Тромбоз өвчний үед илэрдэг шинж тэмдгүүд

Анагаах ухаанд судасны хана гэмтэх үед судсанд үүсдэг бүлэнг тромбоз гэж нэрлэдэг. Тромбоз бий болсноор цусны зогсонгишил үүсэх нөхцөл бүрддэг учраас амь насанд тун аюултай үйл явц гэж ойлгож болно. Хүний биед цусны бүлэн үүсэх нь түгээмэл байдаг. Цусны системийн зохицуулалт сайтай бол ихэнх тохиолдолд ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрэлгүйгээр тромбоз нь өөрөө аяндаа уусчихдаг ч цусны эргэлт муутай бол судсаар цус хэвийн гүйх боломжгүй болж улмаар амь насанд аюул учрах эрсдэл үүсдэг. Хэн бүхний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зүйл учраас тромбозын талаар тодорхой хэмжээний ойлголттой байх нь зүйтэй юм.  

Тромбоз өвчний үед илэрдэг шинж тэмдгүүд

1 Хөлний венийн судасны тромбоз

Хөлний венийн судасны тромбоз нь эмгэг судлалын хувьд дараах хэдэн онцлог шинжтэй байдаг. Эдгээр нь: 

  • Хөл өвдөнө 

Өвчилсөн талын хөл гэнэтхэн өвдөж эхлэх нь хамгийн түгээмэл шинж тэмдэг байдаг. Зарим өвчтөнүүдэд үүнээс өөр шинж тэмдэг илрэхгүй байх нь ч бий. Ихэнх тохиолдолд өвчтөнүүдийн шилбэний булчинд маш хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Заримдаа булчин зангиралттай андуурах тохиолдол байдаг учраас хэд хэдэн янзаар оношлох нь зөв алхам байх болно. 

  • Үе хавдана 

Хэрэв таны хөлийн шагай гэнэтхэн хавдсан бол энэ нь хөлний венийн судасны тромбоз өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй. Уг шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид яаралтай үзүүлэхгүй бол тромбоз таны аль нэг амин эрхтний судсыг хаах эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй юм. 

  • Арьс улайна 

Хөлний венийн судасны тромбоз өвчний үед тромбоз болсон тухайн хэсэгт улайлт үүсэх юм уу эсвэл хөхөмдөг туяа татах нь бий. Зарим тохиолдолд тухайн хэсгийн арьс хувхай цайж ч болдог. 

Хөлний венийн судасны тромбоз

2 Уушигны артерийн судасны тромбоз

Хөлний венийн судасны тромбоз өвчин хүндэрсэн үед уушигны артерийн судасны тромбоз болох нь түгээмэл байдаг. Энэ нь үхэлд хүргэх өндөр магадлалтай тромбозын төрөлд тооцогддог. 

  • Зүрхний цохилт түргэснэ 

Уушгины цусны судас бөглөрснөөр агаар дутагдаж зүрхний цохилт түргэсдэг. 

  • Цээжээр хатгуулна

Уушгины цусны судасны бөглөрлийн үндсэн шинж тэмдэг бол ихэнхдээ цээжээр хатгуулах байдаг юм. Энэ шинж тэмдгээр бид зүрхний шигдээс болж эхэлж байгааг мэдэж болдог. Амьсгал авахын хэрээр цээжээр улам хүчтэй хатгуулж байвал уушгины цусны судасны бөглөрөл болж байна гэж  оношилно. 

  • Агаар дутагдана 

Амьсгал авч чадахаа больж, минутанд ердөө 30-40 удаа л амьсгалж байгаа бол энэ нь уушигны цусны судасны бөглөрлийн үндсэн шинж тэмдэгүүдийн нэг мөн. Үүнээс гадна арьс хөхрөх юм уу хувхай цайх тохиолдол ч гарч болно. 

  • Цустай ханиалгана 

Уг шинж тэмдэг нийт өвчтөнүүдийн ердөө дөрөвний нэгт нь л илэрдэг бөгөөд хүн бүрт заавал илрэх албагүй юм. Уушгины инфаркт болж байх үед цустай цэр ялгарна. 

Уушигны артерийн судасны тромбоз

3 Чацархайн цусны судасны тромбоз

Чацархайн цусны судас нь гэдэсний бүхий л хэсгийг цусаар хангадаг бөгөөд чацархайнд тромбоз үүссэн нөхцөлд дараах хоёр шинж тэмдэг илэрдэг байна. 

  • Хэвлийн хэсгээр өвдөнө 

Чацархайн цусны судасны тромбозын үед хэсэг газрын цус багадсанаас үүдэн хэвлийн хэсгээр маш хүчтэй өвдөлт мэдрэгддэг. 

  • Бөөлжинө

Чацархайн цусны судасны тромбозын үед илэрдэг өөр нэгэн шинж тэмдэг бол дотор муухайрч, бөөлжих байдаг. Зарим тохиолдолд цустай ялгадас гарна. 

Чацархайн цусны судасны тромбоз

Тун ноцтой үр дагавар, тэр бүү хэл үхэлд ч хүргэж мэдэх учраас дээр дурдсан шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд хугацаа алдалгүйгээр эмчид үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()