Судалгаагаар Эрчүүдэд, бүсгүйчүүдийн дараах зүйлс таалагддаг болохыг баталжээ

Эмэгтэйчүүдийн сэтгэл татам байдлыг нарийн тодорхойлоход их хэцүү. Зарим эрчүүдэд махлаг эмэгтэйчүүд, заримд нь туранхай таалагддаг бол  харин зарим нь бүр тэс өөр зүйлээр сонголтоо хийдэг. Тэгвэл бүсгүйчүүд өөрсдөө төдийлөн сайхан хэмээн боддоггүй зүйлүүд харин ч эрчүүдэд таалагддаг болохыг эрдэмтэд батлажээ. Эрдэмтэд судалгааг олон орны хүмүүсээр төлөөлүүлэн гаргасан бөгөөд судалгаанд нийт 1000 орчим хүн хамрагджээ.  Ингээд тэдэнд бүсгүйчүүдийн ямар зүйлс илүү анхаарлыг нь татдаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Судалгаагаар Эрчүүдэд, бүсгүйчүүдийн дараах зүйлс таалагддаг болохыг баталжээ

1 Өндөр

Эрчүүд өөрөөсөө намхан бүсгүйчүүдийг сонгодог нь нууц биш юм. Ихэнхидээ тэдний өндөр 15-20 см-ийн ялгаатай байдаг.

Гэхдээ дундаж өндрөөс намхан өндөртэй эрчүүд нэлээдгүй бий. Өндөр эрчүүд ихэвчлэн өөрөөсөө жижигхэн эмэгтэйг сонирходог бол намхан эрчүүд өөртэйгөө ижил өндөртэй бүсгүйчүүдийг сонгодог байна.

Өндөр

2 Нас

Бидний эргэн тойронд хосуудын ихэнхи нь насны зөрүүтэй байх нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Ихэвчлэн л эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах байдаг. Тэгвэл сүүлийн үед эсрэгээрээ эмэгтэй нь эрэгтэйгээсээ эгч байх тохиолдол нэлээд их байх болсон.

Эрдэмтдийн тогтоосноор 20-оос доош насны болон 30-аас дээш насны эрчүүд сексийн хамтрагчаараа 24-26 насныхныг сонгох нь элбэг байдаг гэжээ.

Харин 30-аас дээш насны эмэгтэйг сонгож байгаа бол энэ нь тэдний сэтгэл зүйтэй холбоотой болов уу.

Нас

3 Нүдний өнгө

Норвегийн Тромсёгийн Их Сургуулийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар цэнхэр нүдтэй эрчүүд, цэнхэр нүдтэй бүсгүйг сонгохыг илүүд үздэг хэмээн батлагджээ.  Харин бор болон ногоон нүдтэй эрчүүд цэнхэр нүдтэй бүсгүйчүүдийг төдийлөн анзаардаггүй гэжээ.

Сонирхуулахад: Эцэг, эх нь хоёулаа цэнхэр нүдтэй байсан ч бор нүдтэй хүүхэд төрөх магадлал их байдаг байна.

Нүдний өнгө

4 Хоолой болон ярианы хэв маяг

Эрдэмтдийн тогтоосноор эрчүүдэд хүчтэй, эмэгтэйлэг хоолой таалагддаг гэнэ. Энэхүү хоолойны тод жишээ бол Мерилин Монро (Marilyn Monroe) юм байна. Үүнээс гадна Ким Кардашьян (Kim Kardashian) болон Эллен Пейж (Ellen Page) нарын хоолой мэт бага зэрэг чихарсан хоолой эрчүүд нэг их таалдаггүй гэжээ.

Хүчтэй, эмэгтэйлэг хоолой ихэнхидээ нас залуу бүсгүйчүүдэд байдаг бөгөөд харин бага зэргийг чихарсан хоолой нь нас тогтсон эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог юм байна.

Харин бас нэгэн судалгаанаас харахад эрчүүд өөртэйгөө төстэй эршүүд хоолойтой эмэгтэйчүүдийг сонирходог гэсэн дүгнэлт гарчээ.

Хоолой болон ярианы хэв маяг

5 Нүүр будалт

2014 оны судалгаанаас харахад эрчүүд нүүрний будгаа тохируулан хэрэглэдэг эмэгтэйчүүдийг илүү сонирхдог гэжээ. Үүнээс гадна  эмэгтэйчүүд ч тод өнгийн будалтыг төдийлөн таалдаггүй болсон бөгөөд будсан ч будаагүй мэт байхыг  илүүд үзэх болсон байна.

Харин бүсгүйчүүд, эрчүүдэд таалагдахын тулд нүүрний будаг их хэрэглэдэг бол эрчүүдэд эсрэгээрээ будаагүй бүсгүйчүүд таалагддаг гэжээ.

Нүүр будалт

6 Тааз болон бэлхүүсний харьцаа

Өмнөд Каролинагийн их сургуулийн сэтгэл судлаач, доктор Кэри Фицжеральдын судалгаанаас харахад эрчүүд тааз болон бэлхүүсний харьцаа сайтай бүсгүйчүүдэд илүү татагддаг гэжээ. Тэд энэ төрлийн эмэгтэйчүүдийг илүү үзэсгэлэнтэй гэж үздэг байна.

Тааз болон бэлхүүсний харьцаа 0.7 байх нь төгс харьцаа хэмээн тооцогддог аж. Энэхүү харьцааг гаргахад маш амархан юм. Та бэлхүүс болон таазаа хэмжээд бэлхүүсний хэмжээг таазны хэмжээнд хуваагаад л та өөрийнхөө ямар харьцаатай байгаагаа төвөггүйхэн мэдээд аваарай.

Загвар өмсөгч болох Кейт Мосс (Kate Moss), Келли Брук (Kelly Brook) нар мөн жүжигчид Мэрилин Монро (Marilyn Monroe) болон Жессика Альба (Jessica Alba) нар бүгд өөр өөрийн бие галбиртай ч бэлхүүс таазны төгс харьцаатай ажээ.

Кейт Мосс и Келли Брук, актрисы Мэрилин Монро и Джессика Альба,

Источник: https://www.adme.ru/zhizn-nauka/uchenye-rasskazali-o-10-priznakah-zhenskoj-krasoty-kotorye-muzhchiny-neosoznanno-schitayut-privlekatelnymi-1653565/ © AdMe.ru
Кейт Мосс и Келли Брук, актрисы Мэрилин Монро и Джессика Альба, н

Источник: https://www.adme.ru/zhizn-nauka/uchenye-rasskazali-o-10-priznakah-zhenskoj-krasoty-kotorye-muzhchiny-neosoznanno-schitayut-privlekatelnymi-1653565/ © AdMe.ru

Тааз  болон бэлхүүсний харьцаа

7 Нүдний бөгж

Нүдний бөгж гэдэг нь нүдний солонгон бүрхүүлний гадна талын хар бүрхүүлийг хэлдэг юм. Эрдэмтдийн судалгаанаас харахад өргөн нүдний бөгжтэй бүсгүйчүүд, эрчүүдийн анхаарлыг ихээр татдаг гэжээ. Ихэнхидээ залуу бүсгүйчүүдийн нүдний бөгж нь илүү өргөн байдаг ажээ.

Нүдний бөгж

8 Үсний өнгө

Францын судлаачид залуусыг шөнийн клубт ихэвчлэн ямар өнгийн үстэй эмэгтэйчүүдийг бүжгэнд урьж байгааг судалжээ.

Үүний үр дүнд шаргал үстэй бүсгүйчүүдийг бүжгэнд илүү их урьж байжээ. Хоёрдугаарт, бор үстэй эмэгтэйчүүд багтсан бол бусад өнгийн үстэй эмэгтэйчүүд гуравт багтжээ.

Гэхдээ үүний гол зүйл нь үсний өнгө биш харин арьсны өнгөтэй холбоотой болов уу гэж үзсэн байна.

Үсний өнгө

9 Хөлний урт

Сэтгэл судлаач Леон Ф. Зельцер бүсгүйчүүдийн хөлний урт эрчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Үүний үр дүнд эрчүүдэд урт хөлтэй эмэгтэйчүүд илүү таалагддаг болохыг тодорхойлжээ. Намхан ч гэсэн урт хөлтэй бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг маш ихээр татдаг гэжээ.

Эмэгтэйчүүдийн хөл нь цээжнээсээ урт байх нь эрчүүдэд илүү таалагддаг учир заавал төгс галбиртай байх албагүй.

Хөлний урт

10 Нурууны тэгш хэм

Эрчүүд эмэгтэйчүүдийн нурууны тэгш хэмийг мөн хардаг бөгөөд өгзөг болон нурууны хооронд 45.5 градусын өнцөг үүсэх ёстой байдаг гэжээ. Энэ нь эрчүүдийн анхаарлыг илүү их татдаг байна.

Ийнхүү өнцөг үүсгэж явахад нуруу нугасны төрөл бүрийн асуудлаас ангижирч чадах бөгөөд жирэмслэлтийн явцад нуруу өвдөх асуудалгүй давуу талтай юм.

Гэхдээ зөвхөн гадаад гоо сайхан эрчүүдийн сэтгэлийг татдаг гэвэл худлаа. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй учир заавал өөрийгөө төгс төгөлдөр болгох гэж хичээх хэрэггүй юм шүү.

Нурууны тэгш хэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()