Уран гулгагчдын мөрддөг хатуу дүрмүүд

Өвлийн спортын хамгийн гоёмсог үзүүлбэр бол яахын аргагүй уран гулгалт билээ. Анхандаа хүмүүс ясыг ирлэж бэлдэн тэшүүр хийдэг байсан бол сүүлд илүү хөгжингүй болж метал ирнүүд бий болжээ. Энэ нь илүү уян хатан, бат бөх болсон нь ойлгомжтой. Сайн тэшүүртэй болсноор үзүүлэх техникийн тоо ч нэмэгдэж үзүүлбэрүүд ч илүү төгс, чанартай болсоор байна. 

Уран гулгагчдын мөрддөг хатуу дүрмүүд

Гэсэн хэдий ч бидний үзэж биширдэг гайхалтай үзэсгэлэнтэй үзүүлбэрүүдийн ард асар их хичээл зүтгэл нуугдаж байдаг аж. Яг л бид аварга том мөсөн уулын нэгээхэн хэсгийг хардаг ч далайн гүн дэх харанхуй нууцлаг хэсгийг нь олж хардаггүйтэй адил. Ингээд та бүхэндээ уран гулгалтын тансаг болоод гайхалтай үзүүлбэрийг бидэнд үзүүлэхийн тулд тамирчдын туулж өнгөрүүлдэг итгэмээргүй дэглэм, бэлтгэлийн талаар хүргэе.

 

1 Төгс галбиртай байх ёстой

Уран гулгагчдын хамгийн чухал болоод хэцүү шаардлагуудын нэгт биеийн галбираа төгс байлгах шаардлага ордог. Бүжигчдийн адилаар биеийн галбиртаа анхаарч маш чанд хатуу хоолны дэглэм, жингийн зохицуулалт хийхийг хэт их шаардах нь тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх ч тохиолдол бий. Хоолны хатуу дэглэмээс болж анорексиа буюу хоолны дуршил буурах өвчинд нэрвэгдсэн тамирчдын тоо нэгээр хэмжигдэхгүй олон байдаг. Хэдийгээр бүх тамирчдыг их спортоо орхиход хүргэдэг цорын ганц шалтгаан нь энэ байж болох ч олон тамирчид биеийн жингээ барих нь асар их дарамт учруулдаг байсан талаар дурсан ярьсан байдаг.

Төгс галбиртай байх ёстой

2 Мөсөн дээр ярих хориотой

Мөсөн дээр гулгах нь эртний спорт гэж нэрлэгддэг. Зуу зуун жилийн өмнөөс хүмүүс мөсөн дээр гулгасаар ирсэн. Нөгөөтэйгүүр нь энэ нь язгууртнуудын уламжлал байсан гэхэд хилсдэхгүй. Анх үүссэн цагаасаа ёс зүйтэй спорт байсан гэж үздэг. Эмэгтэй тамирчдыг хатагтай гэж нэрлэдэг байсан үе ч бий. Одоо ч тэр уламжлалын нэг хэсэг болох мөсөн дээр чимээгүй, ярихгүй байх зуршил хадгалагдан үлджээ. Мөсөн дээр гарсан л бол дасгалжуулагч, тамирчид хоорондоо ярих нь хориотой ба мөсөн талбайгаас буутлаа зөвхөн инээмсэглэн дуугүй байх ёстой. Заримдаа тийм байдлыг нь харсан хүмүүс мөсөн дээрх хүүхэлдэй эсвэл роботуудын бүжиг гэж нэрлэдэг.

Мөсөн дээр ярих хориотой

3 Хувийн сэтгэлзүйчтэй байх хэрэгтэй

Асар их цаг хугацааг шаргуу бэлтгэл сургуулилтад зарцуулахын зэрэгцээ хэдэн зуу, мянган долларыг хэрэгсэл, төлбөр нэмэлт зардалдаа зарцуулдгийн хувьд ялагдал гэдэг сонголт тэдний хувьд байх ёсгүй. Энэ нь тэднийг томоохон тэмцээний өмнө асар их сэтгэлзүйн хямралд оруулдаг байна. Үүнээс үүдэн хувийн сэтгэл зүйч зайлшгүй хэрэг болдог ажээ. Хэрэв сайн сэтгэл зүйчтэй байхгүй бол сэтгэл зүйн гүн дарамт, хямралд орох нь энүүхэнд. Сэтгэл зүйч дээр очоогүй үедээ ч өөрийгөө тайвшруулах олон төрлийн аргуудаас өөрт тохирохыг сонгон хэрэгжүүлснээр сэтгэл зүйн дарамтаас гарах тохиолдол байдаг. 

Хувийн сэтгэлзүйчтэй байх хэрэгтэй

4 Нийгмийн сүлжээ ашиглах хориотой

Уран гулгалтын бэлтгэлдээ ихэнх цагаа зарцуулснаар тамирчдад хувийн чөлөөт цаг гарахгүй байх нь элбэг. Нийгмийн сүлжээнд ч зарцуулах цаг байдаггүй гэхэд болно. Зөвхөн нийгмийн сүлжээнд зарцуулах цагаас гадна гэр бүл найз нөхөддөө ч цаг гаргах боломж олддоггүй байна. Харин ч эсрэгээрээ үнэтэй бэлтгэлийн цагаас нь хумслахыг тэвчдэггүй гэнэ шүү. Энэ нь тэднийг гэрийн багш хөлслөхөд хүргэдэг. Энэ бүхний эцэст тэдэнд найз нөхөд гэх ойлголт бараг мартагдаж бусад уран гулгагчидтайгаа л найз болдог гэжээ. Харин байнгын өрсөлдөөн нь тэдний найзын харилцааг төдийлөн тогтвортой байлгадаггүй нь мэдээж.

Нийгмийн сүлжээ ашиглах хориотой

5 Сургуулилтын үед "Хиймэл өгзөг" дэмжигч өмсөх хэрэгтэй болдог

Мөсөн дээр "бөгсөөрөө" газардах дасгалыг бүх уран гулгалтын тамирчид маш олон удаа давтдаг. Хатуу мөсөн дээр хүчтэй унах нь мэдээж хэнд ч хэцүү. Тэр дундаа анхлан суралцагчдын хувьд эргэлт, хүнд үзүүлбэрийг сурч эхэлж байхдаа хэдэн удаа унасан тоогоо алдсан байдаг болов уу. Гэхдээ энэ нь мэдээж тэдэнд нэг алдсан алдаагаа дахин давтахгүй байх хангалттай сургамж болдог. Мэдээж энэ уналтаас үүсэх өвдөлтийг өчүүхэн төдий багасгаж болох зүйл нь хиймэл өгзөг дэмжигч юм. Гоо сайхны хагалгаагаар хийгддэг хиймэл өгзөг биш зөөлөвчтэй өмсөж болдог хиймэл өгзөг өргөгчийн тухай энд ярьж байгааг хэлэх нь илүүц биз. Энэ нь тэдний өгзгийг гоё харагдуулах зорилгоор биш өвдөлтийг бууруулах зорилгоор ашиглагдаж байгаа гэдгийг дахин давтан хэлье.

Сургуулилтын үед "Хиймэл өгзөг" дэмжигч өмсөх хэрэгтэй болдог

6 Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй

Хэрвээ та анзаарч байсан бол уран гулгалтын тамирчид мөн чадварлаг жүжигчид гэдгээ мөсөн дээр харуулдаг билээ. Энэ нь бас л тэдний тогтмол сургуулилт хийж бэлтгэх ёстой чадваруудын нэг.  Гэхдээ энд тамирчдын жүжиглэх чадварын талаар биш хоорондох өрсөлдөөний явцад өрнөдөг "драмын" тухай ярих гэж байна. Уран гулгалтын спортын тамирчдын тухай Тоня гэх кино байдаг ба энэ кинонд нэгэн алдартай уран гулгагчийн өвдөгийг өрсөлдөгч тамирчных нь нөхөр гэмтээдэг тухай гардаг. Гэвч энэ бүхэн насанд хүрэгчдийн хооронд гэхээсээ илүүтэйгээр залуу тамирчдын хооронд гардаг гэсэн яриа байдаг. Тэмцээний өмнө нэгнийхээ хувцсыг хулгайлах нь бараг л түгээмэл "хорлох ажиллагаа"-нуудын нэг аж. Тиймээс уран гулгагч болохоор шийдсэн бол дээрх төрлийн зүйлсэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу.

Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй

7 Хэт задгай хувцас өмсөх хориотой

Та уран гулгагчдыг ховор нандин хувцсаар гоёдог гэж бодож болох юм. Гэвч үнэндээ бүх зүйл эсрэгээрээ байдаг. Зарим тэмцээний үед тамирчдыг хэт их гоёл, хүзүүний зүүлт, өд зэрэг үзүүлбэрийн явцад биеэс унаж болохуйц зүйл хэрэглэхийг хориглодог. Зөвхөн эдгээрээр ч зогсохгүй асар олон хязгаарлалтууд бий. Энэ бүхэн Катринагийн дүрмээс буюу 1988 оноос үүдэлтэй. Оросын алдарт тамирчин Катрина хэт задгай хувцаслаж биеийн ихэнх хэсгээ ил гаргасан хувцастайгаар үзүүлбэрээ үзүүлсэн нь шүүмжлэлд өртөж өгзөг, гуяны хэсгийг далдлах, тусгай зориулалтын бариу өмд өмсөх заалтыг гаргахад хүргэжээ. Харин уран гулгалтын тамирчид мөсөн дээр үнэндээ даарах биш харин ч халууцдаг гэжээ.

Хэт задгай хувцас өмсөх хориотой

8 Олимпт оролцохын тулд 15-аас дээш настай байх хэрэгтэй

Тэдэнд хориглох зүйлсийн нэгд мөн Өвлийн спортод оролцох насны хязгаарлалт ордог. Бага наснаасаа эхлэн хичээллэдэг энэ спортод амжилт гаргах нь элбэг байдаг тул олимпийн насыг 15 наснаас дээш гэж зааж өгснөөр хэт олон тэмцээн, шагнал урамшууллыг нь бууруулах нэг арга болсон байна. Хэдийгээр энэ нь хэт хатуу мэт боловч ингэж хязгаарласан нь  ч зөв болсон. Учир нь уран гулгалт бол аюултай спортын төрөлд багтдаг. Тамирчид хүнд бэртэл авах тохиолдол их байдаг ба насны хязгаарлалт бий болгосноор залуу тамирчдыг бэртэл гэмтлээс хамгаалах хамгийн оновчтой арга болсон юм. Хэт бага насандаа хүнд бэртэл авах нь тэднийг насан туршдаа эрэмдэг нэгэн ч болгож болно.

Олимпт оролцохын тулд 15-аас дээш настай байх хэрэгтэй

9 Мөн балетаар хичээллэх шаардлагатай

Уран гулгалт хамгийн чанга хатуу сургуулилт шаарддаг спортуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Үүнтэй бусад спортоор хичээллэдэг олон ч тамирчин санал нийлдэг. Дасгалжуулагчдын зүгээс долоо хоногт зөвхөн мөсөн дээр 14 цагийн бэлтгэл хийхийг шаарддаг бол түүнээс гадна мөш олон төрлийн бэлтгэлийг тогтмол хийхийг шаарддаг. Энэ нь мэдээж тамирчдад маш бага чөлөөт цаг үлдээдэг байна. Мөсөн дээрх бэлтгэлээс гадна хамгийн ихээр шаардлагатай байдаг бэлтгэлүүдийн нэг нь балетийн бэлтгэл. Өөрөөр уран гулгалтыг мөсөн дээрх балет ч гэж нэрлэж болно. Иймээс тамирчдыг багаас нь балетийн хичээлд хамруулдаг тул мөсөн дээр ч чадварлаг үзүүлбэр үзүүлэх боломжтой болдог ажээ. Үүнээс гадна иогийн дасгал чухал үүргийг гүйцэтгэнэ. Энэ бүгд нь тэднийг уян хатан, биеийн галбираа алдахгүй байхад чухал нөлөөтэй байдаг. 

Мөн балетаар хичээллэх шаардлагатай

10 Ихэнх уран гулгагчид 6 нас хүрэхээсээ өмнө хичээллэж эхэлдэг

Уран гулгалтын спортоор хоёр наснаасаа эхлэн хичээллээгүй л бол мэргэжлийн өндөр түвшний байтугай сонгон шалгаруулалтын шатны тамирчдын ур чадварт хүрнэ гэж найдсаны ч хэрэггүй. Учир нь мэргэжлийн тамирчдын ихэнх нь дөнгөж алхаж эхэлснээсээ хойш уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Мэдээж гэр бүлд уран гулгалтын спортоор хичээллэдэг хэн нэг нь байвал энэ нь илүү их дэмжлэг болдог гэжээ.

Ихэнх уран  гулгагчид 6 нас хүрэхээсээ өмнө хичээллэж эхэлдэг

11 Хосын үзүүлбэрийн үед эмэгтэйчүүд бүх зардлыг төлдөг

Уран гулгалтын спортын хамгийн сонирхолтой үзүүлбэрийн тоонд хосын төрөл зүй ёсоор багтдаг. Эрэгтэй эмэгтэй хосын үзүүлбэрээр мөсөн дээр бүжиглэн нэг баг болж шүүгдэнэ. Хосын үзүүлбэрт илүү олон төрлийн элементүүд багтах боломжтой ба багийн ажиллагаа итгэлцэлийг харуулах нь нэн чухал. Харин уран гулгалтыг шимтэн сонирхдог эрэгтэй тамирчин тун цөөхөн байдаг нь эмэгтэйчүүдийг бүх зардлыг нь төлж өөрийн хос болгоход хүрээд байна. Алдартай эрэгтэй уран гулгагчдын хувьд энэ нь мэдээж ямар ч утгагүй санагддаг ба үүнийг өөрийгөө мөнгөний төлөө худалдаж байгаагаас ялгаагүй үйл хэмээн үздэг гэжээ. 

Хосын үзүүлбэрийн үед эмэгтэйчүүд бүх зардлыг төлдөг

12 Уран гулгагчид нас ахиад түнхний хагалгаанд орох нь элбэг байдаг

Түрүүхэн дурдсанчлан бэртэл гэмтэл бол уран гулгагчдын хувьд хүнд асуудал юм. Хатуу мөсөн гадаргуу дээр халитрах, унах зэрэг нь байнга шахам тохиолдох бөгөөд мэдээж энэ нь үргэлж хүнд гэмтэлд хүргээд байхгүй ч нурууны доод хэсэг, ташааны хэсгийг сунгах, эргүүлэх элементүүд их орсон үсрэлт эргэлтийн үед алдаа гаргаж унавал асуудал арай өөрөөр яригдана.  Ташаа, таазны хэсэг тэр дундаа түнхний үе мултрах нь хамгийн түгээмэл гэмтлийн тоонд ордог. Энэ нь тэднийг хожим түнх орлуулах хагалгаанд ороход хүргэдэг байна. 

Уран  гулгагчид нас ахиад түнхний хагалгаанд орох нь элбэг байдаг

13 Байнга л шинэ тэшүүр худалдан авах шаардлагатай

Уран гулгагчдын тэшүүр энгийн тэшүүрээс хийцийн болоод ирний хувьд ялгаатай. Уран гулгалтын тэшүүрийн ир маш хурц бас туйлын нимгэн байдаг. Энэ л тэднийг мөсөн дээр гайхамшиг бүтээхэд нь тусалдаг. Тэшүүрийн ирний өчүүхэн хэсэг л эмтрэхэд тамирчнаас асар их ур чадвар шаардана. Ялангуяа эргэлт, үсрэлтийн үеүдэд. Эргэлт үсрэлт гүйцэтгэсний дараа маш зөв техникээр буухгүй л бол гэмтэл авах нь энүүхэнд. Тэгвэл энэ нимгэн болоод хурц ир нь 6 сар болоход элэгдэж цаашид ашиглагдах боломжгүй болдог байна. Энэ нь мэдээж шинэ тэшүүр худалдан авахад хүргэнэ. Шинэ тэшүүр бүр энгийн тэшүүрээс хавь илүү үнэтэй бөгөөд 6 сар тутамд зарцуулах ихээхэн зардлуудын нэгд зүй ёсоор багтдаг.

Байнга л шинэ тэшүүр худалдан авах шаардлагатай

14 Өндөр төвшний тамирчин болохыг хүсвэл жилд 30,000-50,000 ам.доллар зарцуулах шаардлагатай

Өндөр зэрэглэлийн уран гулгагчид шагналын мөнгө, ивээн тэтгэгчдийн орлогоос маш их мөнгө олдог. Гэхдээ мэдээж зөвхөн өндөр зэрэглэлийн тамирчдын хувьд л энэ нь боломжтой. Өндөр зэрэглэлийн тамирчид цөөхөн төдийгүй уран гулгагчдын шагналын мөнгө, ивээн тэтгэгчдийн орлогыг бусал спортын төрлүүдтэй харьцуулвал маш бага байдаг. Тиймээс ихэнх тамирчид мөнгөний төлөө биш амжилт ялалтын төлөө л гулгадаг. Харин ивээн тэтгэгч татах хэмжээнд хүрэхийн тулд маш олон жилийн шаргуу хөдөлмөр бас багагүй мөнгийг үүнд зарцуулах хэрэгтэй болно. Сонгон шалгаруулалтын шатны тамирчид жилд дунджаар 30,000-50,000 ам.долларыг тэшүүр, мөсөн талбайн түрээс, дасгалжуулагч, аяллын зардал болон бусад нэмэлт зардалд зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.

Өндөр төвшний тамирчин болохыг хүсвэл  жилд 30,000-50,000 ам.доллар зарцуулах шаардлагатай

15 Цаг үргэлж гараа сунгасан байдалтай байх шаардлагатай

Уран гулгагчдын яахын аргагүй ажиглах ёстой нэг зүйл бол тэдний төгс биеийн галбир билээ. Тэднийг мөсөн дээр байхдаа хөшүүн болхи байдалтай байхыг нь хэзээ ч олж харахгүй болов уу. Учир нь тэд маш хатуу бэлтгэл сургуулилтыг олон цагаар хийдэг. Харин үүнд голлох үүргийг бүжгийн урлаг гүйцэтгэсэн. Тэр дундаа балет хамгийн чухал үүрэгтэй. Балетийн нэг л дасгал гэхэд дунджаар 4 минут үргэлжилдэг бол дасгалын үед болоод дасгалаас өмнө болон дараа ч гараа байнга сунгаж байхыг шаарддаг байна. Мэдээж тэр дасгалуудад бид бүхний хамгийн ихээр шимтэн сонирхдог эргэлт үсрэлтүүд ч багтана. Сонсох төдийд гараа байнга өргөж, сунгах нь амархан сонсогдож болох ч 4 минутын турш гараа сунгасан чигтээ барих нь тийм ч амархан биш ээ. Энэ бүх үед уран гулгагчид мөр болон цээжний булчингаа сулласнаар амьсгаадах үед түүртэлгүй зөвхөн гарын булчингуудыг л ашиглан сунгалтаа үргэлжлүүлдэг байна.

Цаг үргэлж гараа сунгасан байдалтай байх шаардлагатай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()