1
Усны тэнцвэр
Нойргүй хоносон үед царайны өнгө барайж, тийм ч таатай харагддаггүй. Иймд ус сайн ууж, нүүрээ угааж байгаарай. Үүнийхээ дараа нүүрнийхээ арьсанд чийгшүүлэгч тос түрхээрэй. Өдөрт 2 л ус ууж хэвших нь чухал. Ингэж уудаг хүн нойргүй хоносон ч сайхан харагддаг. Үүнээс гадна усны агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэх ёстой бөгөөд үүнд өргөст хэмх, салатны навч, цоохор майлз, төмс, бууцай орно. Хэрвээ таны биед шингэн илүүдээд байвал зүгээр л давсны хэрэглээгээ бууруулж, алтан товч цэцгийн цай (розмарин цай гэх нь бий) уугаарай.
2
Арьсаа чийгшүүл
Арьсаа чийгшүүлдэг хүн өглөөд хөөрхөн хэвээрээ сэрдэг. Иймд идэвхтэй чийгшүүлэгч серум ашиглаж байх хэрэгтэй. Чийгшүүлэгч ашиглан хөөрхөн харагдаж, их мөнгө зарахгүйгээр гоо сайхан байх боломжтой учраас өглөө нүүрээ угаасныхаа дараа серумаар чийгшүүлж байгаарай. Хэд хоногийн дараагаас таны царай гэрэлтэх болно.
3
Кофе уудаг уу?
Аяга кофе арьсыг сайхан харагдахад тусалдаг. Шинэхэн чанасан, шинэ кофе эрч хүч өгч, бодисын солилцоог нэмэгдүүлдэг байна. Нэг удаагийн савлагаатай болон шилэн савтай чанар муутай кофе нүүрний арьсыг сайхан болгох биш харин ч бүр муутгадаг учир иймэрхүү хулхи кофеноос татгалзаарай. Гоо сайханчдын зөвлөснөөр сэрснийхээ дараа нүдний тойрогт тос түрхвэл хаван болон бүлцийлтийг тарааж, нүдний доор үүссэн хөхрөлтийг бүдгэрүүлдэг байна. Дашрамд дурдахад, өглөө нүүрэндээ салфеткан маск тавьбал арьс тэр өдөржингөө сайхан харагддаг.
4
Бага зэрэг цитрус
Цитрусын төрлийн жимснүүд буюу манайхны хэлж заншсанаар исгэлэн жимснүүд нь арьсыг сайхан харагдахад онцгой тустай. Тиймээс гар доорх жүрж, нимбэг гэх мэт цитрус жимснээс нимгэн зүсч аваад хоолондоо хэрэглээрэй. Мөн усанд орохдоо ч бага зэргийг хийж байх юм бол арьс тань баярлаж мишээх болно. Цитрус жимсний үнэр эрч хүч өгч, урам зоригтой болгохоос гадна хүний биеийн бодисын солилцоог сайжруулдаг.
5
Мөс
Хаван болон хөхрөлтийг арилгах бас нэгэн онцгой арга нь мөс юм. Мөсийг зөвхөн усаар биш алтан товч цэцгийн ханд болон гаатай усаар хийж үзээрэй. Ингэвэл илүү сайн үр дүн өгч таны арьсыг сэрээх болно.
6
Нүүрэндээ массаж хийх
Өглөө 10-15 минут нүүрэндээ массаж хийж байвал нүүрний цусны эргэлт сайжирч, сэргэлэн цовоо харагдах нөхцөл бүрддэг. Нүүр, гараа сайтар угааж цэвэрлэсний дараа тосоо түрхэж зурагт үзүүлсэн чиглэлийн дагуу хурууны үзүүрээр иллэг хийгээрэй.
7
Зөв нүүр будалт
Дээрх бүгдийн эцэст нүүрээ зөв сайхан будсан байхад та гэрэлтээд л явчихна. Таныг хэн ч өчигдөр шөнө нойргүй хоносныг мэдэхгүй.
- Сормуусаа будаж, нүдээ уртасгаж контурдаарай. Ингэвэл нүд том харагдана.
- Хацар, дух болон уруулны дээд хэсэгт бага зэрэг гялалзуул. Нүүр илүү гэрэлтэж харагддаг.
- Шанааны хэсэгтээ үл ялиг бордуу сүүдэр тавьж арьсаа эрүүл, дулаан, амьд харагдуулаарай.
Сануулга: Үнэндээ унтаж байж л гоо сайхан харагддаг. Та "Нойрсож буй гоо үзэсгэлэн" болохын тулд сайн унтаж амарч, сэрүүн байхдаа арьсаа сайтар арчилж, өөрийн гэсэн биохэмнэлтэй болоорой. Ингээд стрессгүй амьдрахад бүх зүйл таны хүссэнээр харагдана.