1
Өглөөний ундаа уу!
Архи нь хүний цусан дах сахарын хэмжээг бууруулдаг. Тиймээс өглөөний цайндаа алимны шүүс уугаарай. Энэ нь таны сахарын хэмжээг хэвийн болгоход тустай. Ер нь бүх л төрлийн жимсний шүүс ууж болох ба мөн глицемик (glycemic) өндөртэй хүнс хэрэглээрэй! (Будаа, багетта талх гэх мэт)
2
Нэгийн эсрэг нэг тактик баримтал
Энэ нь та нэг хундага архины дараа түүнээс их хэмжээний ус уух хэрэгтэй гэсэн үг юм. Архи уусны дараа бие хамаг шингэнээ алддаг тул үүнийг зайлшгүй усаар нөхөх хэрэгтэй.
3
Хоол идэх
Хоосон ходоодонд архи хурдан шингэж цусны спиртны хэмжээг огцом нэмэгдүүлдэг байна. Харин тэжээллэг хоол хүнс идсэний дараа архи уухад архины цусанд очих спиртийн хэмжээг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Та калоритой л бол хамаагүй зүйлээр ходоодоо дүүргэе гээд шар айраг уугаад араас нь архи ууя гэж бодож байвал бүр л дордоно гэж зөвлөх байна. Зөвхөн тэжээллэг хоол хүнс идсэний дараа л архи уух нь үр дүнгээ өгнө гэдгийг анхаараарай!
4
Дарс, виноноос татгалз
Улаан вино, ром дарс гэх мэт исгэсэн согтууруулах төрлийн ундаа нь шарталтын шалтгаан болдог ажээ. Тиймээс аль болох энэ төрлийн ундаанаас татгалзаарай.
5
Чанартай архи сонго
Дээд зэргийн архинуудыг ихэнхдээ нэгээс олон удаа нэрж гаргаж авдаг. Энэ нь чанар муутай архинаас илүү бага шартуулдаг гэсэн үг. Тиймээс та нэгэнт зугаацаж, цэнгэхээр шийдсэн бол чанартай архи сонгож маргааш нь сэргэг байхыг хичээгээрэй.
6
Олон төрлийн амин дэм уу
Уусны дараа хүний бие их хэмжээний B12 болон бусад тэжээллэг бодисуудыг гадагшлуулдаг байна. Тиймээс амин дэм ууж биеийн алдсан витаминуудаа нөхөх зайлшгүй шаардлагатай.
7
Бөмбөлөгнөөс татгалз
Шампанск болон бусад төрлийн хийжүүлсэн согтууруулах ундаанаас татгалз. Учир нь энэ төрлийн ундаа нь илүү хурдан шингэж цусан дах сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг байна.
8
Калигаа нөх
Архи ууснаар бид маш их шингэн алддаг гэж өмнө нь хэлсэн билээ. Тэгвэл зөвхөн бие дэх шингэн ч биш давхар элетролитуудаа алддаг байна. Үүнийг калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнээр нөхөж болно. Банана , бууцай нь калигаар маш баялаг ажээ.
9
Өндөг шарж ид
Өндөг нь амин дэмээр баялаг тул шөнөжин уусан архи элгийг гэмтэхээс сэргийлдэг байна. Мөн төрөл бүрийн хүнсний ногоотой хольж идвэл илүү үр дүнтэй байдаг.
10
Цагаан гаа зажил
Заримдаа шартсанаас болж ходоод өвддөг. Үүнийг хамгийн сайн анагаах арга бол цагаан гаа зажлах юм.
11
Цэвэр агаар амьсгал
Хүчилтөрөгч нь согтууруулах ундааны хорт бодисын хэмжээг бууруулдаг учраас уусны маргааш жаахан агаар амьсгалах нь танд тустай.
12
Цэвэр агаар амьсгал
Найзуудтайгаа ямар ч хамаагүй хөгжилтэй тоглоом тогло. Анхаарлаа өөр тийш сарниулах нь шарталтыг намдаах бас нэг арга болдог байна.