1. Өөрийн хувцсаа угаах
Хүүхдийг 12 нас хүрэхээс өмнө энгийн даалгаваруудыг хийлгэж байх хэрэгтэй гэнэ. Жишээлбэл: бохир хувцсаа цэвэр хувцаснаасаа ялгах, цэвэр хувцсаа эвхэж хураах гэх мэт. Харин 13 наснаас нь эхлэн угаалгын машин хэрхэн хэрэглэхийг зааж өгч, хувцас угаахад нь туслах хэрэгтэй.
2. Мөнгөний тооцоо гаргах
Өсвөр насны хүүхдүүд орлого, зарлагаа хувиарлаж чаддаг байх хэрэгтэй гэнэ.Энэ тохиолдолд хүүхэд хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэх бөгөөд жижиг хэмжээний тооцоог гаргаж сурах юм байна.
3. Энгийн хоол хийх
Таны хүүхэд гал тогооны өрөөнд биеэ чөлөөтэй авч явж, өөрөө өдрийн цагаар хоолоо зохицуулах хэрэгтэй. Энэ нь таныг хоол хийхээс татгалз гэсэн үг биш бөгөөд та хүүхэддээ ойр дотныхныгоо болон өөрийгөө хооллох чадварыг эзэмшүүлэх шаардлагатай.
4. Шаардлагатай үед цайны мөнгө өгөх
Цайны мөнгө өгөх нь таныг боловсон гэдгийг харуулаад зогсохгүй хүнд хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй гэсэн ойлголтыг хүүхдэд тань төрүүлэх болно. Кафе эсвэл ресторанд ямар хэмжээний цайны мөнгө үлдээх хэрэгтэй гэдгийг хүүхэддээ тайлбарлаж өгөх нь чухал.
5. Өөрөөсөө ахмад хүнийг хүндлэх
Үүнд багш, хөрш, найз нөхөд болон гэр бүл гээд бүхий л танихгүй хүмүүс ч багтана. Хэдийгээр хүүхэддээ танихгүй хүнтэй харьцаж болохгүй гэж заадаг ч сайн хүнийг муу хүнээс ялгах арга барилыг нь зааж өгвөл нэн тохиромжтой.
6. Онцгой нөхцөлд биеэ зөв авч явах
Өсвөр насны хүүхдүүд бүхий л нөхцөлд бэлэн байх ёстой. Жишээлбэл: түргэн дуудах,гал команд дуудах гэх мэт онцгой нөхцөлд зохицсон байх хэрэгтэй. Тиймээс онцгой нөхцөлд хаашаа хандах хэрэгтэй болохыг нь зааж, хамгийн ойр байрлах цагдаагийн газар болон эмнэлэгийг мөн зааж өгөх нь чухал.
7. Эхэлсэн ажлаа дуусгах
Өсвөр насны хүүхдүүд эцэг эхийнхээ сануулга, тусламжгүйгээр хичээлээ төлөвлөж чаддаг байх ёстой. Хүүхдээ сайн дүн авахуулахын тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс даалгаварыг нь хийдэг бөгөөд энэ нь ирээдүйд хүүхдүүдэд муугаар нөлөөлнө. Тэд эцэг эхийн тусламжгүйгээр ямар ч зүйл хийж чадахгүй мэт өөрийгөө бодох болно.
8. Ойр хавийнхаа замыг мэдэх
Гэрээс сургууль, сургуулиас гэр хүртэлх замаа маш сайн мэдэх хэрэгтэй. Үүнээс гадна нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж чаддаг байх ёстой.
9. Бие даан сэрэх
Өсвөр насны хүүхдүүд эцэг эхээрээ сэрээлгэхгүйгээр өөрсдөө босож чаддаг байх хэрэгтэй. Тэд цаг хугацаагаа өөрсдөө зохицуулж өглөөний цайгаа уух, хичээлдээ бэлдэх цагийг гаргах шаардлагатай.
10. Гэрээ цэвэрлэх
Гэр орон цэвэрлэх ажлыг гэр бүлийн гишүүд бүгд хувааж хийх хэрэгтэй. Ялангуяа хүүхэддээ гэрийн ажлаасаа даатгаж өгснөөр түүнийг гэр бүлийн тав тухад туслалцаа үзүүлж байна гэдгийг мэдрүүлэх болно.