Амь насанд халтай нөхцөл байдлаас амархан мултрах аргыг тусгайгийнхан зөвлөж байна!

2018-02-08, 12:05
7,829

Клинт Эмерсон (Clint Emerson) бол дэлхийн хэмжээний засгийн газрын нууц хэргүүд дээр ажиллаж байсан АНУ-ын Тусгай хүчний байгууллагын ажилтан юм. Тэтгэвэрт гарсныхаа дараа тэрээр өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан, амь өрссөн аюултай нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай ном бичжээ. Бид та бүхэндээ түүний боловсруулсан энэхүү сонирхолтой аргуудаас хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Амь насанд халтай нөхцөл байдлаас амархан мултрах аргыг тусгайгийнхан зөвлөж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Машины ослоос хэрхэн амьд үлдэх вэ?

Жолоо барьж явахдаа гараа үргэлж 3 болон 9 цагийн байрлалаар машины хүрд (руль) дээрээ тавих хэрэгтэй. Эрхий хуруугаа жолооныхоо дотор тал уруу харуулах ёстой бөгөөд эрхий болон долоовор хуруугаа 2-ланг нь дотогш харуулж баривал хуруугаа хугалах эрсдэл өндөртэй. Хэрвээ гараа зөрүүлж жолоогоо баривал бугуйгаа гэмтээгээд зогсохгүй бүр тохойгоо хугалах ч магадлалтай. Машины арын суудалд зорчиж байгаа бол гараа толгойнхоо ард авж, духаа сандал уруугаа сайн нааж, өвдгөө 90 градус нугалаарай. Ийм байрлалтай суух нь гэмтэл авах эрсдэлийг бууруулдаг байна. 

Машины ослоос хэрхэн амьд үлдэх вэ?

2 Нохой дайрвал яах вэ?

  1. Ус болон аммиак хольсон усыг нохой руу цацаж, хөөж болно. Аммиак нь нохойнд ямар нэг хор хөнөөл учруулах нь бага буюу бараг учруулдаггүй тул зүгээр айлгахад хамгийн тохиромжтой. 
  2. Даралтат агаараар шүрших. Иймэрхүү бүтээгдэхүүнийг ихэвчлэн дэлгүүрийн лангуун дээр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдтэй хамт тавьдаг. Хүчтэй, хүйтэн агаар хамар руугаа үлээлгэсэн ямар ч аймаар нохой тэвдэж сандрах болно.
  3. Хамгийн үр дүнтэй арга бол чинжүүний цацлага эсвэл өөр амьтны шээс хэрэглэх юм. Чинжүү нохойг айлгадаг бөгөөд өөр амьтны шээсийг нохой бусдын газар нутаг гэж үздэг тул танд ойртохгүй. 

Нохой дайрвал яах вэ?

3 Тусгайгийнхны цүнхэнд юу байдаг вэ?

Тусгайгийн ажилчид ямар ч үед хэрэг болох багаж зэвсгээ цүнхэндээ авч явдаг тул тэдний цүнхэнд чухам юу байдгийг мэдээд авахад илүүдэхгүй шүү. Жишээ нь: Шүдний хамгаалалт нь ямар нэг мөргөлдөөний үед өөрийгөө хамгаалахад хэрэг болдог бол хар өнгийн утас анзаарч харахад илүү хэцүү байдаг учраас нууцаар бичлэг хийх зэрэгт хэрэг болдог гэнэ. Харин халаасны хутгаар та ямар ч нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах боломжтой. 

Тусгайгийнхны цүнхэнд юу байдаг вэ?

4 Боолтноос хэрхэн гарах вэ?

Араас боох нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөдөлгөөн билээ. Хүзүүнээс бооход гүрээний судас боогдож, хүчил төрөгч авах эх үүсвэрийг хаадаг учраас хохирогч 3-5 секунд болоод ухаан балартаж эхэлдэг байна. Гэхдээ үүнээс өөрийгөө хамгаалах боломж бий. 

  1. Нэн түрүүнд хүзүүгээ хойш татаж, халдаж байгаа хүний гаран доогуур гараа оруулах нь амьсгаа боогдохоос сэргийлнэ.
  2. Үүний дараа халдагч этгээдийн тохойноос бариад доош суун, тохойг нь доошлуулан татах хэрэгтэй. 

Боолтноос хэрхэн гарах вэ?

5 Далайн түрлэгээс яаж гарах вэ?

Хэрвээ та тагнуулчтай кино үзэж байсан бол нисдэг тэрэг, онгоцноос ус руу үсэрдэг хэсэг олон харж байсан байх. Бодит амьдрал дээр өндрөөс үсрэх нь аюулгүй боловч усанд унасны дараа эрэг рүү хүрэх явц нь хамгийн эрсдэлтэй хэсэг юм. Буцах түрлэг нь ямар ч  гол, нуур, далайн эргээс 10-15метр орчимд явагддаг бөгөөд тийм ч өргөн хүрээг хамардаггүй учир яг чигээрээ эрэг рүү сэлэхийн оронд хөндлөн эсвэл параллель маягаар сэлж, эрэг рүү гараарай.

Далайн түрлэгээс яаж гарах вэ?

6 Хэрхэн хаалгаа бэхлэх вэ?

  • Хаалга бэхлэх хамгийн найдвартай аргуудын нэг бол хаалганыхаа эргэн тойронд модон хавчуурга хавчуулах юм. 
  • Шалны мод, сандал зэргээр хаалганы бариулыг тулах нь бас өндөр үр дүнтэй арга боловч унагахгүйн тулд заавал нэг зүйл тулж, түших хэрэгтэй болдог.
  • Мөн хүнд жинтэй зүйл хаалганыхаа урд тавих нь хялбар аргуудын нэг юм. Энэ нь гадны этгээдийг хаалга онгойлгоход хүндрэлтэй төдийгүй тухайн зүйлийг тойрч гарахад мөн хүндрэл учруулна.

Хэрхэн хаалгаа бэхлэх вэ?

7 Буудалцаан болоход хаана нуугдах вэ?

Холливудын кинонууд дээр буудалцаан болох нь хэвийн үзэгдэл боловч амьдрал хэр барагтай ийм зүйл учраад байдаггүй. Гэхдээ тусгай албаныхны хувьд бол гал нээх тохиолдол цөөнгүй гардаг гэнэ шүү. Өөрийгөө хамгаалахын тулд маш сайн газар нуугдах хэрэгтэй. Хэрвээ та гэртээ байгаа бол сандал, буйдан зэрэг зөөлөн материалтай тавилганы оронд ширээ, чулуун тавцан зэрэг хатуу гадаргуутай зүйлийн ард нуугдаарай. Харин гадаа байгаа үед хамгийн шилдэг нуувч бол цэцгийн савны ард нуугдах. Машины ард нуугдаж байгаа бол ард хэсэгт нь биш, аль болох урд хэсэгт нь нуугдахыг хичээгээрэй. 

  • Махны мод, хатуу хавтастай ном зэргийг сайн ашиглах юм бол сум нэвтэрдэггүй хантааз ч болгон ашиглах боломжтой. 

Буудалцаан болоход хаана нуугдах вэ?

8 Гарны хүлээсээ тайлах

Хэрвээ таныг маш сайн хүлсэн бол хүлээсээ тайлах маш хэцүү гэдгийг тагнуулчид сануулсан байна. Тиймээс таны гарыг хүлж байх үед 2 эрхий хуруугаа нийлүүлэн дарж, гарныхаа хооронд зай үлдээх хэрэгтэй. Ингэснээр гараа салгаж авах боломжийг олгож байгаа юм. Хэрвээ гарыг тань сандалтай хамт хүлэх гэж байгаа бол гүнзгий амьсгаа аваад нуруугаа хотойн, хөлөө хоёр тийш нь тавиарай. Энэ нь мөн сул зай гаргаж, дараа нь хүлээсээ тайлахад амар болгох болно. Ихэнх тагнуулчдын хэрэглэдэг бас нэг түгээмэл арга нь хүлээснийхээ хэсгийг барьж үлдэх юм. 

Гарны хүлээсээ тайлах

9 Юм нуух хамгийн тохиромжтой байршлууд

Мөнгө, мэдээлэл, дуу хураагуур зэргийг нуухад хамгийн тохиромжтой олон газрууд бий. Сайн тагнуулч бүгдийг нь мэддэг байх хэрэгтэй. 

  • Хамгийн шилдэг газрууд бол зурагт, хөргөгч, арзетик, тавилганы дотор тал зэрэг аж.

Юм нуух хамгийн тохиромжтой байршлууд

10 Хурууны хээ үлдээлгүй ажиллах

Тагнуулчид маш нууцлаг байх ёстой байдаг бөгөөд тэд ямар ч зүйл дээр хурууныхаа хээг үлдээхээс сэргийлэх шаардлагатай байдаг байна. Үүний тулд:

  • Цагаан даавуун бээлий өмсөх. Ямар нэг ор мөр үлдээхгүй бөгөөд үлдсэн тохиолдолд танд шууд мэдэгдэнэ.
  • Цавуу эсвэл хумсны будаг ашиглах. Ямар ч гадаргуу дээр хурууны хээ үлдээхгүй.
  • Уушгин чулуугаар үрэх. Үүнийг хөлний эвэр үрэхэд ашигладаг ч цөөн өдрийн хугацаанд хурууныхаа хээг арилгахад бас ашиглаж болно.

Хурууны хээ үлдээлгүй ажиллах

11 Хөл, гарны хүлээс тайлах

Хөлнийхөө хүлээсийг тайлах: Цэх зогсоод, хөлөө V хэлбэртэй байрлуул. Дараа нь дээш үсрээд буухдаа маш хурдан өвдгөө дэлгэ. Ямар ч скоч, наалддаг цаас шууд урагдана.

Гарныхаа хүлээсийг тайлах: Нурууны ард гарыг тань хүлсэн бол урагш гаргаад, хоёр тийш нь огцом татаарай.

Хөл, гарны хүлээс тайлах

12 Замын хаалтнаас мултрах

Кинон дээр гол дүрийн жүжигчид замын хаалтанд орчихоод юу ч болоогүй юм шиг чигээрээ маш хурдтай гараад явчихдаг. Харин бодит байдал дээр энэ нь боломжгүй юм. 

  • 2 машины хоорондох хамгийн их зайтайг нь олж, танд аль машины өнцөг илүү тохиромжтой байгааг ажиглаарай. Машины хойд хэсэг нь хамгийн сул байдаг тул тухайн хэсгийг сонгож, хаалтнаас мултрах хэрэгтэй.

Замын хаалтнаас мултрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()