Таны аяллыг тав тухтай байлгах сонирхолтой хэрэгслүүд

Ихэнх хүмүүс шинэ соёл иргэншлийг судлахын тулд эсвэл өөрийн оюун бодлыг тэлэхийн тулд аялалд гардаг. Гэхдээ аялагчдын тодорхой хэсэг нь нүдээ нээж, өдөр тутмын амьдралын стрессээс түр ч болов холдохын тулд аялдаг болсон. Ямартай ч хэрвээ та аялах гэж байгаа бол танд доорх хэрэгслүүд хэрэг болж юуны магад. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Таны аяллыг тав тухтай байлгах сонирхолтой хэрэгслүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толгой дэмжигч

Хүзүүний гэмтлийн үед зүүдэг хүзүүвч шиг харагдах энэ хэрэгсэл бол толгой дэмжигч юм. Танд олон цаг сууж явах аялахад хэцүү байдаг бол энэ дэмжигч нь тухтай унтахад тань тусална. Толгой дэмжигчийг зүүснээр хүзүү хөшиж, удаан суунсаас үүдэх нуруу чилэх зэрэг зовиурууд арилах болно.

Толгой дэмжигч

2 Агааржуулагчтай цамц

Өдөржин оффисын давчуу өрөөнд суудаг хүмүүст агааржуулагчтай цамцыг санал болгож байна. Тусгай агааржуулалтын нүхээр агаарын урсгалыг хянах боломжой энэ цамц нь таныг хөлрүүлэхгүй ба байнгын цэвэрхэн, тухтай мэдрэмжийг төрүүлнэ.

Агааржуулагчтай цамц

3 Метал илрүүлэгчтэй гутал

Алт эрдэнэс олохыг үргэлж мөрөөдөж ирсэн хүн бүрт энэ гутал гарцаагүй таалагдах байх. Уландаа метал илрүүлэгчтэй энэ гутал алт олвол чичирхийлж танд дохио өгнө гээд бод доо. Харин та зай хураагуурыг нь өмднийхөө шуумган доогуур нуухаа мартваа.

Метал илрүүлэгчтэй гутал

4 Скүүтертэй цүнх

Энэ бол цүнх скүүтер хоёрын төгс хослол. Одоо та хүнд цүнхэндээ түүртэлгүй хөгжилтэй хэрнээ хөлөө амраангаа ачаагаа авч явах боломжтой боллоо.

Скүүтертэй цүнх

5 Дэртэй малгай

Галт тэргээр удаан явах үе аяллын чинь төлөвлөгөөнд багтсан бол дэртэй малгайг заавал сонгоорой. Аяллын турш танд гайхалтай тав тухыг мэдрүүлэх тул та зогсох буудлаа л өнгөрөөхгүйг хичээхэд хангалттай.

Дэртэй малгай

6 Сахлан ороолт

Цанаар гулгах үед хацар, шанаа эрүү уруул зэрэг маш ихээр даардаг. Харин үүнийг хиймэл сахлан ороолтоор шийдэх боломжтой болжээ. Дэгжин хэрнээ дулаахан энэ ороолтыг угааж болох тул та хэдэн ч удаа ашиглах боломжтой.

Сахлан ороолт

7 Банана хамгаалагч

Хамгийн ихээр идэх дуртай бананааа цүнхэндээ удаан хадгалснаас болоод бусад эд зүйлсээ даруулчихаад байна үү? Тэгвэл та банана хамгаалагчид хийснээр энэ асуудлаасаа салж болно. Банана хамгаалагч таны гадилыг хэлбэрийг нь алдуулалгүй шинэхэн хэвээр хадгалж чадна.

Банана хамгаалагч

8 Унтлагын битүү хувцас

Байнга даарч явдаг юм уу хаана ч хамаагүй унтчихдаг найз танд байдаг л биз дээ. Тэгвэл энэ унтлагын битүү хувцас түүнд зориулагдсан шүү. Зугаалгаар авч явахад нэн тохиромжтой энэ хувцсыг аяны хөнжил шиг эвхэж хураах шаардлагагүй ба зөвхөн өмсөөд явахад л хангалттай.

Унтлагын битүү хувцас

9 Шумуулын эсрэг оймс

Хөгжилтэй зурган хээтэй энэ оймс нь зөвхөн хөлийг дулаацуулахаас гадна таныг хөлийг шумуул хачигнаас хамгаалах болно гээд бод доо. Хүүхэд болон том хүмүүст зориулсан загварууд байдгаас гадна уг оймсыг Coolmax  материал болон хулсны вискос торгоор хийжээ. Ингэснээр таны хөл ямар ч орчинд тав тухтай байх ба халуунд хөлрөхгүй байх давуу талтай гэнэ.

Шумуулын эсрэг оймс

10 Хөтөвч

Зураг дээрх багаж танд содон харагдаж байж болох ч үүний тусламжтайгаар эмэгтэйчүүд эрчүүдийн адилаар зогсоогоороо бие засах боломжтой. Аяллын явцад ямар адал явдал тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс хэрвээ та экстрим аялал хийхээр төлөвлөж байгаа бол энэ багажны талаар дахин нэг бодоод үзээрэй.

Хөтөвч

11 Харилцааны богино ханцуйтай цамц

Энэ цамц танд гадаад хэлний бэрхшээлээс үүсэх харилцаа холбооны асуудлаа шийдэхэд тань тусална. Хэрвээ тантай ярилцаж байгаа хүн таныг ойлгохгүйд хүртэл та цамцан дээрх зургийг зааж хүссэн газар болон бусад газруудыг асууж болно.

Харилцааны богино ханцуйтай цамц

12 Хөгжилтэй дэр

Энэ бол ганц бие хүчирхэг биеэ даасан боловч  заримдаа хэн нэгний  дулаан тэврэлт, хайр халамжийг хүсдэг хүмүүст яг тохирсон хэрэгсэл юм. Хөгжилтэй дэр нь хэн нэгний мөрийг дэрлэж буй мэдрэмжийг танд төрүүлэх ба таныг ганцаардах мэдрэмжээс салахад тусална.

Хөгжилтэй дэр

13 Зөөврийн цэнэглэгч

Бид бүгдийн амьдралд утас чухал үүрэг гүйцэтгэх болсон. Үүнтэй холбоотойгоор танд утсаа цэнэглэх гэсэн ч залгуур олдохгүй бол та энэхүү зөөврийн өөрийгөө цэнэглэдэг утас цэнэглэгчийг ашиглах боломжтой. Та зөвхөн утсаа залгаад хажуугийн бариулыг эргүүлэхэд л хангалттай.

Зөөврийн цэнэглэгч

14 Нэг удаагийн шүдний сойз

Дараагийн бүтээгдэхүүн бол ариун цэврийн бүтээгдэхүүн юм. Усгүй үед хэрэглэж болох нэг удаагийн энэхүү сойзоор шүдээ угааснаар танд сэнгэсэн таатай цэвэрхэн мэдрэмж төрнө.

Нэг удаагийн шүдний сойз

15 НАСА-гийн унтуулах маск

Таныг тайван нойрсуулах энэ масканд НАСА-гийн технологийг энд ашиглажээ. Нойргүйдлийг улаан болон цэнхэр гэрлийн тусламжтайгаар бууруулж орчин тойрны гэрлийг халхлан, танд нар жаргаж байгаа болон мандаж байгаа мэдрэмжийг төрүүлснээр унтах болон сэрэх цагийг удирдана. Хэрвээ та нойрны тал дээр асуудалтай бол танд энэ маск зайлшгүй ач тусаа өгөх бөгөөд олон цагийн нислэг болон цагийн хол зөрүүтэй газраар аялахдаа энэ маскыг аваад явж болох нээ.

НАСА-гийн унтуулах маск

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()