Зөвхөн сийрэг толгойтой хүмүүсийн зөв хариулж чадах бодлогууд

Нэгэн хэвийн өдөр хоногууд үргэлжилж, та ч бас хийх ёстой зүйлээ л хийж явна уу? Ингэж амьдрах нь таны тархийг гашилгаж, ямар ч хөгжих дэвших боломжгүй болгож байдаг аж. Өнөөдөр та бүхнийхээ тархийг сэргээж, ажиллуулах сонирхолтой бодлогуудыг хариултын хамт хүргэж байна. Та эдгээр тааварт хариулж, тархиа бага ч атугай цэнэглээд аваарай. 

Зөвхөн сийрэг толгойтой хүмүүсийн зөв хариулж чадах бодлогууд

1 Эгч дүүс

Зусланд 7-н эгч дүүс байжээ. Бүгд өөр өөр ажил хийхээр хуваарилж авчээ.  Эхний эгч нь хайрын түүх уншиж, 2 дах нь шарвин хайрч, 3 дах нь шатар тоглож, 4 дэх нь үгийн сүлжээ бөглөж, 5 дах нь угаалга хийж, 6 дах нь усанд явжээ. 7 дах хүн юу хийсэн бэ?

Эгч дүүс

2 Хулгайлагдсан гутал

Нэгэн залуу 2 том гутлын  үйлдвэр өв залгамжилж авчээ. Тэр үйлдвэр нь эмэгтэйчүүдийн дэгжин гутал хийдэг юмсанж. Харин саяхан тэдний үйлдвэрийн ажилчдын нэг нь гутал хулгайлсан байна. Үйлдвэрийн эзэн хэн хулгайлсныг мэдэх боломжгүй бөгөөд цаашид яаж хулгай гарахаас сэргийлэх вэ?

Хулгайлагдсан гутал

3 Муур хулгана хоёр

Бороотой өдөр муур зочны өрөөнд эсвэл подволд байна.

Муур өрөөнд байвал, хулгана нүхэн дотроо, бяслаг хөргөгчинд байна.

Харин бяслаг ширээн дээр байвал, муур подволд, хулгана өрөөнд байна. 

Одоо гадаа бороо орж, бяслаг ширээн дээр байгаа бол муур, хулгана 2 хаана байгаа вэ?

Муур хулгана хоёр

4 Хэдэн дунд чөмөгний яс байна вэ?

Шалгалтын үеэр багш нэгэн эмэгтэй оюутнаа дуудан босгож, дунд чөмөгний нэг яс өгөөд, чамд хэдэн дунд чөмөгний яс байгаа вэ гэж асуужээ. Оюутан бодож бодож тав гэж хариулжээ. Багш буруу, хүнд 2 л дунд чөмөгний яс байдаг гэв. Гэвч төд удалгүй оюутны зөв болж таарчээ. Яагаад ?

Хэдэн дунд чөмөгний яс байна вэ?

5 Өрөөнд байх нохой

Нэгэн нохой өрөөнд орж ирээд эхлээд баруун тийш дараа нь зүүн тийш харжээ. Яагаад тэгсэн бэ?

Өрөөнд байх нохой

Хариулт:

1. 3 дах эгчтэй шатар тоглосон. 

2. Үйлдвэрийн эзэн эхний үйлдвэрт зөвхөн зүүн, 2 дах үйлдвэрт зөвхөн баруун өмсгөлтэй гутал хийхийг даалгажээ.

3. Өгөгдсөн нөхцлийн дагуу муур 2 газар байж болно. Өрөөнд эсвэл подволд. Муур өрөөнд байхгүй үед бяслаг хөргөгчинд байхгүй. (Бяслаг ширээн дээр байна) Хэрэв муур подволд байвал бяслаг ширээн дээр байна. Нөхцөл ёсоор муур хонгилд байвал хулгана өрөөнд байх нь ээ.

4. Эмэгтэй оюутан жирэмсэн байжээ. Тиймээс түүний 2, хэвлий дэх хүүхдийн 2, гартаа барьсан 1 яс нийлээд 5-н яс байжээ.

5. Учир нь нэгэн зэрэг 2 тийшээ харж чадахгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()