Сарын тэмдэгтэй холбоотой бусдаас асуухаас санаа зовдог бүх асуултанд хариулж байна

Эмэгтэй хүний эрчүүдээс ялгарах гол онцлог бол яахын аргагүй "сарын тэмдэг" байдаг билээ. Бүсгүйчүүд бидэнд сарын тэмдэгтэй холбоотой олон асуулт байдаг ч хэнээс яаж асуухаа мэдэхгүй нэрэлхэж, ичих тохиолдол элбэг байх нь бий. Тэгвэл бүсгүйчүүдийнхээ эргэлзээ, санаа зовнилыг үгүй хийх үүднээс өнөөдрийн нийтлэлээрээ сарын тэмдэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултуудыг бэлтгэн хүргэж байна.

Сарын тэмдэгтэй холбоотой бусдаас асуухаас санаа зовдог бүх асуултанд хариулж байна

1 Сарын тэмдэг яагаад дуусах үедээ хар хүрэн өнгөтэй болдог вэ?

Умайд хэсэг хугацааны турш байсан цус буюу хуучин цус сарын тэмдгийн төгсгөл хэсэгт биеэс ялгаран гадагшилдаг байна. Энэ нь хэвийн, эрүүл эмэгтэйгээс гардаг зүйл учраас санаа зовохгүй тайван байж болно. 

Сарын тэмдэг яагаад дуусах үедээ хар хүрэн өнгөтэй болдог вэ?

2 Эдгээр өдрүүдэд илүү олон удаа хүндэрдэг

Сарын тэмдгийн үед умай простагландин гэх зүйлийг өөрөөсөө ялгаруулдаг. Өөрөөр хэлэх юм бол сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь энэхүү химийн бодистой холбоотой хэмээн ойлгож болно. Простагландин нь умай болон гэдэсний гөлгөр булчинг шахдаг болохоор ердийн үеэс илүү олон удаа хүндээр бие засахад хүргэдэг ажээ. Энэ химийн бодисоос болж зарим эмэгтэйчүүдийн гэдэс гүйлгэж, дотор муухай оргиж, өвдөлт мэдэрдэг байна.

Эдгээр өдрүүдэд илүү олон удаа хүндэрдэг

3 Сэтгэлийн хөөрөл ихтэй болдог

Эмэгтэй хүнд "Сарын тэмдгийн өмнөх сэтгэлээр унах эмгэг" хэмээх зүйл байдаг ажээ. Уг эмгэг нь санаа зовних,  хоолны дуршил нэмэгдэх, уцаартай болох, хэвлийн хэсгээр хөөх, хөх хөндүүрлэх зэргээр илэрдэг байна. 

Сэтгэлийн хөөрөл ихтэй болдог

4 Сарын тэмдгийн юүлүүрийг үтрээндээ хийгээд хэвтвэл юу болох вэ?

Сарын тэмдгийн юүлүүрийг үтрээндээ хийгээд дээш харж хэвтвэл таны биеэс гарсан цус үтрээ рүү эргэж орохгүй харин юүлүүрэндээ үлдэх болно. 

Сарын тэмдгийн юүлүүрийг үтрээндээ хийгээд хэвтвэл юу болох вэ?

5 Сарын тэмдэг нь ирж байгаагүй охин хүнтэй унтвал жирэмслэх үү?

Жирэмслэнэ. Умайтай мөртлөө сарын тэмдэг нь ирдэггүй охин байна гэж төсөөлөхөд хэцүү. Гэхдээ генетикийн гажигтайгаасаа болоод сарын тэмдэг нь огт ирж байгаагүй бүсгүйчүүд ч мэр сэр байдаг билээ. Ийм хүмүүс хэзээ ч жирэмслэхгүй. 

Сарын тэмдэг нь ирж байгаагүй охин хүнтэй унтвал жирэмслэх үү?

6 Шөнө тампонтой унтвал сөрөг нөлөөтэй юу?

Тампоныг 12 цаг хүртэлх хугацаагаар биендээ байлгаж болно. Гэхдээ өдрийн турш аль болох олон удаа сольж шинийг хийж байх нь эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй байх болно.

Шөнө тампонтой унтвал сөрөг нөлөөтэй юу?

7 Сарын тэмдгийн дараа жирэмснээс хамгаалах эм уувал ямар вэ?

Жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаад сарын тэмдгийн үеэр хэд хоног завсарлаж, дуусахаар нь үргэлжлүүлэн уух нь биед ямар ч сөрөг нөлөөгүй. 

Сарын тэмдгийн дараа жирэмснээс хамгаалах эм уувал ямар вэ?

8 Секс хийвэл сарын тэмдэг шууд зогсох уу?

Тийм зүйл тохиолдохгүй ээ. 

Секс хийвэл сарын тэмдэг шууд зогсох уу?

9 Ерөндөгтэй эмэгтэй юүлүүр хэрэглэвэл аюулгүй юу?

Ерөндөг суулгуулсан эмэгтэй тампон хэрэглэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Тампоноо зөөлөн л хийх хэрэгтэй юм. 

Ерөндөгтэй эмэгтэй юүлүүр хэрэглэвэл аюулгүй юу?

10 Сарын тэмдэг ирээгүй байхад сарын тэмдгийн шинж тэмдгүүд илрээд байх юм

Биений юм ирээгүй байхад дотор муухайран гэдэс хөөж, ууц нуруугаар өвдөн, сэтгэл санаа тогтворгүй болдог нь боловсорч буй өндгөн эс болон умайн ханыг гөлгөр болгодог прогестинтэй холбоотой юм. Умайн хана  гөлгөр болсон ч өндгөвч гормоноо ялгаруулж байдаг учраас эдгээр шинж тэмдгүүд илэрсээр байдаг ажээ. 

Сарын тэмдэг ирээгүй байхад сарын тэмдгийн шинж тэмдгүүд илрээд байх юм

11 Заримдаа нөж гарах юм. Энэ нь хэвийн зүйл мөн үү?

Ихэнх эмэгтэйчүүдээс нөжөрхөг цус гардаг учраас санаа зовох зүйлгүй юм. Гэхдээ дандаа ийм цус гараад байвал эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. 

Заримдаа нөж гарах юм. Энэ нь хэвийн зүйл мөн үү?

12 Сарын тэмдгийн үеэр хөх минь их хөндүүртэй болдог. Энэ зүгээр болов уу?

Сарын тэмдэг ирсэн үед кофеин агуулсан ундаа буюу кофег аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Хөх нь хөндүүртэй байгаа эмэгтэйчүүдэд эмч нар витамин В6 болон витамин Е уухыг зөвлөдөг байна.

Сарын тэмдгийн үеэр хөх минь их хөндүүртэй болдог. Энэ зүгээр болов уу?

13 Яахаараа нуруу өвддөг байна аа?

Дээр гарсан простогландин нь биед өвдөлт мэдрүүлдэг ба аарцаг орчмоор хэт их хэмжээний цус хуримтлагдсанаас болж нуруу өвддөг ажээ. 

Яахаараа нуруу өвддөг байна аа?

14 Бэлгийн уруул сарын тэмдгийн үеэр өвдөх нь хэвийн үү?

Аарцагны булчин цусаар дүүрдэг учраас зарим эмэгтэйчүүдийн бэлгийн уруул сарын тэмдгийн үеэр өвддөг. Энэ нь тийм ч ноцтой зүйл биш билээ. 

Бэлгийн уруул сарын тэмдгийн үеэр өвдөх нь хэвийн үү?

15 Төрснөөс хойш хэр удсаны дараа сарын тэмдэг ирэх вэ?

Хүүхдээ хөхөөрөө хооллох нь таны сарын тэмдгийн ахин сэргэх боломжийг дарангуйлж байдаг. Гэхдээ эмэгтэй хүн бүрийн бие физиологи харилцан ялгаатай учраас яг тийм хугацааны дараа сарын тэмдэг нь дахиж ирнэ гэж хэлэх боломжгүй юм. Хэрэв таныг төрснөөс хойш хагас жилийн дотор таны сарын тэмдэг ахин ирэхгүй байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ өгөхийг зөвлөе. 

Төрснөөс хойш хэр удсаны дараа сарын тэмдэг ирэх вэ?

16 Гарч буй цусны өнгө юуг илэрхийлдэг вэ?

Таны умайд хэр удаан хугацааны турш байснаас шалтгаалж таны бие өөр өөр өнгийн цус ялгаруулж байдаг. Цусны өнгө нь гормоны түвшинтэй ямар ч холбоогүй юм. 

Гарч буй цусны өнгө юуг илэрхийлдэг вэ?

17 Муухай үнэрийг нь яах вэ? Заавал ийм үнэртэй байх ёстой юу?

Бидний үтрээ хүчиллэг орчинтой байдаг бол цус нь өөрөө хүчил шүлтийн хувьд тэнцвэрт шинж чанартай. Өөрөөр хэлэх юм бол таны үтрээ тэнцвэртэй шинж чанартай болдог гэсэн үг. Зарим тохиолдолд таагүй үнэр нь тодорхой төрлийн нян бактери өсч үржсэнтэй ч холбоотой байж мэдэх юм. 

Муухай үнэрийг нь яах вэ? Заавал ийм үнэртэй байх ёстой юу?

18 Сарын тэмдэг ирэхээс өмнө толгой хүчтэй өвддөг боллоо. Яваандаа зүгээр болох уу?

Сарын тэмдгийн үеэр толгой хүчтэй өвдөх нь тийм ч түгээмэл биш боловч гормоны гаралтай байх тохиолдол цөөнгүй байдаг. Эстрогений түвшин буурах үед таны толгой өвдөж болно. Сарын тэмдэг ирэх үед таны эстрогений түвшин бага байх учраас толгойн хүчтэй өвдөлтийг мэдрэх боломжтой. 

Сарын тэмдэг ирэхээс өмнө толгой хүчтэй өвддөг боллоо. Яваандаа зүгээр болох уу?

19 Яагаад ер бусын хоол идэх хүсэл төрдөг юм бол?

Сарын тэмдэг нь ирсэн бүсгүйчүүд янз бүрийн хоол идэхийг хүсдэг. Зарим нь давслаг зүйл идэхээр тэмүүлж байхад нөгөө нэг хэсэг нь чихэрлэг зүйлд татагддаг байна. 

Яагаад ер бусын хоол идэх хүсэл төрдөг юм бол?

20 Хэт их ирэх эсвэл бүр ирэхээ боливол юу гэж ойлгох вэ?

Сэтгэл санааг стрессд оруулдаг хүчин зүйлс, дасгал хөдөлгөөний хуваарьт гарсан өөрчлөлт, гормоны өөрчлөлт зэргээс болоод сарын тэмдгийн хэмжээ ихэсч, эсвэл бүр үзэгдэхээ больдог. 

Хэт их ирэх эсвэл бүр ирэхээ боливол юу гэж ойлгох вэ?

21 Жилд хэдхэн удаа ирдэг нь хүнд өвчтэйн шинж үү?

Үүнийг хүнд өвчтэйн шинж гэж үзэхгүй ч ийм тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эртхэн анхаарах нь зүйтэй юм. Хэрэв танд ямар нэгэн асуулт байгаа бол эмэгтэйчүүдийн эмчтэй ярилцаж, ичиж зоволгүйгээр асууж мэдээрэй. Нээлттэй харилцаа байж гэмээнэ та хүссэн асуултандаа хариулт авах болно. 

Жилд хэдхэн удаа ирдэг нь хүнд өвчтэйн шинж үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()