1
Нүхтэй хуяг
Энэ багийг хурц жаднаас хамгаалах зорилгоор ашиглаж байжээ. Харин урд талд байгаа торны ачаар баатар орчноо илүү сайн харж мэдрэх боломжтой.
2
Кирасирын хуяг
XVI зууны үед баатрууд дайны талбар дээр хүртэл загварлаг харагдах дуртай байсан бололтой. Энэ үед хамгаалалтын хуяг хийхдээ хүний царайны хэлбэртэй, эсвэл амьтны хэлбэртэй хийдэг байжээ.
3
Сабатон
Сабатон нь баатрын нэг хамгаалалт байсан бөгөөд тухайн эрэгтэй хэдий чинээ өндөр цолтой байна төдий чинээ урт үзүүртэй байжээ. Хаад, ханхүү нарт 76 см хүртэлх урттай сабатон хэрэглэхийг зөвшөөрч байсан ч энэ урт хүртэл хүрэх нь ховор.
4
Адрианы гинжтэй малгай
Францын дайны хамгаалалтын малгайг генерал Огюст Адриан зохион бүтээжээ. Үүнээс хойш дэлхийн маш олон оронд тархсан бөгөөд гинж нь цэргүүдийг тэсрэх бөмбөгийн хэсгүүдээс хамгаалах зорилготой байсан байна.
5
Брюстерын хамгаалалт
Энэхүү хамгаалалт нь 18 кг жинтэй учир үүнийг өмсөөд гүйн гэж байхгүй л болов уу. Тиймээс энэхүү хамгаалалтыг мэргэн буучид ихээр хэрэглэдэг байсан бөгөөд загвар муутай харагдаж байгаа ч үүргээ сайн биелүүлдэг байжээ.
6
Дэлхийн нэгдүгээр дайны үеийн хамгаалалт
Германы цэргүүдийн зохион бүтээсэн хамгаалалтын хувцас нь ган хавтангаар хийгдсэн бөгөөд цээж болон гэдсийг хамгаалах үүрэгтэй байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ төрлийн хамгаалалтыг маш ихээр ашигладаг байв.
7
Нүдний шил
Нэгдүгээр дайны үеийн хамгаалах хэрэгсэлд ган малгай, металаар хийсэн хуяг, хутагтай бээлий болон хэлтэрхийнээс хамгаалсан францын шил багтаж байсан байна.
8
Трансформер- хамгаалалтын хувцас
Энэ хамгаалалтын хувцас нь дэлхийн хамгийн анхны дайны зориулалтын хувцас гэж хэлж болно. Үүргийн хувьп цэргүүдийг сумнаас хамгаалахаас гадна богинохон хугацаанд үүрэг нь өөрчлөгдөж гал гаргах хэрэгсэл хүртэл болж байжээ.
9
Франц кирас
Эдгээр хамгаалалтын хувцсыг харахад францчууд өвөг дээдсийнхээ хувцаснаас санаа авч хийсэн бололтой. Цээжний хамгаалалт нь зодооны үед хэрэгтэй байсан бол дайны талбар дээр нэлээд саад болдог байсан байна.
10
Далавчит хамгаалалт
Далавчит хамгаалалт нь дайны үеэр их чимээ гаргадаг байсан учир дайсны талын морьдыг үргээх зорилготой байжээ. Харин судлаачдын үзэж байгаагаар далавч нь өөрийн чимээгээр бус харин овор хэмжээгээрээ дайснуудаас хамгаалах үүрэгтэй гэж үзсэн байна.
11
Годендаг
Дундад зууны үеийн хүмүүс нэлээд хошин үзэлтэй байсан бололтой. Годендаг нь “өдрийн мэнд” гэж орчуулагддаг байна. Хурц үзүүртэй, хүнд царсаар дундад зууны үеийн хүмүүс хоорондоо үүгээр л мэндчилдэг байсан бололтой.
12
Мэнгу
Хурц шүд, мангасын соёо зэрэг нь Японы Мэнгу хэмээх хамгаалах хэрэгсэл юм. Энэхүү багийг харсан дайсны талынхан шууд л айдаг байсан гэнэ шүү.
13
Муурын хамгаалалт
Канадын мастер Жефф де Бур муурын хамгаалалт гэх зүйлийг бүтээсэн байна. Тэрээр үүнийг хийхдээ нохой болон морьдын байгалаасаа биеэ хамгаалах чадварыг судалж түүнээсээ санаа аван зохион бүтээжээ.