60 секунд тутамд бидний биед юу болж байдаг вэ?

Хүн төрөлхтөн бие махбодийг бурханы бүтээл хэмээн эртнээс нааш хэлэлцсээр ирсэн билээ. Тэгвэл бодит байдал дээр бид бие махбодидоо чухам яг юу болж байдгийг сайн мэддэг билүү? Өдөр тутмын ажил төрөл, гэр бүл, үр хүүхэд гээд л энэ талаар бодолхийлж, амсхийх ч чөлөө завгүй амьдардаг шүү дээ. Ингээд энэ удаагийнхаа нийтлэлээрээ бие махбодийн тухай сонирхолтой танин мэдэхүйн мэдээллийг хүргэж байна. 

60 секунд тутамд бидний биед юу болж байдаг вэ?

1 Харсан мэдээллээ боловсруулна

Нүдээр харсан мэдээллийг тархи боловсруулдаг. Юуны өмнө гэрэл нүдний эвэрлэг бүрхэвчээр дамжин орох бөгөөд  хүүхэн харааны хэмжээг өөрчлөх үүрэгтэй солонгон бүрхэвч хэдий хэрий хэмжээний гэрлийг нүд рүү орохыг хянах ба гэрлийг цахилгаан сигнал болгон хувиргадаг торлог бүрхэвч  нүдээр харсан мэдээллийг тархи руу зөөдөг ажээ. Уг үйл явцыг тайлбарлах юм бол нэлээдгүй удах учраас тархи 60 секундэнд 600 сая бит харааны мэдээллийг боловсруулдаг гээд ойлгочиход л болно. 

Харсан мэдээллээ боловсруулна

2 Мэдрэлийн импульсийг илгээнэ

Нэг ширхэг мэдрэлийн эс секундэнд 1000  мэдрэлийн импульсийг илгээж байдаг ажээ. Эрүүл хүний тархинд дундажаар 200 тэрбум мэдрэлийн эс байдаг гэж тооцвол нэг минутанд 12,000,000,000,000,000 сигналыг тархи илгээж байдаг гэж үзэж болох юм. 

Мэдрэлийн импульсийг илгээнэ

3 Үс ургадаг

Хүний хуйханд барагцаагаар 100-150 мянган ширхэг үс байдаг ба сард 1.3 см хэмжээтэй ургадаг. Үүнийг 30 хоногт хуваавал бидний үс минутанд 2.8 мм-ээр уртасч байдаг ажээ. 

Үс ургадаг

4 Нүдээ анивчдаг

Судалгаа ёсоор хүн минутанд 15-20 удаа нүдээ анивчдаг бөгөөд бидний тархи нүдээ анивчих үйлдлийг дугхийж буй хэлбэр гэж хүлээж авдаг байна. Бид сэрүүн байх үеийнхээ 10%-ийг нүдээ анивчиж өнгөрүүлдэг ажээ. 

Нүдээ анивчдаг

5 Амьсгал авч, гаргадаг

Насанд хүрсэн жирийн хүн минутанд 12-20 удаа амьсгалдаг ба уушиг минут тутамд 11 литр хүчил төрөгчийг шахна. 

Амьсгал авч, гаргадаг

6 Шүлс ялгаруулна

Хүний аман дахь шүлсний булчирхай цаг үргэлж ажиллаж байдаг бөгөөд өдөрт 1-2 литр шүлсийг ялгаруулна. Шүлс нь хоол хүнсийг шингээж, амны хөндийг элдэв нян бактериас хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байна. 

Шүлс ялгаруулна

7 Таны биеийг чийгээр хангана

Хүний биеийн талаас илүү хувь нь уснаас бүрддэг учраас амьд байх гол нөхцөл нь яахын аргагүй ус, чийг хангалттай байх явдал байдаг бөгөөд хүний бие өөрт дутагдаж буй усны хэмжээг мэдэж, дутсан хэсгээ нөхөж байдаг ухаалаг тогтолцоотой билээ. Биед ус дутагдах үед бид цангаж шингэн юм уудаг. 

Таны биеийг чийгээр хангана

8 Зүрх цохилсоор л байх болно

Эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа, биеийн жин тэр ч байтугай биеийн байрлал зэргээс шалтгаалан хүний зүрх ялгаатай хурдаар цохилдог хэдий ч насанд хүрсэн хүний зүрх минутанд 60-100 удаа цохилно. Өөрийгөө удирдаж чаддаг мундаг тамирчдын зүрх минутанд 40 удаа цохилох нь ч бий. 

Зүрх цохилсоор л байх болно

9 Цусыг шахна

Зүрх нэг удаа цохилох бүртээ 60 гр цусыг шахаж бүх биеэр тараадаг. Хүний дундаж наслалтыг 60 жил хэмээн тооцвол хүн дундажаар нийт амьдралынхаа туршид 1 сая баррель цусыг шахна гэсэн тооцоо гарч байна. 

Цусыг шахна

10 Цусны сая сая эсүүдийг үйлдвэрлэнэ

Хүний биед 120 сая ширхэг цусны улаан эс бий. Чөмөг нь цусны улаан эсийг үйлдвэрлэдэг ба хүчил төрөгчөөр биеийг хангаж, биеэс нүүрсхүчлийн хийг зайлуулах үйлдлийг гүйцэтгэдэг. 

Цусны сая сая эсүүдийг үйлдвэрлэнэ

11 Бидний яс үргэлж нөхөн төлжиж байдаг

Яс бол бидний төсөөлдөг шиг бат бөх зүйл биш бөгөөд өөрийнхөө гэмтсэн хэсгийг сэргээж, цоо шинэ, илүү хүчирхэг эсийг цаг үргэлж бий болгож байдаг юм. Судлаачдын олж тогтоосноор хүний араг яс нь 10 жил тутамд нэг удаа цоо шинээр бий болдог гэжээ. 

Бидний яс үргэлж нөхөн төлжиж байдаг

12 Цусыг цэвэрлэнэ

24 цагийн турш бидний эрүүл энхийн манаанд найдвартай зогсож байдаг бөөр маань цусан дахь хорт бодисыг цэвэрлэн цэвэрхэн цусыг бидний цусан судалд нийлүүлж байдаг ажээ. Бидний бие өдөрт 180 л цусыг цэвэрлэж байдаг гээд бодох юм бол өдөрт 30 удаа цэвэрлэгддэг болж таарч байгаа юм. 

Цусыг цэвэрлэнэ

13 Эрчим хүчийг ашиглана

Хоол хүнсний зүйлээс авсан тэжээлээ бид эрчим хүч болгож ашигладаг бөгөөд хоол хүнснээс авсан нэг калори нь 4200 жоуль энергитэй тэнцэнэ. Өдөрт 2000 калорийг хоол хүнсээрээ авдаг хүн байлаа гэж төсөөлөхөд секундэнд 97.2 жоуль энергийг ашигладаг гэсэн үг юм. 

Эрчим хүчийг ашиглана

14 Арьсны эс гуужиж байдаг

Та мэдэхгүй байх аа. Гэхдээ минут тутамд бидний арьснаас 30-50 мянган арьсны эс гуужиж байдаг юм байна. Арьсны эс гуужсаны дараагаар шинэ эсүүд нөхөн төлждөггүй байсан бол бид бүгд арьсгүй араг яс явцгаах байжээ. 

Арьсны эс гуужиж байдаг

15 Хорт хавдраас сэргийлдэг

Хүний биед байдаг эс бүр өдөр тутамдаа ДНХ рүү дайрсан олон арван мянган довтолгоог үгүй хийн устгаж байдгийн хүчээр өөрийнхөө биеийг төрөл бүрийн хорт хавдраас сэргийлж байдаг ажээ. Энзимүүд гэмтсэн хэсгүүдийг олж илрүүлэн тухай бүрт нь арга хэмжээ авч байдгийн ачаар бид эрүүл саруул урт удаан  амьдарч чаддаг байна.

Хорт хавдраас сэргийлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()