Хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?

Найртай сайхан намрын улирал хаяанд ирж хүн бүхэн л хүүхдээ цэцэрлэг сургуульд нь бэлтгэх гээд тун ч завгүй гүйж яваа болов уу? Манай эцэг эхчүүдийн тухайд, хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө хувцас, хичээлийн хэрэгслийг бэлтгээд л болоо хэмээн ташаа ойлгож байдаг аж. Гэвч үүнээс гадна олон зүйлийг бэлтгэн, анхаарах хэрэгтэй байдаг юм. Ингээд бяцхан үрсээ цэцэрлэгт өгөхдөө анхаарах зүйлсийг дуулгая. 

Хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сайтар ойлгуул

Бага насны хүүхдүүд цэцэрлэгийг ихэвчлэн эцэг эхээс нь тусгаарлаж байгаа шорон мэтээр ойлгодог билээ. Тиймдээ ч аав ээжийгээ даган уйлж, өдөржин сэтгэлээр унах нь бий. Харин та хүүхдээ цэцэрлэгт өгөхөөсөө өмнө түүнд сайтар хэлж, цэцэрлэг ямар сайхан, зугаатай, өөрт нь хэрэгтэй болж болохыг ойлгуулах хэрэгтэй юм. Тэд ч гэсэн юмсыг ойлгох тул ахин дахин сайн захиж өгөөрэй. 

Сайтар ойлгуул

2 Биеэ даах

Цэцэрлэгт олон хүүхэд байх тул багш нар нэг бүрчлэн хүүхдүүдэд анхаарал хандуулж чаддаггүй юм. Иймд та хүүхдээ цэцэрлэгт орохоос өмнө хувцсаа өөрөө өмсдөг, хоолоо өөрөө иддэг гэхчлэн зарим зүйлсийг өөрөөр нь хийлгэж сургавал бусдыг харж хүнд байдалд орохгүй байх эерэг талтай билээ. 

Биеэ даах

3 Бусад хүүхэдтэй харилцаж сурга

Бусадтай харилцаа үүсгэж, тоглож наадаж чаддаггүй хүүхдүүд дотогшоо хандлагатай, бусдаас дөлж зугтаах шинжтэй байдаг юм. Тэд ийн байдлаар яваад байх аваас том болоод ч, нийгэмд уусан шингэж чадахгүй байх талтай аж. Харин тэднийг өөрчлөхийн тулд та яг одооноос үеийн хүүхдүүдтэй нь тоглуулж, түүнийг нээх алхмуудыг хэрэгжүүлээрэй. 

Бусад хүүхэдтэй харилцаж сурга

4 Дэмжлэг үзүүл

Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд, байнга дэмжиж байгаарай. Сэргэлэн байж, сахилгагүйтнэ гэдэг сайны дохио тул байнга зэмлэж, буруутгах гэсний хэрэггүй юм. Учир нь хүүхэд таны тусгал тул загних тусам ааш зан нь эвдэрч цэцэрлэгт хамрагдан, бусадтай харилцахдаа ч бүдүүлэг загнаж, муухай аашлах болно. Тиймээс буруу зүйл хийхэд нь эвээр ойлгуулж, энхрийлж хайрлаарай. 

Дэмжлэг үзүүл

5 Болох, болохгүй зүйлсийг ялгаж салган тайлбарла

Олны газар хийж болох, болохгүй зүйлс гэж олон байдаг билээ. Жишээ нь айлын хүүхэд зодож, тоглоом булаацалдах, багшийнхаа үгэнд орохгүй байх гэхчлэн элдэв хэрэг тариулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулж, эвээр үрсдээ ойлгуулаарай. Ингэхдээ тайван уужуу, ойлгожтойгоор хүүхэдтэй хэлж ойлгуулахаас орилж загниж хэрхэвч болохгүйг анхаарахыг хүсье. 

Болох, болохгүй зүйлсийг ялгаж салган тайлбарла

6 Үлгэр дууриалал үзүүл

Таны юу хийж, хэрхэн авирлаж байгааг хүүхэд тань ямагт дууриаж, бусдад илэрхийлэн үзүүлдэг байна. Иймд та өөрийн гаргаж буй үйлдлээ хянаж, хүүхдэдээ зөв үлгэр дууриалал үзүүлж хэвшээрэй. Бусдыг хүндэтгэх, зөв зүйтэй харилцах, соёлтой байх зэргийг цэцэрлэг бус гэр бүлийн уур амьсгалаас олж авдаг юм. 

Үлгэр дууриалал үзүүл

7 Хүүхдээ юу хүсч байгааг лавла

Хүүхдээсээ ямагт юу хүсч байгааг нь лавлаж ярилцаарай. Түүнд өөрийнхөө үзэл бодлыг тулгахаас илүүтэй ярилцаж байх нь зөв шийдэл байх болно. Хүүхдээ зөрүүд хэмээн ямагт бухимдаж байхын оронд яагаад чухам ингээд байгааг лавлах нь цэцэрлэгт ороод ч өөрийн юу хүсч байгаагаа бусдад чөлөөтэй илэрхийлэх чадвартай болгох аж. 

Хүүхдээ юу хүсч байгааг лавла

8 Асууж, хариул

Хүүхдүүд их сониуч байдаг. Бүхнийг мэдэж авахын тулд таныг залхтал асуултаар булах нь ч бий. Энэ болгонд нь төвөгшөөлгүй хариулаад, түүнээс ч асуулт асуун сонирхолтой яриаг өрнүүлээрэй. Ингэснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжиж, ангидаа тэргүүлэгч, сэргэлэн хүүхдүүдийн нэг байж чадах юм. 

Асууж, хариул

9 Ном уншиж өг

Таны амьдралын хамгийн чухал, гол утга учир бяцхан үр тань биш гэж үү? Тийм бол түүнд өөрийн цаг заваа зарцуулж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм. Өдөрт ядаж ганц цагийн зав гаргаж бяцхан үрдээ ном уншиж өгөн, цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүл. Энэ нь тэднийг нээлттэй, бүтээлч болгох бөгөөд тус чанарууд нь цэцэрлэгт ормогц юу юунаас илүү хэрэг болох байна. 

Ном уншиж өг

10 Зуруулж, бичүүл

Цэцэрлэгт орохоос нь өмнө үзэг, харандаа бариулж, зуруулж, бичүүлсэн нь зөв юм. Эдгээр чадварыг та хүүхдээ цэцэрлэгт орохоос нь өмнө суулгаж өгсөн байх ёстой бөгөөд хэрэв сургаагүй бол хүүхэд тань цэцэрлэгт ганцаараа бусдаас дор байж, хоцрогдох магадлалтай билээ. 

Зуруулж, бичүүл

11 Тоо тоолуулж сурга

Түүнийг сурж л байвал цааш нь тоонууд зааж, өгч байгаарай. Энэ нь түүний сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сайжруулж өгөхөөс гадна цэцэрлэгийн найзуудаасаа ялгарч, дор орохгүй байх давуу талтай билээ. Иймд та хаа таарсан газраа элдэв зүйлс тоолуулж, чадварыг нь хөгжүүлээрэй. Гэхдээ сургаж байна гээд олон цагийг ширээний ард өнгөрүүлж, тоглох цагаас нь хумслах гэсний хэрэггүй юм шүү. 

Тоо тоолуулж сурга

12 Гадуур зугаалж, олон зүйлсийг таниул

Хүүхэдтэйгээ хамт зуны гайхалтай өдрүүдийг өнгөрүүлж, өдөр бүр шинэ зүйлсийг таниулж, мэдүүлээрэй. Энэ нь түүнд мартагдашгүй дурсамжыг бэлэглэж, илүү өргөн сэтгэх боломжтой болгож өгдөг билээ. 

Гадуур зугаалж, олон зүйлсийг таниул

13 Уураг ихтэй хоол өг

Мэдээж хүүхдэдээ та уураг ихтэй хоол хүнс өгөхөөс гадна хүнсний ногоог ч мөн тогтмол хэрэглэж заншвал зохилтой. Учир нь цэцэрлэгт зөвхөн таны хүүхдэд зориулан хоол хийхгүй бөгөөд ногоо иддэггүй хүүхдэд ногоогүй, мах иддэггүй хүүхдэд махгүй хоол гэж ялгаж өгнө гэж хэзээ ч үгүй. Иймд та хүүхдээ багаас нь бүх төрлийн хоолыг хийж өгч, идүүлж байх хэрэгтэй юм. 

Уураг ихтэй хоол өг

14 Гадаа тоглуул

Өдөр бүр хүүхдээ салхинд гаргаж, үеийн хүүхдүүдтэй нь тоглуулаарай. Зун дуусч, цэцэрлэг эхлэхэд хүүхдүүд байшинд хоригдож, гадаа тоглох нь багасах тул боломжтой байгаа дээр өдөр бүр уйдтал нь тоглуулах ёстой байна шүү. Ингэснээр хүүхдүүд дархлаа сууж, өвлийн цагт ханиад томуу тусах нь ховор байх аж. 

Гадаа тоглуул

15 Вакцинд хамруул

Цэцэрлэг эхлэхээс өмнө таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол хүүхдээ эмчийн үзлэгт хамруулж, вакцинд хамруулах юм. Энэ нь цаашид илэрч болох эрсдлээс хүүхдийг хамгаалж байгаа хэрэг билээ. Мөн шаардлагатай шинжилгээг ч мөн өгөх хэрэгтэй.

Вакцинд хамруул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()