1
Үүсгэгч хүчин зүйлс
Ужиг явцтай элэгний дутмагшил
Уг төрлийн дутмагшил нь олон жилийн үр дүнд үүсч бий болдог ба дараах нөхцөл байдлаас голчлон үүсдэг ажээ. Үүнд:
- Гепатит В
- Гепатит С
- Удаан хугацааны туршид архи, согтууруулах ундаа хэрэглэсэн
- Элэгний цирроз
- Гемохроматоз
- Тэжээлийн дутагдал зэрэг багтана.
Харин хурц хэлбэрийн дутмагшил нь:
- Ацетаминопений тун хэтрүүлэлт
- Гепатит А,В,С (гол төлөв хүүхдүүдэд)
- Тодорхой төрлийн эм болон эмийн ургамалд үзүүлэх хариу урвал
- Байгал дээрх хортой мөөг болон бусад төрлийн хорт бодис
- Элэгний хураагуур судасны өвчнүүд
- Зарим тохиолдолд хоол боловсруулах замын ховор төрлийн өвчнүүд, жишээлбэл: Вилсоны өвчин гэх мэт
- Хорт хавдраар үүсгэгддэг болохыг эмч мэргэжилтнүүд онцолдог.
2
Шинж тэмдгүүд
Элэгний дутмагшлыг оношлоход амаргүй байдаг учир шинж тэмдгүүдийг үндэс болгодог. Эхэн үеийн шинж тэмдгүүдэд:
- Дотор муухайрах
- Хоолны дуршил буурах
- Ядрах
- Гүйлгэх зэрэг багтдаг.
Харин нөхцөл байдал хүндрэх тусам илүү ноцтой шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна. Энэ үед илрэх шинж тэмдгүүд:
- Биед шарлалт явагдах
- Амархан цус алдах
- Хэвлий хэсэг хөөж хавдах
- Зүг чигээ алдах
- Нойрмоглох
- Комад орох байдал илрэх нь түгээмэл байдаг ажээ.
Элэгний дутмагшлын үед ямар эмчилгээ хийх ёстой вэ?
Юуны өмнө элэгний дутмагшлын үед тухайн өвчтөний элэгний хэр их хэсгийг аварч чадах вэ гэдгийг тогтоох нь чухал байдаг. Хэрэв тухайн хүний элэгний дийлэнх хэсэг нь хэвийн ажиллаж чадахгүйд хүрсэн бол шинээр элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй юм. Ихэнх тохиолдолд мэс засал амжилттай болдог тул санаа зовох зүйлгүй юм.
Тэгвэл хурц хэлбэрийн дутмагшлын үед нөхцөл байдал арай өөр байдаг аж. Ацетаминопений тун хэтрүүлэлт, хортой мөөг болон бусад төрлийн хорт бодисонд хордсон үед эмийн эмчилгээг хийдэг бөгөөд үр дүн гараагүй тохиолдолд элэг шилжүүлэн суулгахаас өөр арга зам үлддэггүй байна.
Урьдчилан сэргийлэх аргууд
Дээр дурдсан хоёр төрлийн дутмагшлаас сэргийлэхийн тулд та:
- Гепатит А болон В-гээс сэргийлэх вакцин хийлгэх
- Зохистой зөв хооллох
- Согтууруулах ундааг бага хэрэглэх
- Ацетоминопенийг согтууруулах ундаатай цуг хэрэглэхгүй байх
- Хувийн ариун цэврийг сайтар сахиж, бусдын биеэс ялгарсан шингэнийг өөрийн биед оруулахгүй байх
- Шаардлага хангаагүй орчинд шивээс, персинг хийлгэхээс зайлсхийх
- Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэх
- Нэг удаагийн баталгаатай зүү тариур хэрэглэх
- Эмийг жорын дагуу, тогтоогдсон тун хэмжээгээр хэрэглэх
- Таны ууж буй эм биед сөрөг нөлөө үзүүлж байгаа бол, эмчдээ хэлж зөвлөгөө авах
- Мөөг түүж хүнсэндээ хэрэглэхгүй байх
- Хамрын дусаалга цацахдаа болгоомжтой байх
- Арьсны нүх сүвээрээ хорт бодисыг авч цусандаа оруулахгүй байх
- Хар тамхи судсаар тарихгүй байх
- Биеийн жингээ хадгалах хэрэгтэй юм.