Юманд хүрээд л хумс тань хугарч унаад байвал, ингэж бат бөх болгоорой!

2018-02-26, 12:08
13,452

Эмэгтэйчүүдийн гоо сайхны илэрхийлэл болдог зүйлсийн нэг бол яахын аргагүй хумс билээ. Гэвч таны хумс ургаж эхлээд л хугарч, уурыг тань барж байна уу? Үргэлж гоо сайхны салоныг зорьж, үнэтэй маникюр хийлгэх санхүүгийн боломжтой эмэгтэйчүүд тийм ч олон биш учир, та бүхэндээ хэрэг болох хумс арчилгааны зөвлөгөөг хүргэж байна. Энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлснээр, та хэврэг хумснаас салж, хэт их мөнгө үрэлгүйгээр бат бөх хумстай болж чадна. 

Юманд хүрээд л хумс тань хугарч унаад байвал, ингэж бат бөх болгоорой!

1 Витамин E

Хумсаа бат бөх болгохын тулд өдөрт 1-2 удаа E витаминаар тослох хэрэгтэй. Өглөө болон орой хумсандаа тосоо түрхээрэй. 

Витамин E

2 Хумсны мах зөөлрүүлэгч тос (Cuticle cream)

Энэ тосыг хэрэглэснээр хумсны мах зөөлөрч, авахад илүү хялбар болно. Уг тосыг унтахынхаа өмнө хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Мөн та өөрөө хумсны мах зөөлрүүлэгч тос хийж болно. Үүний тулд:

  • Аяганы 1/4 кокосын тос
  • 1 халбага зөгийн лав (honey wax) хэрэг болох аж. 

Эхлээд кокосын тосоо хайлуулж, дээр нь зөгийн лаваа хийн, сайтар хутгана. Ингээд таны тос бэлэн болох бөгөөд хумсны махандаа түрхэж, ашиглаарай.

Хумсны мах зөөлрүүлэгч тос (Cuticle cream)

3 Хумсны будаг

Олон хүн хумсны будаг нь хумсанд муу нөлөөтэй гэж боддог ч, энэ нь эсрэгээрээ хумсыг бат бөх болоход тусалдаг аж. Хумс нь чийгээ үргэлж гадагш алдаж байдаг бөгөөд будсанаар чийгээ алдахаас сэргийлж байгаа хэрэг юм. Гэхдээ будаг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь хумсны будаг арилгагчийг 7 хоногтоо 1-ээс илүү удаа хэрэглэвэл, сөрөг үр дагаварт хүрдэг аж. Мөн хумсны будаг сонгохдоо хурдан арилдаг будаг авахгүй байхыг зөвлөж байна.

Хумсны будаг

4 Бээлий

Та аяга угаах болон бусад цэвэрлэгээний ажил хийхдээ бээлий өмсөж байгаарай. Энэ нь таны хумсыг хамгаалж, хугарч гэмтэхээс сэргийлнэ. 

Бээлий

5 Ариутгагч

Спирт нь хумсан дээрх нянг устгадаг ч арьс, хумс болон хумсны махыг хуурайшуулдаг аж. Тиймээс спиртын агууламжгүй гар ариутгагч сонгохыг зөвлөж байна.

Мөн та гэрийн нөхцөлд өөрийн ариутгагчийг ч хийж болох аж. Үүний тулд:

  • Шүршигч сав 
  • 1 халбага алое-ийн тос 
  • 10 дусал шанцайн тос (cinnamon essential oil)
  • 20 дусал жүржийн тос (orange essential oil)
  • 84 гр ус хэрэг болно.

Бүх орцоо шүршигч савандаа хийж, сайтар хутгаад л таны ариутгагч бэлэн болох юм. 

Ариутгагч

6 Нимбэг

Хумс арчилгааны мэргэжилтнүүд нимбэгийг өөрийн үнэнч туслахаа хэмээн үздэг байна. Та бүлээн усанд тал нимбэгийн шүүсийг шахаж хийгээд, хумсаа 3-5 минут дүрэхэд л хангалттай. Дараа нь хальсаар нь хумсаа арчаарай. Энэ нь таны хумсыг бэхжүүлээд зогсохгүй давхар тэжээл өгөх болно.

Нимбэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()