөлийн ул, цээж, толгой, хүзүү гэх мэт өөрийн өвдөж байгаа газартаа массаж хийх хэрэгтэй.

5. Бага зэрэг амьсгаа аваад амаа гараараа дарж, хамраа чимхээрэй. Харин амьсгалахыг хүссэн үедээ “Би амьдрахыг хүсэж байна” гэж хэлэх хэрэгтэй. Ингээд энэ үйлдлээ дахин давтаарай. Энэ нь таны биед амьдрах хүслийг илүү ихээр төрүүлэх болно.

6. 22:00 цагт унтаад, 5:00 цагт сэрээрэй. Унтахынхаа өмнө: “Би одоо эдгэрэлийн орон руу явж байна. Би эдгээд ирнэ” хэмээн хэлээрэй. Мөн өдрийн цайны цагаар нэг цаг заавал унтах хэрэгтэй.

7. Сөрөг мэдээлэл ирэх бүхий л сувгийг хаагаарай. Зөвхөн сайн сайхан зүйлийн талаар бодох нь чухал. Хошин шог, инээдмийн кино үзээрэй. Хамгийн гол нь таныг ядраахгүй, тайвшруулах зүйл л хэрэгтэй.

8. Тайвшруулах дуу сонсоорой. Үүнээс гадна хөгжилтэй дуу бас сонсох хэрэгтэй. Дуугаа сонсоод өөртөө тохируулаад бүжиглээрэй.

9. Агаарт их гарах хэрэгтэй. Хэрвээ агаарт гарах боломж байхгүй бол тэнгэр, үүл харж болно.

10. Өөрийнхөө өвчний талаар битгий ярь. Толгойноосоо зүгээр л гаргаж хая. Хэрвээ муу зүйл бодогдоод байвал бүр огт юу ч битгий бод.

11. Найз нөхөдтэйгөө тайван, сэтгэлээ нээж ярилц. Энэ нь таныг тайван байлгах болно.

12. Хүйтэн усаар биеэ шүрш. Эхлээд зөвхөн хөлийнхөө улыг хүйтэн усаар шавших хэрэгтэй бөгөөд бага багаар дээшлүүлэх хэрэгтэй. Хүйтэн ус бие дээрээ асгах үедээ сайн сайхан зүйлийн талаар бодох нь чухал.

13. Бага багаар өдөрт 5-7 удаа идэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд гэрийн хоол идэх хэрэгтэй бөгөөд цай, кофе, согтууруулах ундаа гэх мэт судас нарийсгах зүйл уух хэрэггүй.

14. Хөлсөө гартал дасгал хий. Жишээлбэл: суулт, суниалт, гүйлт гэх мэт.

15. Долоо хоногт нэг удаа мацаг бариарай. Хэрвээ боломжтой бол 24-36 цаг мацаг барьвал сайн. Мацаг барихынхаа өмнө “Мацаг бариад, би эрүүл болно” гэж хэлээрэй.

16. Өдөр бүр 5-10 минут тайван суугаад “Бүх хүн эрүүл саруул байгаасай” гэж бодоорой. Хамгийн гол нь зүрх сэтгэлээсээ бодох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

17. Өдөр бүр өөрийгөө эрүүл саруул байна гэж төсөөлөөрэй. Жишээлбэл: 7 хоногийн дараа би цоо эрүүл байх болно гэж бодох хэрэгтэй.

18. Бурхнаас тусламж гуйгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()