Та хөхний даруулгаа 7 хоногт хэдэн удаа угаадаг вэ?

2018-02-14, 15:20
17,212

Хөхний даруулга нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн чухал хувцас хэрэглэл юм. Тэдгээр нь төрөл бүрийн өнгө, хэлбэртэй байх бөгөөд сонголт арвин байдаг билээ. Харин бүсгүй та хөхний даруулгаа ямар давтамжтай угаадаг вэ? Үнэндээ ихэнх бүсгүйчүүд энэ тал дээр алдаа гаргадаг байна. Хөхний даруулгаа тогтмол угаагаагүйгээс болж хөх хөндүүр оргиж, элдэв харшил гардаг ба үүнээс үүдэн олон төрлийн харшлаас эхлүүлээд эрүүл мэндийн хувьд ноцтой эрсдэл үүсэх боломжтой байдаг ажээ. Ингээд хөхний даруулгаа угаагаагүйгээс болж үүсч болох эрсдэлүүдийг танилцуулъя.

Та хөхний даруулгаа 7 хоногт хэдэн удаа угаадаг вэ?

1 Хөлсний үнэр ялгарна

Энэ нь ямар муухай зүйл гэдгийг бүгд мэддэг байх. Биеэсээ хөлс үнэртүүлсэн эмэгтэй гэхээр ямар сонсогдож байна даа...

Хөлсний үнэр ялгарна

2 Арьсан дээр тууралт үүснэ

Хөхний даруулгаа угаахгүй удаан явбал хөх загатнаж эхэлдэг ба маажсанаар бактери нь бүх биеэр тарж бие бүхэлдээ загатнаж эхэлдэг байна. Мөн хэт халуун, эсвэл орчны бохирдол ихтэй, тоос шороотой газраар явсан бол даруулгаа дахин өмсөхийнхөө өмнө заавал угаах нь зүйтэй.

Арьсан дээр тууралт үүснэ

3 Батга гарах

Бохир хөхний даруулга зүүх нь хувцсанд хамаг нян, бактери дамжуулдаг ба энэ нь цааш бүх биеэр тарж арьсан дээр тууралт гарах, нүүрээр батга гарах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг аюултай. Тиймээс хожим харамсахгүйн тулд хөхний даруулгаа тогтмол угааж хэвшээрэй!

Батга гарах

4 Хөхний толгой хөндүүрлэж, улаан жижиг зүйлс гарна

Эмэгтэй хүний хөхний толгой бол маш эмзэг хэсэг юм. Байнгын цэвэрхэн байх арчилгаа шаарддаг. Та өдөр болгон усанд ордог байсан ч хамаагүй хөхний даруулгаа л тогтмол угаахгүй бол түүнд тогтсон нян, бактери хөхний толгойг цочроодог ба улмаар жижиг улаан зүйлс туурдаг байна. 

Хөхний толгой хөндүүрлэж, улаан жижиг зүйлс гарна

5 Суга загатнаж түлэгдэнэ

Бохирдсон хөхний даруулгаа зүүсээр байвал суга гэх мэт эмзэг хэсгүүдэд мөн нөлөөлж эхэлдэг ба арьсыг цочроож загатнуулдаг. Улмаар түлэгдэх ч эрсдэл үүсдэг байна. Ер нь хөхний даруулгыг тогтмол угаах хэрэгтэй байдаг. Яг хэд хоногийн дараа ч юм уу эсвэл тэд хэрэглээд гэсэн тоо байхгүй ч, арьсны эмч нар 3-4 удаа хэрэглэсний дараа угаах нь тохиромжтой гэж үздэг. Хэрэв та спортын хүн, магадгүй хөлс их гардаг, спорт хөхний даруулга зүүдэг бол 1 хэрэглээд л угаах хэрэгтэй шүү.

Суга загатнаж түлэгдэнэ

6 Хөхний даруулгаа хэрхэн угаах вэ?

Хамгийн зөв арга бол гараараа угаах байдаг. Энэ нь хэлбэрийг нь алдагдуулахгүй, эдэлгээг уртасгах зэрэг давуу талтай. Угаахдаа савантай ус, угаалгын нунтаг хийж хэдэн минут дэвтээсний дараа, гараараа зөөлөн үрж угаана. Мөн угааж дууссаны дараа саван, угаалгын бодисыг нь арилтал хэд хэдэн удаа цэвэр усаар зайлах хэрэгтэй. Хэрэв зайлшгүй угаалгын машинд хийж угаах бол зориулалтын тусгай торон уут хэрэглээрэй. Ингэхдээ гогцоог тайлалгүйг ба угаалгын машиныхаа зөөлөн эргүүлэх горимоор угаана. Мөн хатаахдаа угаалгын машины хатаагчийг ашиглах нь хэлбэрийг нь алдагдуулдаг тул татгалзах нь зүйтэй юм шүү!

Хөхний даруулгаа хэрхэн угаах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()