Хайртай дотны хүмүүсээ дайлах хамгийн амттай хоолны жорууд

Өнөөдрийнхөө нийтлэлээрээ халуун ам бүлээрээ тухлан суугаад оройн хоолондоо амтархан идэж болох хоолны жоруудыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Таалан болгооно уу? 

Хайртай дотны хүмүүсээ дайлах хамгийн амттай хоолны жорууд

1 Хамгийн амттай тахиа

Орц:

  • 2 аяга халуун ус
  • 1 ц.х тахианы нунтаг шөл 
  • 1 ш лаврын навч
  • Давс, сонгино 
  • Мөөг
  • Бага хэмжээний ганга өвс
  • 1 аяга өтгөн цөцгий хэрэгтэй. 

Хийх арга:

Тахианы нунтаг шөл, лаврын навч, давс, сонгино, мөөгөө усандаа хийж уусган тахианыхаа дээгүүр асгаж өгнө. Ингээд бичил долгион зуухандаа хийж 350 хэмд 2 цаг байлгана. Гаргахаасаа 15 минутын өмнө ганга өвс болон өтгөн цөцгийгөө нэмж өгөөд л амтат тахиа бэлэн болно. 

Хамгийн амттай тахиа

2 Терияки соус, ногоотой тахиан мах

Орц: 

  • Давс багатай буурцагны соус
  • 4-5 ц.х зөгийн бал 
  • 3 ц.х цагаан будааны уксус 
  • 1 ц.х гүнжидийн тос 
  • Хярж хэрчсэн сармис 3 ширхэг 
  • Үрүүлдсэн цагаан гаа тал ц.х
  • 1 ц.х цардуул 
  • Бага зэргийн ус 
  • Давс, хар перец
  • Тахианы ясгүй цээж мах 3 ширхэг (дундуур нь хуваана)
  • Хэрчсэн брокколи байцаа 3 аяга 
  • Хэрчсэн лууван 1 аяга 

Хийх арга: 

Юуны өмнө дунд зэргийн гал дээр  буурцгийн соус, зөгийн бал, уксус, гүнжидийн тос, сармис, цагаан гаа, цардуул, усаа хийж хөөсөртөл нь хутгаад хажуу тийш нь тавьж амраана. Бичил долгион зуухаа урьдчилан 400 хэмд халаагаад шарах тавиураа мөнгөлөг цаасаар бүрж өгнө. Тахиагаа нэг бүрчлэн давс, хар перецэнд өнхрүүлэн амтлаад урьдчилан халаасан зуухандаа 20 минутын турш шарж, шарах тавцангаа авч тахиагаа нөгөө тийш нь харуулж эргүүлэх хэрэгтэй. Үүнийхээ дараагаар хэрчиж бэлтгэсэн ногоонуудаа тойруулан тарааж тавина. Хар перец, гүнжидийн тос, соусаараа амтлаад ахин зуухандаа хийж 20 минут болгоно. Будаатай хольж идэх юмуу ногоон сонгино, гүнжидийн үр зэргээр амталбал илүү сайхан амттай болдог юм. 

Терияки соус, ногоотой тахиан мах

3 Чинжүүтэй шарсан мах

Орц: 

  • 450 гр үхрийн сээр
  • 1 хумс сармис
  • 1,5 ц.х үрүүлдсэн цагаан гаа 
  • Бага зэрэг далдуу модны тос
  • Хэрчсэн сонгино 1 аяга 
  • Ногоон чинжүү 1 аяга 
  • Улаан чинжүү 1 аяга 
  • Улаан лоолийн шүүс тал аяга
  • Хүйтэн ус 1 аяга 
  • Цардуул 1 ц.х
  • Нунтаг хар перец  шаардлагатай.

Хийх арга:

Хоолоо хийхдээ эхлээд үхрийн махаа тохиромжтой хэмжээгээр хэрчиж, буурцагны соус, сармис болон цагаан гаагаараа амталж хэдэн хормын турш амраана. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад үхрийн махаа шарна. Хэрэв сонгож авсан мах хатуу байгаа бол бага зэргийн галаар 30-40 минутын турш шарах хэрэгтэй. Үүнийхээ дараа галаа ихэсгээд ногоо болон улаан лоолийн шүүсээ нэмж өгнө. Ногоогоо сайтар болгоход 10 хором шаардагддаг. Цардуулаа устай холиод хайруулын тавгандаа хийн сайтар хутгана. Эцэст нь нунтаг хар перецээрээ амталж өгөөд л таны хоол бэлэн болох нь тэр ээ. 

Чинжүүтэй шарсан мах

4 Нимбэг, цагаан будаа, бор вандуйтай тахиа

Орц: 

  • Ясгүй тахианы цээж мах 450 гр
  • Канола тос 1 ц.х 
  • Давс, хар перец
  • Хэрчиж бэлдсэн ногоон сонгино 
  • Хярж хэрчсэн сармис 2 хумс 
  • Тахианы өтгөн шөл 1,5 аяга 
  • 1 лааз ногоон чинжүү 
  • Нимбэгний шүүс 3 ц.х 
  • Нимбэг хэдэн зүсэм 
  • Бор вандуй 1 лааз 
  • 2 аяга цагаан будаа 

Хийх арга:

Дунд зэргийн гал дээр том саванд тосоо хийж халаана. Халмагц нь тахианы махаа хийж, давс, хар перецээрээ амтлах бөгөөд 6 минутын турш бага тосонд шарах хэрэгтэй. Дараа нь ногоон сонгино, сармиснаасаа багаханыг хийнэ. Ногоон сонгино, ногоон чинжүү, нимбэгний шүүс болон нимгэн зүссэн нимбэг, бор вандуйгаа шөлөндөө хийж давс, хар перецээр амталж өгнө. Ингээд буцлаад ирэх үед нь цагаан будаагаа хийж 6 минут таглаж байлгаж байгаад таваглана. 

Нимбэг, цагаан будаа, бор вандуйтай тахиа

5 Ногоотой шарсан тахиан мах

Орц:

  • Жижиглэн хэрчсэн  тахианы цээж мах 2 ш
  • Чинжүү (ямар ч өнгөтэй байж болно)
  • Хэрчсэн сонгино тал аяга 
  • Хэрчсэн хаш ногоо 1 ш
  • Хэрчсэн брокколи байцаа 1 аяга 
  • Тал аяга хэрчсэн улаан лооль, хар чавга 
  • Оливийн тос 2 ц.х
  • Тал ц.х давс
  • Тал ц.х хар перец 
  • Бага зэргийн улаан перец байхад л хангалттай. 

Хийх арга:

Бичил долгион зуухаа урьдчилан 500 хэмд халаана. Бүх ногоо болон тахианы цээж махаа тохиромжтой хэмжээгээр хэрчиж бэлтгээд шарах тавиур дээрээ тавьж амтлагчуудаараа амталж 15 минутын турш шарах бөгөөд будаа, гоймон болон саладтай цуг идэхэд нэн тохиромжтой байдаг юм. 

Ногоотой шарсан тахиан мах

6 Сам хорхой, төмс, сосисктой хуурга

Орц:

  • Дундуур нь хувааж бэлтгэсэн үрлэн помидор 450 гр
  • Хайлуулсан масло 4 ц.х 
  • Оливийн тос 3 ц.х 
  • Хярж хэрчсэн сармис 2 ц.х 
  • Яншуй, орегано тус бүр нэг ц.х 
  • Амталсан давс, сармисны нунтаг тус бүр тал ц.х 
  • Улаан чинжүү 1 ц.х 
  • Сам хорхой 450 гр
  • Утсан сосиск 350 гр
  • Том хэрчсэн сонгино (нэг бүтэн) 
  • Улаан, ногоон чинжүү тус бүр 1 ширхэг
  • Эрдэнэ шиш 1 лааз

Хийх арга:

Бичил долгион зуухаа урьдчилан 400 хэмд халааж хэрчиж бэлтгэсэн төмсөө шарах тавиур дээрээ тавина. Жижигхэн аяганд хайлуулсан масло, оливийн тос, сармис, яншуй, орегано, сармисны нунтаг, амталсан давс, улаан перец зэргээ хольж сайтар хутгаад бэлтгэсэн холимогоосоо 2 ц.х-ыг авч зүссэн төмсөн дээрээ асгаж өгнө. Төмсөө зуухандаа 10-15 минутын турш байлгана. Энэ хоорондоо сам хорхойгоо холимогоороо амталж өгнө. Сосиск болон ногоогоо тохиромжтой хэмжээгээр хэрчиж дараа нь эрдэнэ шишээ усгүй болтол нь сайн шүүх хэрэгтэй. Хусуураар төмсөө нөгөө тийш нь эргүүлэх бөгөөд сосиск, сонгино болон чинжүүгээ нэмж хийж өгөөрэй. Хоолныхоо бүх орцон дээр холимогоо цөмийг нь асгаж өгөх ба 10-15 минутын турш шарах ёстой. Ингээд сам хорхойгоо бүх орцныхоо дээр нь тавьж 12-14 минут шараад шүүсэн эрдэнэ шишээ дээр нь асгаад л гүйцээ. Хэрэв илүү сайхан амттай болгохыг хүсч байгаа бол яншуй, бяслагаар амталж өгч болно шүү. 

Сам хорхой, төмс, сосисктой хуурга

7 Сармис, дүпү, брокколи байцаатай хуурга

Орц:

  • Дүпү 400 гр
  • Цардуул 3 ц.х 
  • Хярж хэрчсэн сармис 10 хумс 
  • Жижиглэж хэрчсэн шинэхэн цагаан гаа (бага зэрэг) 
  • Жижиглэж хуваасан брокколи байцаа 9 аяга 
  • Жижиглэж хэрчсэн ногоон сонгино 1 аяга 
  • Агшаасан цагаан будаа 
  • Соус

Хийх арга:

Дүпүнийхээ усыг шүүж дөрвөлжлөн хэрчээд аяганд хийж дээрээс нь цардуулаа нэмж өгнө. Хайруулын тавган дээрээ оливийн тосоо хийж дунд зэргийн гал дээр халаах ба дүпүгээ шажигнасан болтол нь 15 минутын турш шарах хэрэгтэй. Ингээд брокколи байцаа, цагаан гаа, сармис, ногоон сонгино, соусаа нэмж өгөн 10-15 минутын турш зөөлөн галаар шараад л болоо. 

Сармис, дүпү, брокколи байцаатай хуурга

8 Ногоотой гахайн гуяны шарсан мах

Орц: 

  • Гахайн гуяны мах 2 ш
  • Улаан лооль 1 кг (4 хуваана)
  • Лууван 500 гр (том хэрчинэ)
  • Нимгэн зүссэн сонгино 1 ш
  • Оливийн тос 1 ц.х 
  • Розмарин 2 ц.х 
  • Давс, хар перец 

Хийх арга:

Эхлээд гахайн махаа шарах тавиур дээрээ тавьж дараа нь улаан лооль, лууван, сонгиноо тарааж тавина. Дээрээс нь тосоо шүршин амтлагчаа цацаж өгөх хэрэгтэй. Ингээд 450 хэмд 30-40 минут шарна. Энэ хооронд ногоогоо байнга хутгаж байх ёстойгоо бүү мартаарай. 

Ногоотой гахайн гуяны шарсан мах

9 Сосиск, брокколи байцаатай гоймон

Орц: 

  • Пакеттай сосиск 
  • Гоймон 250 гр
  • Том хэрчсэн брокколи байцаа 
  • Жижиглэн хэрчсэн тал сонгино 
  • Хярж хэрчсэн сармис 1 хумс 
  • Оливийн тос 2 ц.х 
  • Үрүүлдсэн бяслаг тал аяга 
  • Хэрчсэн яншуй тал аяга 
  • Амтлах төдий давс, перец хэрэгтэй. 

Хийх арга:

Буцалж буй усанд брокколи байцаагаа 5 минут чанаад тэр усандаа гоймонгоо чанаж авна. Хайруулын тавганд тосоо хийж сонгиноо 5 минут хуурна. Дараа нь сосискоо нэмж 5 минут хуурсаныхаа дараагаар сармис, брокколи байцаагаа нэмж хийн 1 минут хуураад гоймон, бялаг, яншуйгаа нэмж өгсөнөөр хоол маань бэлэн болно. 

Сосиск, брокколи байцаатай гоймон

10 Алим, сонгинотой гахайн мах

Орц:

  • Оливийн тос 2 ц.х 
  • Гахайн мах 150 гр
  • Давс, хар перец
  • Тал аяга тахианы шөл 
  • Бага зэргийн гич 
  • 1,5 ц.х розмарин 
  • Тал ц.х ганга өвс 
  • Нимгэн зүссэн алим 2 ш
  • Жижиг улаан сонгино 1 ш орно. 

Хийх арга:

Гахайн махаа давс, перецээрээ амтална. Хайруулын тавгандаа тосоо хийж дунд зэргийн гал дээр гахайн махныхаа нэг талыг 3-5 минутын турш шарж болсных нь дараа таваглана. Жижиг аяганд тахианы шөл болон гичээ хийж хутгана. Хайруулын тавгандаа тосоо хийнэ. Халсан хойно нь алим, сонгиноо хийж 4 минут хуурах ба дээр дурьдсан амтлагчуудаараа сайхан амталж өгнө. Түрүүний гахайн махаа хайруулын тавгандаа хийх ба алим, сонгино дээрээ бэлтгэсэн тахианы шөлөө нэмж 3 минутын турш шараад л боллоо. Тавтай сайхан хооллоорой. 

Алим, сонгинотой гахайн мах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()