Арааны шүлс асгарам, амтат хучмал хийх жорууд

2018-01-31, 15:25
11,462

Хэдхэн төрлийн хоол хийгээд уйдаж байна уу? Хялбар хурдан аргаар өөр төрлийн хоол хийж үзмээр байна уу? Шинэ амт, шинэ хоол хараад танай гэр бүлийнхэн баярлах нь лавтай! Ингээд дараах 5-н жорыг танилцуулж байна

Арааны шүлс асгарам, амтат хучмал хийх жорууд

1 Татсан махтай төмсний хучмал

Орц: 

  • Үхрийн татсан мах - 500гр
  • Төмс - 1кг
  • Өндөг - 1ш
  • Сүү - 250мл
  • Масло - 100гр
  • Сонгино - 1ш
  • Бяслаг - 50гр
  • Давс , чинжүү

Хийх арга: 

  1. Төмсөө хальсалж давстай усанд хийж буцалгана. Төмсөө болгож усаа юүлээд 50 гр масло хийж нухна. 
  2. Сүүгээ бага зэрэг халааж нухсан төмсөн дээрээ нэмж хийгээд нэгэн төрлийн болтол холино.
  3. Сонгиноо хальсалж жижиглэнэ. Бага зэрэг цөцгийн тос хийж шаргал өнгөтэй болтол нь хуурна.
  4. Үхрийн татсан махаа хуурч болгоод сонгинотойгоо хольж хутгана. Давс болон бусад амтлагчуудаа хийж хутгаад том аяганд хийнэ. 
  5. Махаа хөрсний дараа өндөгөө нэмж хутгана.
  6. Шарах шүүгээний хэвээ тослоод махаа хийж дээрээс нь нухсан төмсөө тавина.
  7. 15 минут болгосоны дараа гаргаж ирээд үрж жижиглэсэн бяслагаа тарааж цацаад дахин 5 минут болгоно.

Татсан махтай төмсний хучмал

2 Тахиа ногооны хучмал

Орц:

  • Тахиан мах - 350гр 
  • Сонгино - 1ш
  • Амтат чинжүү - 1ш
  • Цоохор майлз - 2ш
  • Сүү - 150 мл 
  • Бяслаг - 100гр
  • Өндөг - 1ш
  • Давс , чинжүү

Хийх арга:

  1. Тахиан махаа давстай усанд чанаж болгоно.
  2. Хөрснийх нь дараа жижиглэж хэрчинэ.
  3. Хоолондоо хэрэглэх хүнсний ногоогоо бүгдийг нь жижиглэнэ. Сонгино , цоохор майлз , амтат чинжүүгээ мөн жижиглэнэ.
  4. Сонгино , цоохор майлз , амтат чинжүүгээ хуурч болгоно.
  5. Дээрээс нь тахианы мах, хүнсний ногоогоо нэмж холиод шарах шүүгээний тавцандаа хийнэ.
  6. Өндөг , сүү , бяслагаа хольж хутгаад тахиан махан дээрээ асгана. Мөн дээрээс нь жижиглэсэн бяслагаа цацаж өгнө.
  7. 15 минут болгоод таны хоол бэлэн болно.

Тахиа ногооны хучмал

3 Брокколи бяслагтай хучмал

Орц:

  • Брокколи - 500гр
  • Өндөг - 5ш
  • Цөцгийн тос - 300гр
  • Бяслаг - 200гр
  • Масло - 2 цайны халбага
  • Талхны үйрмэг - 2 цайны халбага
  • Давс , чинжүү

Хийх арга:

  1. Брокколигоо давстай усанд чанаж болгоно. 
  2. Өндөг, цөцгийн тос, бяслагаа холино. Давс, чинжүүгээ дээрээс нь нэмнэ.
  3. Шарах шүүгээний тавгаа тосолж талхны үйрмэгээ цацаж өгнө. Брокколигоо нэмж хийгээд холисон өндөгөө асгаж өгнө. 
  4. 25 минут болгоно.

Брокколи бяслагтай хучмал

4 Гоймон гахайн махтай хучмал

Орц:

  • Гоймон - 150гр
  • Гахайн мах - 200гр
  • Масло - 4 цайны халбага
  • Өндөг - 3ш
  • Цөцгийн тос - 150гр
  • Ногоон вандуй - 200гр
  • Бяслаг - 150гр
  • Сармис -  1 хумс
  • Давс , чинжүү

Хийх арга: 

  1. Гоймонгоо болгож усаа шүүж авна. Маслаа нэмж хийнэ.
  2. Гахайн мах, сармисаа жижиглэж хэрчээд хуурч болгоно.
  3. Өндөг , цөцгийн тос , бяслагаа хамтад нь хутгана.
  4. Гоймон, ногоон вандуй, гахайн махаа хольж шарах шүүгээний тавгандаа бэлдэж хийнэ.
  5. Өндөгөө хутгаад дээрээс нь асгана. Мөн бяслагаа жижиглээд жигд тарааж цацна. 15 минут болгоно.

Гоймон гахайн махтай хучмал

5 Мөөг, будааны хучмал

Орц: 

  • Будаа - 500гр 
  • Өндөг - 2ш
  • Бяслаг - 250гр
  • Мөөг - 500гр
  • Сонгино - 2ш
  • Давс , чинжүү

Хийх арга:

  1. Будаагаа агшаана
  2. Сонгиноо хальслаад мөөгтэйгээ хамт жижиглэж хэрчинэ.
  3. Жижиглэсэн мөөг, сонгиноо хуурна.
  4. Будаагаа 2 хэсэг хувааж эхний хэсгээ бяслагтайгаа холино.
  5. Шарах шүүгээний тавгаа тосолж нөгөө хэсэг будаагаа тарааж хийнэ. Дээрээс нь мөөг болон сонгиноо тарааж өгөөд бяслагтай хольсон хэсэг будаагаа нэмж өгнө. Хамгийн дээр жижиглэсэн бяслагаа тарааж цацна. Мөн хэсэг мөөг тарааж өгөөд 15 минут болгоно.

Мөөг, будааны хучмал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()