Дэлхийн өндөр зэрэглэлийн нисэх онгоцны буудлууд

Нисэх онгоцны буудалд казино тоглож, усан санд сэлж, кино үзэж болдог гэвэл та итгэх үү? Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд гадаадын жуулчдыг өөртөө татах,  үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамж өндөртэй байлгахын тулд үйлчилгээндээ ихээхэн анхаардаг байна. Тэгвэл бид та бүхэндээ нэгэн хэвийн улиг болсон үйлчилгээг үзүүлэхээс илүүтэйгээр өвөрмөц, содон зүйлсийг сэдэж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадсан нисэх онгоцны буудлуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн өндөр зэрэглэлийн нисэх онгоцны буудлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Инчеон, Өмнөд Солонгос
Инчеоны олон улсын нисэх буудал нь 2 кино театр, жижиг хэмжээний музей, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон гулгах боломжтой мөсөн талбайтай. Түүнчлэн хамгийн цэвэрхэн гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.





2. Шанги, Сингапур





Төрөл бүрийн үзэж харах сонирхолтой үзвэрүүдийг байршуулсан байдаг бөгөөд "Бөгжний эзэн" кинон дээр гардаг Хоббитуудын гэрийг хүртэл байрлуулжээ.



3. Хонг Конг
Үйлчлүүлэгчид нислэгийн цагаа хүлээх зуураа "IMAX" кино театраар үйлчлүүлэх боломжтой.





4. Куала Лумпур, Малайз
Үзэсгэлэнт моддоор хүрээлэгдсэн уг нисэх буудал нь дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг юм.





5. МакКэрран, Лас Вегас
Нисэх буудалд казино тоглож болдог гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл МакКэрраны нисэх буудалд нийтдээ 1234 ширхэг казино тоглоомын машин байдаг байна.





6. Дубай
58 мянган метр кв талбайд "Duty-free" үйлчилгээ үзүүлдгээрээ Дубайн нисэх буудал дэлхийд хамгийн алдартайд тооцогддог. Мөн та дэлгүүр хэсэхийг ойшоодоггүй бол фитнессээр хичээллэх боломжтой юм байна.





7. Мюнхен, Германи
Нисэх буудал дээр усан сан байдаг гэвэл та итгэх үү? Мэдээж больж үз гэж хэлэх байх. Тэгвэл Мюнхений нисэх буудалд усан сан байхаас гадна сарфинг (Далайн давалгаанд гулгах) сонирхдог хүмүүст зориулсан орчныг ч бүрдүүлж өгсөн байна.



Түүнчлэн та цэцэрлэгт хүрээлэнд Германий алдартай шар айргуудыг ууж суунгаа амьд хөгжмийн тоглолтуудыг үзэх боломжтой.



8. Хитроу, Англи

Зөвхөн түрсээр үйлчилдэг зоогийн газар, 11 мянган метр кв үргэлжлэх дэлгүүр гээд энэ буудлын онцлогууд олон байдаг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг дэлгүүртэй нисэх буудал шагналыг "Skytrax World Airline Awards"-аас хүртэж байсан байна.





9. Хамад, Катар
Бүх л зүйлс нь алтаар хийгдсэн кофе шоп бол энэ нисэх буудлын хамгийн том онцлог юм. Түүнчлэн сонирхолтой бүтээлүүд олон байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()