Хүүхдээ загнахдаа анхаарах ёстой 3 зүйл

Эцэг эх бүр л хүүхдээ зөв хүмүүжилтэй, ирээдүйд биеэ аваад явах чадвартай байгаасай гэсэндээ буруу зүйл хийхэд нь шийтгэж, яагаад үүнийг хийх ёсгүйг тайлбарлаж өгдөг. Ингэснээр хүүхэд цаашид тиймэрхүү алдааг ахин давтахгүй бөгөөд сайн муу, болох болохгүйн ялгааг сайтар ойлгож авдаг билээ. Гэвч эцэг эхчүүд заримдаа хүүхдийнхээ хүсэл сонирхол, бодлыг огт сонсолгүйгээр өөрсдийнхөөрөө зүтгэж, тэднийг шийтгэх нь бий.

Хүүхдээ загнахдаа анхаарах ёстой 3 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдийн сэтгэлийг хуваагдуулах

Таны хүүхэд түүх болон шинжлэх ухааны хичээлдээ илүү дуртай, тэдгээр хичээлээ голчлон хийх сонирхолтой байлаа гэж бодъё. Гэвч таны гэр бүлийнхэн хөгжимчид байгаад та хүүхдээ хөгжимчин болгох сонирхолтой. Тиймээс ч дуртай хичээлийг нь үл хүндэтгэн, дуу хөгжмийн хичээлийг албан шаардлагаар хийлгэж, шийтгээд байвал яах вэ? Энэ үед хүүхдийн сэтгэл санаа хоёрдож, юу хийх ёстойгоо мэдэхээ байна гэсэн үг юм. Тэгэхээр таны хүүхдээ шийтгэсэн шийтгэл талаар өнгөрч, хүүхдийнхээ итгэлийг алдаж буйгаас өөрцгүй хэрэг аж.

Иймд хүүхдэдээ заавал хийх ёстой хичээл болон завсраар нь өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг нь зааж өгч, сайтар ярилцаж байгаарай.

Хүүхдийн сэтгэлийг хуваагдуулах

2 Хэн нэгний үгээр үг хийж, хүүхдээ шийтгэх

Та өөрөө дэргэд нь байж, нөхцөл байдлыг харсныхаа дараа хүүхдээ үнэхээр шийтгэх ёстой эсэхээ шийдэх хэрэгтэй. Гэтэл та болсон зүйлсийг нүдээр харж, чихээр сонсоогүй хэрнээ хэн нэгний танд хэлсэн зүйлээс болж, хүүхэдтэйгээ ярилцаж, юу болсныг асуугаагүй байж, шийтгэхээ урьтал болгож хэзээ ч болохгүй. Үнэхээр түүний буруу байсан ч, яг тухайн мөчид шийтгэхээс илүүтэй, болоод өнгөрсний дараа нөхөж шийтгэх нь утгагүй хэрэг билээ. Иймд шийтгэхээ урьтал болголгүй эхлээд сайтар ярилцах нь чухал юм.

Хэн нэгний үгээр үг хийж, хүүхдээ шийтгэх

3 Юмс бүхэн цаг хугацаатай байдаг

Хамгийн чухал нь цаг хугацааны хэмжүүр юм. Таны шийтгэл урт удаан, хүүхдийг залхаах хэмжээний их үглэлттэй байж болохгүй. Тухайн мөчид шийтгээд өнгөрсөн зүйлийг дараа дараагийн удаа дахин сөхөж, үглэсээр байвал, та өөрийнхөө үнэ цэнийг алдаж, хүүхэд шийтгэлд төдийлөн ач холбогдол өгөхөө болих юм. Эцэст нь хүүхэд хэзээ ч том хүн байж үзээгүй учир, та л хүүхдээ ойлгож, гэр бүлийн уур амьсгалаа халуун дулаан байлгахыг хичээгээрэй.

Юмс бүхэн цаг хугацаатай байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()