1
"Эргэлдэгч зүрх"
Энэ туршилтыг хийхэд танд эдгээр зүйлс хэрэг болно:
- 1 ширхэг энгийн хуруу батарей (АА хэмжээтэй)
- Неодиум соронз (Туршилтанд гарч буй)
- 1 ширхэг металл диск (Шайв)
- Зэс утас
- Жижиг хатуувтар цаасан хайрцаг
Туршилт:
Хайрцагны дотор талд шайваа байрлуулж байгаад гаднаас нь соронзоороо тогтооно. Хайрцаг тавцан болох бөгөөд соронзтой хэсгээ дээш нь харуулна. Ингээд соронзон дээрээ зүрхэн хэлбэртэй болгож бэлдсэн зэс утсаа байрлуулж батарейгаа тавина. Хэрхэн хийхийг бичлэгээс үзээрэй.
2
Шингэнийг гаргах
Энэ туршилтыг хийхэд танд эдгээр зүйлс хэрэг болно:
- Ердийн ус
- Цардуул
- Будагч бодис (усанд уусдаг байх шаардлагатай)
- Холих боломжтой таваг
Туршилт:
Тавган дээр усаа хийж, будагч бодисоо уусгана. Үүндээ цардуулаа халбагадан хийж холих бөгөөд бага багаар ус нэмж зуурмаг болтол нь хутгана. Зуурмаг бэлэн болонгуут эргэлт удааширч, наалдамхай нунжгай зүйл болно. Эргүүлэн хутгаад байхад зуурмагаас шингэн гарч, хатуу зүйл болдог.
3
Гурван давхаргатай коктейл
Энэ туршилтыг хийхэд танд эдгээр зүйлс хэрэг болно:
- Жүүс (тод өнгөтэй нь илүү тохиромжтой)
- Ургамлын тос
- Цагаан архи
- Хүнсний будагч бодис
- Хутга
- Өндөр нарийхан шилэн аяга (жижиг шилэн сав байсан ч болно)
Туршилт:
Шилэн аягандаа жүүсээ хийнэ. Жүүс рүүгээ хутга дүрж хутганыхаа ирийг дагуулан шилнийхээ хажуу хана руу аажуухан ургамлын тосоо урсгана. Одоо цагаан архиа хийнэ. Гэхдээ архиа жүүсний өнгөнөөс өөр өнгийн хүнсний будагч бодистой хольж өнгийг нь өөрчилсөн байх ёстой. Хутганы ирний дагуу архиа болгоомжтой гоожуулахад гурван өөр өнгийн давхарга бүхий коктейл бий болно.
4
Лаван гэрэл
Энэ туршилтыг хийхэд танд эдгээр зүйлс хэрэг болно:
- Жүүс (Хүссэнээрээ ч тод өнгөтэй байвал зүгээр)
- Ургамлын тос
- Хөөсрүүлэгч витамин (эмийн сангаас авч болно)
- Бариултай шилэн аяга
Туршилт:
Шилэн аяганд жүүс, ургамлын тосыг яг адилхан хэмжээтэй хийнэ. Ингээд нэг ширхэг хөөсрүүлдэг шахмал эмийг хийнэ. Олон тооны бөмбөлөг дээшээ хөөрч, галт уул оргилж байгаа юм шиг харагдана.