Эрдэмтэд дараах төрлийн эрчүүдэд итгэхгүй байхыг зөвлөж байна

Хосуудын харилцааг хөндийрүүлдэг хамгийн том шалтгаан бол мэхлэх, урвах зэрэг явдал билээ. Энэ нь хэдий бие махбодид гэмтэл согог учруулахгүй гэсэн ч сэтгэл зүйн түвшинд нөхөж болшгүй шархыг үлдээдэг. Тиймээс аль болох эмэгтэйчүүд та бүхэн минь сэтгэлдээ гүн шархтай үлдэхгүй нь тулд анхнаасаа хуурах магадлал өндөртэй дараах эрчүүдээс зайгаа барих хэрэгтэй. Ингээд ирээдүйн амьдралдаа толбо үлдээж хар бараан түүхийг бүтээхгүйн тулд бидний бэлтгэсэн дараах мэдээллийг анхааралтай уншаарай.

Эрдэмтэд дараах төрлийн эрчүүдэд итгэхгүй байхыг зөвлөж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өмнө нь хийсэн алдаагаа дахин давтдаг залуус

Хийсэн алдаагаа дахин давтсан бол тэнэгийн шинж гэдэг дээ. Хайртай залуу тань дахиад хэзээ ч ингэхгүй, тэгэхгүй гэж амлалт өгсөөр л байна уу? Энэ байдал олон дахин давтагдаж байгаа бол та эртхэн зайгаа бариарай. Учир нь та залуугаа өөрчлөгдөнө гэж найддаг ч танд ердөө тухайн үеийн асуудлыг намжаахын тулд л худал амлалт өгч байгаа юм шүү. 

Өмнө нь хийсэн алдаагаа дахин давтдаг залуус

2 Зиндаа дээгүүр эрчүүд

Хэтэрхий их мөнгөтэй аль эсвэл танаас хамаагүй өөр орчинд өссөн эрчүүд энгийн ард залуугаас хуурч мэхлэх түвшин өндөр байдаг нь судалгаагаар батлагджээ. Учир нь тэд бүхий л зүйлийг мөнгөөр худалдаж аваад, асуудлыг хөрөнгөөрөө шийдээд сурчихсан байдаг ажээ. Тиймдээ ч хүнээ сайн л таньж чадахгүй бол итгэхэд бэрх гэдгийг анхааруулж байна

Зиндаа дээгүүр эрчүүд

3 Зөвхөн "би" гэх үзэлтэй залуус

Хэтэрхий их амиа бодсон залуус түншүүдээ хуурч мэхлэх нь элбэг байдаг бололтой. Тэд зөвхөн өөрийгөө л боддог бөгөөд хорвоо ертөнц бүхэлдээ өлмийд нь сөгдөх ёстой юм шиг л санадаг байна.  Энэ төрлийн залуусын бодлоор дэлхийн бүх хайрыг хүртэх ёстой хүн нь зөвхөн өөрсдөө бөгөөд ганцхан хүнээс хайр халамжийг авах нь тийм ч хангалттай санагддаггүй хэмээн өөрсдөө хүртэл хэлсэн удаатай.

Зөвхөн "би" гэх үзэлтэй залуус

4 9 насны цикль

Эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой судалгаагаар эрчүүд 19, 29, 39, 49 зэрэг насан дээрээ хуурч мэхлэх тохиолдол гаргадаг ажээ. Учир нь бүтэн 10 жилийн цикль дуусаад дараагийн үедээ шилждэг болохоор хөгшрөхөөсөө өмнө бүхнийг хийж үзэж, амжуулахыг хүсдэг байна. Тиймээс энэ насан дээрээ яваа эрчүүдээс болгоомжлох  нь чухал шүү.

9 насны цикль

5 Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг эрчүүд

Олон нийтийн сүлжээнд хэтэрхий их цаг хугацааг зарцуулдаг залуус эргэн тойрны хайртай хүмүүстээ төдийлөн анхаарал хандуулж чаддагүй байна. Ингэснээр хосуудын хооронд асар гүн хагарал үүсдэг ажээ.

Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг эрчүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()