Та ч бас өөрийнхөө нуугдмал авьяасыг мэдэж авахыг хүсч байгаа биз дээ. Хүн бүр өөр өөрийн гэх давуу талтай бөгөөд зарим тохиолдолд үүнийгээ мэдэхгүй төөрч явах нь бий. Та доорх зургийг сайтар ажиглаж, ямар супер чадвартай болохыг хүсч байгаагаа бодож, харгалзах тайлбарыг уншаарай. Энэ нь таны дотоод ертөнц болоод нууц чадварыг хэлж өгнө.
Та зургийг ажиглаж, авахыг хүсч буй супер хүчээ нэрлээрэй!
Тайлбар
Таны сонгосон супер хүчүүд нь таны дотоод ертөнц, нуугдмал авьяас чадварыг хэлж өгөх болно.
Таны эхэлж сонгосон супер хүч нь танд байгаа нөөц бололцоо, авьяас чадварыг хэлэх бөгөөд та үүнийгээ өмнө нь огт анзаардаггүй байсан байх магадлал өндөр.
1
Ирээдүйг харах
Аливаад үргэлж сэтгэлээ чилээж, өөртөө бага зэрэг итгэл муутай хүмүүс байх аж. Мөн тэдний нууц чадвар бол аливааг зөнгөөрөө мэдрэх, мэдрэмжтэй байх зэрэг юм. Тэд ямар нэгэн алхам хийхээсэй өмнө зөв бурууг нь маш их тунгааж боддог бөгөөд алдаа гаргахыг огт хүсдэггүй.
2
Үл үзэгдэх
Та ямар нөхцөл байдлаас амархан гарч чаддаг нууц авьяастай. "Үргэлж уснаас хуурай гарч чаддаг" гэж хэлж ч болох юм. Мэдээж энэхүү чадварынхаа тусламжтайгаар, хаана ч хөл алдахгүй, сайхан амьдарч чадна.
3
Цаг хугацаагаар аялах
Алдаа гаргана гэдэг таны хийх зүйл биш. Ямагт өөгүй, төгс байхыг хүсдэг тул, ямар нэгэн алдаа гаргавал өөрийгөө уучилж чадахгүй, өнгөрсөнтэйгээ зууралдаж амьдарна. Алдаа гаргахаас айж, үргэлж бэлтгэлтэй байх нь таныг бусдаас түрүүлж алхуулах төдийгүй хэн нэгнийг итгэлийг даах боломжийг олгоно.
4
Хүч чадал
Аймшиггүй, чин зоригт нэгэн байх төдийгүй бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй. Биеийн хүч бага байлаа ч таны дотор хэний ч төсөөлөөгүй их сэтгэлийн хүч тэнхээ, зориг байгаа гэдгийг бүү мартаарай. Одооноос өөртөө илүү итгэлтэй байж, айдастайгаа нүүр тулахыг зөвлөе.
5
Нисэх
Та бол бусдаас тэс өөр ертөнц, сэтгэхүйтэй нэгэн. Хэн нэгнээс хамааралтай байхыг үзэн яддаг бөгөөд үргэлж адал явдлыг эрэлхийлж байдаг. Таны нууц авьяас чадвар бол өвөрмөц байдал бөгөөд үүний тусламжтайгаар та хэний ч хүрч чадаагүй өндөрлөгт ядах зүйлгүй хүрч чадна. Тиймээс багахан хичээл зүтгэл гаргаад үзээрэй.
6
Анагаах шид
Бусдад үргэлж сайн сайхныг хүсч, эх дэлхийг тэр чигээр нь эгэлхэн зүрхэндээ багтааж чаддаг энэрэнгүй хүмүүс. Таны энэхүү сайхан зан чанар үргэлж зөв замруу чиглүүлж, аз жаргалыг бэлэглэх нь гарцаагүй.
7
Бусдын бодлыг унших
Өөрийн үзэл бодолдоо үнэнч байх төдийгүй хэнээс ч эмээлгүй хэлэх гэснээ хэлж орхидог төрлийн хүмүүс. Таны гол чадвар бол шударга байдал бөгөөд үүнийгээ зөв ашиглаж, олон зүйлийг бүтээн байгуулах боломжтой.
8
Бүхнийг чадагч
Зорилгодоо үнэнч, зөв бодолтой хүмүүс боловч ямарваа нэгэн зүйлийг хийхэд бага зэрэг зориг дутдаг. Нуугдмал чадвар болох дотор нуугдсан их хүсэл зоригоо ил гаргавал, таны өмнө ямар ч зүйл саад болж чадахгүй. Хамгийн гол нь өөртөө итгэж, илүү чөлөөтэй байгаарай.
Судлаач Кип Райт 2000 хүн хамруулж, тус асуулгыг явуулж үзэхэд, эрчүүдийн ихэнх нь цаг хугацаар аялах, эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь анагаах шидтэй болохыг хүссэн байна.