Оскарын наадмаас шагнал хүртсэн ч, Лео шиг тансаг амьдарч чаддаггүй одууд

Холливудад харьяалагдаг жүжигчдийг бид хэмжээлшгүй баян, юу хүссэнээ худалдан авч чадахаар хөрөнгө мөнгөтэй гэж боддог. Гэвч энэ нь бодит байдал дээр өөр. Нэг кинонд тоглоод 200 сая доллар авдаг, өндөр үнэлгээтэй жүжигчид гэж байхад, яаж ч хичээгээд ажлын хөлсөндөө хангалттай хэмжээний мөнгө авч чаддаггүй уран бүтээлчид гэж бий. Жишээ татвал Оскарын наадмаас шагнал хүртсэн алдарт жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio) нь хэмжээлшгүй их хөрөнгөтэй байх бол, түүнтэй адил шагнал авсан ч, халаас нимгэн одууд гэж бий. Ингээд та бүхэндээ хамгийн өндөр шалгууртай, нэр хүндтэй гэгддэг Оскарын наадмаас шагнал хүртэж байсан ч, орлого багатай жүжигчдийг танилцуулж байна. 

Оскарын наадмаас шагнал хүртсэн ч, Лео шиг тансаг амьдарч чаддаггүй одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кейси Аффлек (Casey Affleck)

2017 онд "Manchester by the Sea" кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гардан авсан Кэйси Аффлекийн банкны хадгаламж нь төрсөн ах жүжигчин Бэн Аффлейкийнхаас (Ben Affleck) хамаагүй бага юм. Кэйси нь Жёорж Вашингтоны Их сургууль, Нью-Йоркын Их сургуульд элсэн орж физик, одон орон, барууны философийг суралцсан байдаг ч цаг завгүй байдлаасаа болоод нэг  сургуулиа ч төгсч чадаагүй юм. Мөн нэр хүндтэй Оскарын шагналыг хүртсэн ч төдийлөн олонд алдаршиж, хөрөнгө мөнгө цуглуулж чадаагүй бөгөөд хүмүүс түүнийг жүжигчин гэхээс илүү Бэн Аффлейкийн дүү гэдгээр нь мэднэ.

Кейси Аффлек (Casey Affleck)

2 Махершала Али (Mahershala Ali)

Махершала Али нь "Moonlightкинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг туслах дүр" номинацад ялж, Оскарын шагнал хүртсэн билээ. Тэрбээр Оскарын шагналыг хүртсэн хамгийн анхны Ислам шашинтан болсон ба "Moonlight" киног тун бага зардлаар бүтээсэн гэдэг. Тэрээр чадварлаг, хөрөнгө мөнгө ихтэй жүжигчин бүрийн авахыг хүсдэг Оскарын шагналыг өөрийн болгосон ч, халаас нимгэнтэй нэгэн юм. Түүний хувьд тус шагналыг мөнгөтэй харьцуулшгүй гэж үздэг бөгөөд мөнгө биш, нэр хүндийг олж чадсандаа хязгааргүй баярладаг гэнэ.

Махершала Али (Mahershala Ali)

3 Дэниел Дэй-Льюис (Daniel Day-Lewis)

1989, 2007 болон 2012 онуудад Оскарын шагналыг хүртэж байсан Дэниэл Дэй-Льюйсийг тийм ч баян биш гээд бодохоор итгэмээргүй санагдана. Хувийн амьдралаа олон нийтээс нууцалж явдаг түүнийг бид зөвхөн тоглосон дүрүүдээр нь л төсөөлдөг. 1997 оноос хойш ердөө 8 кинонд л тоглосон гэдгээс нь бид түүнийг ямар өндөр шалгууртай нэгэн болохыг нь харах боломжтой. Тэрээр хурдыг мэдрэх дуртай бөгөөд дугуйгаа унаж үүргэвчээ үүрээд холын замд гарахдаа хамгийн жаргалтай байдаг аж.

Дэниел Дэй-Льюис (Daniel Day-Lewis)

4 Жефф Брижес (Jeff Bridges)

Жефф Брижес 2009 онд тоглосон "Crazy Heartдэлгэцийн бүтээлээрээ "Шилдэг гол дүр"-ийн шагналыг хүртсэн байдаг. Тэрбээр Оскарын наадамд нийт 7 удаа нэр дэвшсэнээс "Crazy heart" кинонд амилуулсан "The Big Lebowski"-гийн дүрээрээ Оскарын шагналаа хүртсэн аж. Ийнхүү олон бүтээлд дүрээ мөнхөлсөн түүнд хөрөнгө мөнгө сонин биш бөгөөд алдар нэрийн хойноос хөөцөлдөх дургүй. 

Жефф Брижес  (Jeff Bridges)

5 Бага Кьюба Гудинг (Cuba Gooding Jr.)

"Radio", "Men of Honor", "Pearl Harbor" зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ танигдсан Бага Кьюба Гудинг нь 1997 онд тоглосон "Jerry Maguire" киногоороо Оскарын шагнал хүртсэн түүхтэй. Тэрбээр анх 16 настай байхдаа 1984 оны Лос Анжелесийн Олимпод Лионел Ричи (Lionel Richie)-тэй ;хамтран брек бүжгийн үзүүлбэр үзүүлэн урлагийн гараагаа эхэлж байсан бөгөөд "Симпсоныхон", "Америкийн гэмт хэргийн түүхүүд" болон "Америкийн аймшигт түүхүүд: Роаноке" бүтээлүүдэд оролцон тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.  

Бага Кьюба Гудинг (Cuba Gooding Jr.)

6 Форест Уитакер (Forest Whitaker)

Түүнийг бага байхад гэр бүлийнхэн нь Лос Анжелест нүүж ирснээр, Форест Уитакерын кино урлагт тэмүүлэх хоёргүй сэтгэл нь үндэслэж эхэлсэн байдаг.  Гэмтлээс болж сурч байсан сургуулиа орхисон Форест нь Өмнөд Калифорний Их сургуулийн дуурийн дуулаачийн ангид элсэн орсон бөгөөд үүгээр түүний кино урлагтай холбогдох зам нь нээгджээ. Түүнийг Оскарын шагнал авсан Африк-Америк гаралтай 5 дахь жүжигчинд тооцдог билээ. 

Форест Уитакер (Forest Whitaker)

7 Кристоф Вальц (Christoph Waltz)

Кристоф Вальц нь Квентин Тарантиногийн найруулсан "Inglourious Bastards", "Django Unchained" кинонд тоглож 2 удаа "Шилдэг туслах" дүрийн шагналыг гардан авч байв. Алтан бөмбөрцөг, Канны Кино Фестивалийн Шилдэг жүжигчний шагналт тэрбээр Герман, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ. Тэрээр амжилт бүтээлээр дүүрэн нэгэн боловч, цалин болгож авдаг мөнгөний хэмжээ нь хэтэрхий бага гэнэ.

Кристоф Вальц (Christoph Waltz)

8 Эдриен Броуди (Adrien Brody)

Дөнгөж 29 насандаа алдарт "Төгөлдөр хуурч" киноныхоо дүрээр Оскарын шагнал хүртсэн Эдриен Броуди нь 2002 оноос хойш уг бүтээлтэйгээ эн зэрэгцэхүйц сэтгэл татам, гайхалтай дүрийг бүтээж чадаагүй байгаа юм. Тиймдээ ч найруулагчдад бага үнээр үнэлэгдэж, их хэмжээний цалинг авч чаддаггүй аж.

Эдриен Броуди (Adrien Brody)

9 Бенисио дель Торо (Benicio del Toro)

Пуэрто Рикогоос гаралтай жүжигчин, продюсер Бенисио дель Торо нь Алтан бөмбөрцөг, Оскар зэрэг нэр хүндтэй олон шагналыг хүртэж явсан нэгэн. Бид түүнийг "Star Wars: The Last Jedi" болон "Avengers: Infinity War" кинонуудаар нь сайн мэдэх билээ. Харин түүний хуримтлуулсан хөрөнгө мөнгө нь дөнгөж кино урлагт хөл тавьж буй залуу хүүхдүүдийнхтэй ижил хэмжээтэй гэхэд итгэмээргүй санагдана.

Бенисио дель Торо (Benicio del Toro)

10 Марк Райлэнс (Mark Rylance)

Английн жүжигчин, жүжгийн зохиолч Марк Райлэнс нь Хааны Драмын урлагийн академийг төгссөн бөгөөд 1995-2005 оны хооронд "Лондоны Шексперийн Ертөнц"-ийн даргаар ажиллаж байжээ. Марк нь Стивен Спилбергийн найруулсан "Bridge of Spies" бүтээлд тоглож, "Шилдэг туслах дүрийн шагналыг гардан авсан билээ. Тус кинон дээр Хүйтэн дайны үед баригдсан Оросын тагнуулчийн тухай гардаг. 

Марк Райлэнс (Mark Rylance)

11 Роберто Бенини (Roberto Benigni)

Роберто Бенини нь 1997 онд этгээд сонин ааштай, сэтгэл татам, сайхан эцэг хүний дүрийг "Амьдрах сайхан" кинонд бүтээсэн бөгөөд кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авснаас гадна 1998 оны Оскарын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногших гайхалтай дүрийг амилуулсан тэрээр хөрөнгө чинээ багатай бөгөөд бидэнтэй л адил ажиллаж, олсон мөнгөөрөө гэр бүлээ авч явдаг байна.

Роберто Бенини (Roberto Benigni)

12 Эдди Редмэйн (Eddie Redmayne)

Дэлхийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг болох Стивен Хокинг (Steven Hawking)-ийн амьдралыг харуулсан "The Theory of Everythingкинонд гол дүрийг бүтээснээр, Эдди  Редмэйн нь 2014 онд Оскарын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ. Олон сайхан кинонд дүрээ мөнхөлсөн тэрээр бидний төсөөлж байсан шиг тансаг амьдралтай биш. Учир нь тэрээр харьцангуй мөнгө олдог төдийгүй хөрөнгө чинээгээ бусдад гайхуулж, илүү гарахыг хүсдэггүй. Одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, хөрөнгө мөнгө бус халуун дулаан гэр бүл, хүсэл мөрөөдөл л аз жаргалыг авчирдаг гэж үздэг байна. 

Эдди Редмэйн (Eddie Redmayne)

13 Тим Роббинс (Tim Robbins)

Домогт Клинт Иствүүдийн найруулсан "Mystic Riverкинонд бүтээсэн дүрээрээ Оскарын Шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн Тим Pоббинс нь Америкийн жүжигчин, найруулагч юм. Түүнийг бид "Шоушенкийн шоронгоос оргосон нь" бүтээлээр нь илүү сайн мэддэг билээ. 

Тим Роббинс (Tim Robbins)

14 Колин Фөрт (Colin Firth)

Өнгөрснийг ч, ирээдүйг ч бодох дургүй, Английн жүжигчин Колин Фөрт нь өдгөө 60 насны босгыг алхаж яваа нэгэн юм. 2011 онд Фөрт "The King’s Speech" кинонд бүтээсэн VI Жорж хааны дүрээрээ Оскарын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байжээ. Аливаад сэтгэлээ чилээх дургүй тэрээр хөрөнгө мөнгийг хий хоосон зүйл гэж үздэг.

Колин Фөрт (Colin Firth)

15 Жей Кей Симмонс (J.K. Simmons)

Кино урлагийн салбарын бүхий л нэр хүндтэй шагналыг түүсэн Жей Кей Симмонс нь "Ladykillersболон "Burn After Reading" дэлгэцийн бүтээлүүдээрээ Оскарын Шилдэг эрэгтэй дүр, "Whiplashкинонд бүтээсэн жазз хөгжмийн багшийн дүрээрээ Шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж байжээ. Гэвч түүнд хураасан хөрөнгө мөнгө гэж бараг л үгүй.

Жей Кей Симмонс  (J.K. Simmons)

16 Жеффри Раш (Geoffrey Rush)

"Pirates of The Caribbeanкиног үзсэн хэн бүхэн Жеффри Рашийг таньж байгаа болов уу. Жеффри 1996 онд "Shineкинонд өөрийнхөө амилуулсан дүрээрээ Оскар, Алтан бөмбөрцөг, Жүжигчдийн эвлэлийн шагнал, Кино шүүмжлэгчдийн шагнал зэрэг олон шагналыг нэгэн зэрэг хүртсэн чадварлаг жүжигчин ажээ. 

Жеффри Раш (Geoffrey Rush)

17 Майкл Кейн (Michael Caine)

Кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг болох Майкл Кейн нь амьдралынхаа туршид нийт 120 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг. Тэрбээр 1960-2000 оны хооронд 10 жил тутамд нэг удаа Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны Англи жүжигчин билээ. Майкл нь 1998 онд Алтан бөмбөрцгийн шагнал, 1999 онд "The Cider House Rules" кинонд бүтээсэн дүрээрээ 2 дахь Оскарын  шагналаа хүртэж байжээ. 

Майкл Кейн (Michael Caine)

18 Жан Дюжарден (Jean Dujardin)

"The Artistкиногоороо Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж 2011 онд Франц түмнээ баярлуулж явсан Жан Дюжарден нь анх өөрийн урлагийн замналаа кабарет театриас эхлүүлж байжээ. Тухайн үед зөвхөн дотооддоо л алдартай байсан Жаныг дэлхийн хэмжээний шагнал хүртсэнээс хойш Холливудынхан болон бусад улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонирхох болсон юм. Тэрээр хамгийн сүүлд 2013-2014 оны хугацаанд "The Wolf of Wall Street", "The Monuments Menбүтээлүүдэд тоглосон байна. 

Жан Дюжарден (Jean Dujardin)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()