Эмэгтэйчүүдийн ирээдүйн нөхрөө сонгохдоо гаргадаг хамгийн том алдаанууд

Ганц бие бүсгүйчүүд сайн залуутай танилцаж тогтвортой харилцаа үүсгэн сайхан гэр бүлийг бүтээхийг хүсч явдаг нь нууц биш билээ. Ингэж аз жаргалын эрэлд явж байхдаа зөвхөн эрчүүдийн гадаад байдалд л анхаарлаа хандуулж, зан чанарыг нь авч хэлэлцэхгүй байх эсвэл өөрийнхөө дассан сурсан амьдралын хэв маягийг өөрчлөхөөс айж идэвхгүй хойрго байдал гаргах зэргээр буруу алхамыг өөрсдөө ч мэдэлгүйгээр хийж байдаг ажээ. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр эмэгтэйчүүд нөхөр болон найз залуугаа чухам ямар талаас нь харж сонгодог болохыг мэдэж авцгаая. 

Эмэгтэйчүүдийн ирээдүйн нөхрөө сонгохдоо гаргадаг хамгийн том алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэр царайлаг /өндөр/ цэнхэр нүдтэй

Зөвхөн сайхан царай, өндөр нуруулаг бие, гадаад үзэмжээс нь болоод эрэгтэй хүнийг сонгохгүй ч  түүнийг сонгоход яахын аргагүй чухал хүчин зүйл болж өгдөг нь маргашгүй үнэн билээ. Түүний эдгээр сайхан талуудыг зөвхөн генетикийн үүднээс л тайлбарлаж болох бөгөөд эмэгтэйдээ ашигтай байдлыг авчрахгүй. Зөвхөн нүднийх нь өнгөн дээр үндэслэн зан аашийг нь таамаглах нь төдийлөн оновчтой бус арга байх болно. 

Тэр царайлаг /өндөр/ цэнхэр нүдтэй

2 Тэр баян

Тэрээр хөрөнгө чинээтэй, баян байлаа ч энэ нь түүнтэй удаан хугацааны харилцаа үүсгэх найдвартай шалтгаан болж чадахгүй. Нэгт ихэнх эмэгтэйчүүд нөхрөөсөө материаллаг тусламж авч байхын тулд хүнд хүчрийг тэсч, гэр бүлээ хадгалан үлдэхийг хичээдэг. Хоёрт гэвэл эмэгтэйчүүд бид баян залууг өгөөмөр, үүрэг хүлээх тал дээрээ сайн гэж төсөөлдөг ч яг цагаа тулахаар эмэгтэй хүнд мөнгө зарцуулдаг эр хүн хэд билээ дээ? 

Тэр баян

3 "Энэ бол хувь тавилан", "Анхны харцаар дурладаг" гэсэн бодол

Танд ердөө л Сайн уу? гэж хэлсний төлөө, танд хаалга онгойлгож өгснөөс болж, энэ хүн бол миний заяаны хань гэж бодох нь тун аюултай. Найз залуу, нөхөртэй болохыг хүсч байгаа эмэгтэйчүүд анхны харцаар дурладаг гэж бодож, хайж явдаг нь тэднийг буруу сонголт хийхэд хүргэдэг. Эмэгтэй нь ийнхүү дэвэргэн бодож байхад  энэ залуу бол ердөө л эмэгтэй хүнтэй эелдэг соёлтой харьцдаг, ямар ч харилцаа үүсгэх сонирхолгүй яваа жирийн л нэг залуу байж мэднэ.

"Энэ бол хувь тавилан", "Анхны харцаар дурладаг" гэсэн бодол

4 "Би цагаан морьтой ханхүү, баатар хүлээж байгаа"

Өндөг шиг өөгүй, асар олон сайн талуудыг багцлаад нэг хайрцагт хийчихсэн юм шиг тийм төгс залууг эмэгтэйчүүд маань мөрөөддөг. Уулын мод урттай богинотой хойно дан сайн сайхан чанаруудаас бүрдсэн хүн хорвоо дээр байна гэж үгүй. Тэрний оронд таны төлөө өөрчлөгдөж, сайжирч чадах эр хүнийг хүссэн нь дээр биш гэж үү? 

"Би цагаан морьтой ханхүү, баатар хүлээж байгаа"

5 Хурдхан шиг хуримаа хийхээс өөр арга алга

Сайхан хуримыг эмэгтэй хүн бүр л хүсдэг учраас мөрөөдөх нь юу нь буруу байх билээ. Гэхдээ хуримаа хийхийн тулд эмэгтэйнхээ төлөө бүхнийг зориулж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлж чадах тийм л залууг олох ёстой. Зүгээр л хуримаа хийхийн тулд сайн таньж мэдээгүй хүнтэйгээ гэрлэж, дараа нь өдөр болгон хэн хэнээ ойлгохгүй зөрчилдөж байхыг хэн хүсэх билээ? 

Хурдхан шиг хуримаа хийхээс өөр арга алга

6 Миний хүүхдэд аав хэрэгтэй байна

Эмэгтэй хүнд үр хүүхдээ илүү сайн орчинд өсгөн хүмүүжүүлэх гэсэн далд хүсэл байгалиас нь өгөгдчихсөн байдаг. Хүүхдээ ганцаараа өсгөх, аавтай болгож өсгөх нь өдөр шөнө шиг ялгаатай зүйл юм. Хүндэлж хайрлууштай эр хүн болгоныг өөрийнхөө хүүхдийн эцэг болгох гэж хүчлэх хэрэггүй ээ. Цаг хугацаа, сэтгэл байж гэмээнэ л таны хүүхдийн эцэг болж чадна гэдгийг ойлгоорой. 

Миний хүүхдэд аав хэрэгтэй байна

7 "Би хөгширч байна"

Би 30 нас хүрчихлээ, би хөгшин хүүхэн боллоо гэж боддогоосоо болоод л хэн нэгэнтэй суух нь түргэдсэн алхам болох ба түргэдсэн алхам үргэлж сөрөг үр дагаврыг л авчирдаг гэдгийг санаарай. Энэ сөрөг хандлага нь эмэгтэйчүүдийн буруу сонголт хийж, хожим яарсандаа харамсах магадлалыг л нэмэгдүүлэх болно. 

"Би хөгширч байна"

8 "Би байгаа тулдаа л өдий зэрэгтэй байгаа юм"

Харилцааны эхний үед ихэнх эмэгтэйчүүд ийм зүйлийг мэдэрдэг бөгөөд би л байхгүй бол бүх зүйл болохоо болино гэж үздэг учраас найз залуу юмуу нөхөртэйгээ хамт байсаар л байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө тухайн залуугийн хувьд заавал байх ёстой хэмээн төсөөлж, өөрийгөө сайн дураараа дэргэд нь уядаг гэсэн үг л дээ. 

"Би байгаа тулдаа л өдий зэрэгтэй байгаа юм"

9 "Би түүнд хэрэгтэй" гэсэн бодол

Хүмүүс өөрийнхөө юу хүсч байгааг бусад хүмүүс сонсч болохоор чанга дуугаар, хурдан хугацаанд хэлээд тавьчихдаг. Энэ нь найз залуу, нөхрийг тань олон зүйл бодолгүйгээр таны юу хүсч, юу бодож байгааг шууд ойлгоход тусладаг сайн талтай. 

"Би түүнд хэрэгтэй" гэсэн бодол

10 "Бүх зүйл ирээдүйд өөрчлөгдөх болно" гэсэн итгэл

Та хоёрын харилцаанд эерэг талын өөрчлөлт эхнээсээ гараад эхэлсэн бол сайны шинж. Ярьдаг биш харин хийдэг хүнд итгээрэй.  

"Бүх зүйл ирээдүйд өөрчлөгдөх болно" гэсэн итгэл

11 "Бүгд л ийм байдаг юм байна" гэсэн бодол

Та хоёрын харилцаа буруугаар эргэж, хэрүүл маргаан боллоо ч бүх хосууд ийм л байдаг юм байна, хамт байхад амархан хүнийг угаасаа олохгүй юм байна гэж боддог учраас салдаггүй ажээ. 

"Бүгд л ийм байдаг юм байна" гэсэн бодол

12 "Юу ч болсон би түүнийг хайрласаар л байх болно"

Энэ залуутай нэг насаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсч байгаа бол дан ганц өөрийнхөө зөн совин, хайр дурлал дээрээ л бат итгэлтэй байх нь зөв байдаг ажээ. Нийгэм, бусад хүмүүс та хоёрыг юу гэж хэлэх нь хэнд ч хамаагүй. Хайр дурлал гэдэг нь хоёр өвөрмөц, огт өөр хувь хүний хоорондын харилцааг хэлдэг юм. Ийм учраас харилцааг чухам яг юу вэ гэдгийг зуун хувь ойлгохын тулд таамаглал, эргэлзээ зэргийг үл ойшоож хэн хэнийхээ хийж буй үйлдэлд л ач холбогдол өгч, анхаарлаа хандуулж байх нь чухал. 

"Юу ч болсон би түүнийг хайрласаар л байх болно"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()