Төгс арьстай болоход туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Арьсаа сайхан харагдуулахын тулд бид маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд багагүй мөнгө зарцуулдаг боловч үр дүн төдийлөн гарахгүй байх нь бий шүү дээ. Харин судлаачдын үзсэнээр арьсыг сайхан харагдуулахын тулд зөвхөн арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна идэж буй хоол хүнс маш чухал байдаг ажээ. Бид та бүхэнд арьсанд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдийг энэхүү  нийтлэлээрээ танилцуулах болно.

Төгс арьстай болоход туслах хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тослог арьс

  • Тослог арьсыг таних тэмдэг бол нүүрний “Т” хэсгийн дагуу тослогтож, батга гарах юм. Хэрвээ та тослог арьстай бол А витаминыг түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Тиймээс чангаанз, манго, лууван, өндөгний шар, бууцай, амтат төмсийг байнга хэрэглэж байгаарай.
  • Хэрвээ таны нүүрэнд дээр батга гараад байгаа бол арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна идэж буй хоол хүнсэндээ сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа жимс, хүнсний ногоо, хушга, маалингын үр, далайн байцай, далайн бүтээгдэхүүн, загас зэрэг нь арьсанд маш сайн нөлөөтэй.

Тослог арьс

2 Хуурай арьс

  • Е витамины дутагдлаас болж арьс хуурайших нь бий. Түүнчлэн шарсан, хайрсан, тос ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй. Хоол хүнсэндээ шош, далайн байцай, өндөг, буурцаг, авокадо, самрыг өргөнөөр хэрэглээрэй.
  • Мөн холестролын түвшин багасах нь арьс хуурайшихад нөлөөлдөг тул мах, загас, далайн бүтээгдэхүүн сайн хэрэглэх хэрэгтэй.

Хуурай арьс

3 Нөсөө, толбо

  • Батга үүссэн арьсны өнгөн хэсэгт өөрчлөлт орох нь С, Е витамин болон антиоксидант дутагдалтай байгааг илэрхийлнэ. Эдгээрийг нөхөхийн тулд цитрусын төрлийн жимс, гүзээлзгэнэ, киви, анар болон улаан лооль сайн идэх хэрэгтэй.
  • Түүнчлэн нарны хурц гэрэлд удаан байх нь нөсөө толбо үүсгэх нөхцөл болдог. Нарны туяанаас арьсаа хамгаалахын тулд антиоксидантаар баялаг хүнс буюу жимсгэнэ, усан үзэм, хан боргоцой, чавга, байцай, бууцай, гурвалжин будаа сайн идэж байгаарай.

Нөсөө, толбо

4 Үрчлээ

  • Антиоксидантаар баялаг болон жимс, хүнсний ногоо сайн хэрэглэх.
  • Ногоон өнгөнтэй хүнсний ногоонууд, бууцай, шанцай, хаш, сонгино, сармис нь сайн нөлөөтэй. Харин мах, элсэн чихэр, тосны хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Үрчлээ

Та гэрийн нөхцөлд, гарын доох хүнсний бүтээгдэхүүнээр хэрхэн маск бэлтгэх тухай мэдэхийг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()