Хожих магадлал бага, хамгийн түгээмэл 5 тоглоомонд хэрхэн ялах вэ?

Бид бүхэн зав зай гарах болгонд хэн нэгэнтэй тоглож нааддаг. Заримдаа өөрийнхөө сайн тоглодог тоглоомоор бусдыг хожихыг хүсдэг хэрнээ бусдын хүссэн тоглоомоор тоглож хожигдохыг хүсдэггүй. Тиймээс та бүхэнд хүмүүсийн дунд хамгийн их тархсан, хожих магадлал 50:50 хувьтай тоглоом болон өрсөлдөөнд хэрхэн ялах аргыг зааж өгье.

Хожих магадлал бага, хамгийн түгээмэл 5 тоглоомонд хэрхэн ялах вэ?

1 Тик-Так-Тое буюу Икс-Өөв

Икс-Өөв хэмээх энэ тоглоомын дүрэм их энгийн ч хожихгүй, ихэнхдээ тэнцээд байдаг. Тоглогч икс (X) юм уу өөв (O) үсгийн аль нэгийг хөндлөн, босоо, ташуу чиглэлд 3 дараалуулж байрлуулж чадсанаар хождог. Хүмүүсийн түгээмэл алдаа нь хамгийн эхний үйлдлээрээ төвийг сонгодог явдал бөгөөд та төвөөс бусад аль нэг буланд үсгээ байрлуул. Хэрвээ өрсөлдөгч чинь төвийг эзлэхгүй бол одоо та төвийг эзэл. Ингээд хожих болно. Харин өрсөлдөгч тань төвийг эзэлвэл анхны тавьсан тэмдэгттэйгээ ташуу чиглэлд үсгээ тавь. Ингээд л хожно. 

Тик-Так-Тое буюу Икс-Өөв

2 "Монополь"

"Монополь" тоглоом эхэндээ таны азнаас маш их шалтгаалдаг бол дунд хэсгээсээ ур чадварыг тань шалгадаг. Үүнийг олон дахин тоглож хожих чадвараа дээшлүүлж болох ч доор дурдсан дүрмүүдийг баримтлахад шилдэг тоглогч болох боломжтой.  

  1. Төмөр зам худалдан ав. Ус, цахилгааны гэх мэт нийтийн хэрэглээний компаниуд худалдаж авах хэрэггүй. Тоглоомын дунд хэсэгт нийтийн хэрэглээний компаниуд бага орлого өгдөг. Харин тээвэр таныг анхнаасаа баян болгоно.  
  2. Зочид буудалд санаа зовох хэрэггүй. Өнгөтэй газруудаас нэгийг нь сонгоод аль болох хурдан 3 барилга барь. Мөнгөндөө тохируулаад 3 жижиг барилга барих нь хялбар байхаас гадна орлогыг тань нэмэгдүүлнэ.
  3. Хамгийн сайн газрууд. Улбар, цайвар цэнхэр, улаан өнгөтэй газрууд хамгийн сайн байршлууд бөгөөд танд өндөр орлого авчирч, хожиход тусална. 

"Монополь"

3 Гар барилдаан

Та өрсөлдөгчөөсөө хүч, массаар дутуу байж болох ч гар болон хөлийн тавилтаа зөв байрлуулвал түүнийг ялж чадна. 

  • Ширээ рүү тонгойн баруун өвдгөө нугалж урагш тавьж, баруун гарынхаа тохойг тавцан дээр тавина. Хэрвээ зүүн гараараа барилдах гэж байгаа бол зүүн талдаа адилхан хийнэ.
  • Гарын шуугаа биетэйгээ аль болох ойр байлгахыг хичээгээрэй. Ингэвэл зөвхөн гарын хүч биш, биеийн жингээ давхар ашиглах боломж бүрдэж танд давуу тал болно.

Гар барилдаан

  • Бугуй хэсгээрээ үл ялиг дотогш нь нугалаарай. Барилдах явцдаа зөв ингэж чадвал таны гар дээр нь гарч өрсөлдөгчийн чинь бугуй нугаларах болно. Энэ нь түүнийг хүнд байдалд оруулж, танд хүчээ нөөхөд тусална. Хэрэв та бугуйгаараа уян хатан биш бол зүгээр л атгаж гараа дээр нь гаргаарай. 

  • Одоо өрсөлдөгчийнхөө гарыг өөр рүүгээ татаж доош нь дар. Мөрөндөө ойртуулж, мөрөн доороо хийж байгаад дараарай. Таны бие, шуу хоёрын хооронд бага зай байх тусам дарахад хялбар.

  • Шийдвэрлэх даралтаа хийхдээ мөрөө урагш нь бөхийлгөн хавчиж байгаад бүх биеийнхээ хүчийг гарга. Ингээд та яллаа! 

4 Бильярд

Бильярд хүнээс ур чадвар, бэлтгэл сургуулилт, төвлөрөл шаарддаг тоглоом. Тиймээс туршлагатай тоглогчийг хожих бараг боломжгүй байдаг. Гэхдээ доорх үндсэн дүрмүүдийг хэрэгжүүлж чадвараа нэмэгдүүлэн хожиж болно.  

  1. Өрсөлдөгчдөө эхэлж цохих боломж битгий олго. Энэ бол үндсэн дүрмийн нэг. Хэрэв та туршлагатай өрсөлдөгчтэй тоглож байгаа бол тэр түрүүлж цохиод бүх оноог авна. Тиймээс пирамидыг түрүүлж хагалж өөртөө боломж үүсгэ.
  2. Битгий яар. Тэвчээргүйгээсээ болж ихэнх хүмүүс алддаг учраас яаралгүй сайн тоочиглож цохих хэрэгтэй. Анхаарал алдвал бүх зүйл дуусна. Иймд тайван бодож тоглох нь чухал.
  3. Шааригаа зөв цохь. Буруу цохисон шаариг чиглэсэн замаасаа хазайж та хожигдох болно. Шааригныхаа төвд цохиж нүхэнд оруулж, дараагийн шааригаа зөв сонго. Хэрвээ баруун гараараа цохьдог бол зүүн гар, хөлөө урагш тавьж, гар хөлийн байрлалаа ижил шугам буюу перпендикуляр байрлуулж, биеэрээ сайн тонгойж цохиорой.   

Бильярд

5 "Хайч, чулуу, даавуу"

"Хайч, чулуу, даавуу" тоглоомыг азны тоглоом гэж хүмүүс боддог. Гэвч сэтгэлзүйчид үүнтэй санал нийлдэггүй. Хятадын Жэжян их сургууль (Zhejiang University)-ийн судлаачдын олон тооны судалгааны үр дүнгээр энэ тоглоомд ялах их амархан болохыг тогтоожээ. Ялахын тулд: 

  • Хүмүүс ихэвчлэн чулуугаар эхэлдэг. Өрсөлдөгч чинь эрэгтэй бол чулуугаар эхлэх магадлал өндөр. Учир нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү чулуу гаргадаг. Тиймээс тэдний өөдөөс даавуу гаргаад байхад төвөггүй буулгаж авна. Гэхдээ ихэнх хүмүүс гурав дараалж нэг дүрс гаргадаггүй учраас ялдаггүй. 
  • Хүмүүс урьдчилан таамаглах дургүй байдаг. Хэрвээ өрсөлдөгч чинь хоёр дараалж чулуу гаргасан бол гурав дахь нь хайч байх магадлалтай.
  • Өрсөлдөгчийнхөө гарыг ажигла. Өрсөлдөгчийн чинь үйл хөдлөл ямар дүрс гаргах гэж байгааг илтгэдэг бөгөөд бүх хуруугаа атгаж чулуу, бүх хуруу сул байж даавуу, хоёр хуруугаар хайч гаргадаг.

"Хайч, чулуу, даавуу"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()