1
Софиа Вергара энэ үед нарны гэрлийг үзэн ядаж буй цус сорогч шиг гарчээ
Үзэсгэлэнт Софиа Вергара энэ үед үнэхээр нарны гэрэлд гарч буй цус сорогч шиг гарчээ. Түүнийг дэлхийн хамгийн хөөрхөн хүүхний нэг гэдэг бөгөөд энэ зургаас хэзээ ч тэгж харагдахгүй байгаа нь лавтай. Өөгүй цэвэрхэн царай, урт шаргал үс, олон хүний мөрөөдөл болсон галбир Софиад байдаг ч адтай папараццичид түүний хамгийн муухай царайг дарж чаджээ.
2
Линдсей Лоханы хүзүү нарийн боовноос ч илүү мушгирчээ
Холливудын ертөнцөд багаасаа орж ирсэн хүний нэг бол Линдсей Лохан. Хэдийгээр тэр өөрийн болчимгүй үйлдлээс болж урлагийн карьертаа цэг тавьсан ч одоог хүртэл одын статустай явдаг. Хэтэрхий их нэр алдар, эд хөрөнгө Линдсейг эвдсэн гэж түүний шүтэн бишрэгчид үздэг. Өдгөө түүний эвгүй позтой зургууд цахим ертөнцөөр тархаж байгаагийн нэг нь нарийн боовноос илүү мушгирсан хүзүүний зураг юм.
3
Бритни Спирст кофены амт таалагдаагүй бололтой
Бритни Спирс үргэлж аз жаргалтай, амжилттай, уур уцааргүй тогтуун нэгэн харагддаг байсан. Гэвч түүний дээрх тодорхойлолтыг бүгдийг үгүйсгэх нэгэн зураг дарагдсан нь энэ юм. Хөгжилтэй биш энэ зурган дээр тэр хэн нэгэн рүү хашгичиж байгаа харагдаж байна. Бритни папараццичид дургүй гэдгээ анхнаасаа л шударгаар илэрхийлдэг байсан. Гэхдээ яагаад ч юм энэ зурган дээр түүнийг кофены амтандаа сэтгэл дундуур байсан юм болов уу гэж дүгнэх болжээ.
4
Селена Гомез юу хийчихэв ээ!
Инстаграмд хамгийн олон дагагчтай Селенаг дэлхий даяар сая сая хүн харж, хайрлаж байдаг. Ийм олон хүний хайрыг робот л татдаг байх. Гэхдээ Селена бол хүн гэдгийг тодотгох хэрэгтэй. Жастин Биберээс салсныхаа дараа сэтгэлээр унаад байхдаа ч ийм царай гаргаагүй түүнийг ингэж харагдсанд итгэх хүн ховор л байх.
5
Хлое Кардашиан уу?, Медуза юу?
Хүмүүс Хлое Кардашианыг чанга нэгэн гэж хардаг. Тиймдээ ч эгчээсээ бага хүмүүсийн анхаарлыг татдаг байх. Эминем ч гэсэн дисс хийсэн ширүүн дуугаараа Хлое Кардашианд дургүйчүүдийн тоог нэмсэн. Гэхдээ эдгээр жилүүдэд Хлое эгч нар шигээ хөөрхөн байж, өөртөө дуртай хүмүүсийн тоог нэмсээр ирсэн. Харин энэ дээр тэр анх удаа л муухай гарчээ. Яг Грекийн бурхан Медуза шиг.
6
Үүнийг дахиж битгий хийгээрэй, Жоли
Олон хүний шүтээн байсан Анжелина Жоли сүүлийн жилүүдэд царай, жин алдаж нэлээд зовлон үзэж байгаа. Түүний муухай зургийг ол гэвэл үүнээс өөр зураг олдохгүй л болов уу. Тиймээс ихэд ядарч сульдсан Жолигийн царайг мэдэрч дарсан зурагчны мэдрэмжид талархал илэрхийлэхээс өөр яалтай.
7
Женнифер Лауренсийн сонгодог нүүрний хувирал
Женнифер Лауренс этгээд хувирлаараа Кара Делевинээс дутахгүй гарчээ. Залуугаараа Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Лауренс залуу нас, хөөрхөн царай, гоолиг биеэрээ хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Лауренсийн хувьд сэтгэл хөдлөлөө хэзээ ч нуудаггүй, яг л тухайн үед өөрт төрсөн мэдрэмжээ нүүрний хувирлаараа илэрхийлдэг. Энэ үед түүнд үнэхээр муухай мэдрэмж төрсөн нь илт байна.
8
Николас Кейж энэ нислэгт үнэхээр харамссан байх
Холливудын хашир туршлагатай жүжигчин Николас Кейж олон оронд очиж зураг авалтанд оролцдог билээ. Тэр бүртээ л онгоцоор нисдэг. Гэхдээ энэ удаад нислэгтээ харамсав уу аль эсвэл зураг авахуулахаас цааргалав уу андуурагдахаар муухай гарчээ. Аргагүй л хөгширч, нислэгийн ая даахааргүй болсон бололтой.
9
Бионсегийн аймшигтай уурласан царай
Дуучин Бионсе олон хүнд урам зориг өгдөг нэгэн билээ. Түүний энэ дайчин байдлаас харахад юмнаас айж шантарна гэж хэзээ ч байдаггүй мэт. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал, дайчин чанар хэтрэхээр эмэгтэйчүүд ийм харагддаг нь нууц биш. Тэр бүжгийн үеэр яг дүрдээ орчихсон байгаа нь энэ. Түүнээс ийм царай гарна гэж төсөөлсөнгүй шүү.
10
Блейк Лайвлигийн духны үрчлээнүүд хөөрхөн биш байна
Блейк Лайвли бол үгүйсгэх аргагүй сайхан харагддаг бүсгүй. Дэлгэцээр үргэлж хөөрхөн гардаг бүсгүйг ийм үрчлээтэй гэж хүмүүс мэдээгүй байх. Энэ зураг Блейк Лайвлигийн хамгийн муухай гарсан зураг бөгөөд хүмүүсийн түүнд хандах хандлагыг өөрчлөхөд хүргэсэн гэдэгт итгэлтэй байна.
11
Баривчилгааны дараах хамгийн хачин зураг
Төмөр хочит Майк Тайсон нэгэн цагт боксын рингнээ мандаж явсан нэгэн. Гэвч эхнэрээсээ салж, өрсөлдөгчийнхөө чихийг хазаж карьер нь унасан тэрээр 2006 онд энэ зургийг авахуулжээ. Түүнийг мансуурсан үедээ жолоо барьсаны улмаас баривчилж, баривчилгааны дараах энэ зургийг дарсан агаад цагдаагийн түүхэн дэх хамгийн этгээд зургаар нэрлэгдсэн юм. Учир нь хэн ч баривчлагдчихаад хэлээ гаргаж зураг даруулж байгаагүй.
12
Ким Кардашианы хамгийн алдартай уйлж буй царай
Уйлсан ч хөөрхөн уйлна шүү охид оо. Ким Кардашианы уйлж буй энэ зураг байнга сайхан харагдаж байдаг түүнийг муухай харагдуулж байгаа ч хөөрхөн царайг нь бүрэн нууж чадахгүй байна. Тийм болохоор хамгийн алдартай уйлж буй эмэгтэйн зураг болсон ч байж магад.
13
Жорж Клуни хамгийн царайлаг эр гэдгээ энэ зургаараа үгүйсгэлээ
Жүжигчин Жорж Клуниг хамгийн сайхан эр гэдэгтэй санал нийлдэггүй дундаас дээш насны эмэгтэйчүүд байдаггүй байх. Гэтэл энэ бодлыг үгүйсгэмээр нэгэн зураг байдаг нь нэрт физикч Стивен Хокингийг дуурайсан Жорж Клунийн дүр төрх юм. Ямар ч сайхан царайг муухай харагдуулж болдог л юм байна.
14
Кара Делевиний нүүрний этгээд илэрхийлэл
Эршүүд байдал, этгээд илэрхийллээрээ хэдийнэ танил болсон авьяаслаг, залуухан хатагтай бол Кара Делевинь. Түүнийг Холливудын ертөнц дэх хамгийн стиллэг нэгэн гэдэг. Караг гүйцэх этгээд үйл хөдлөл үзүүлэх хүн бараг байхгүй байх аа. Гэхдээ энэ арай хэтэрсэн байна Кара.
15
Хью Грант хуруугаа тогонд цохиулсан хүн шиг харагдаж байна
2000-аад оны эхээр мандаж явсан Хью Грант таны төсөөлснөөс ч их онигоонд орж явсан. Царайлаг, хөгжилтэй царайгаараа бүсгүйчүүдийг уяраадаг түүнийг бодит байдал дээр ч кино дээрх шигээ байдаг гэж хүмүүс боддог. Түүний нисэх буудал дотор байгаа энэ зурган дээр нэлээд сульдсан царайтай гарсан байгаагаас үзэхэд нислэгээс болж ядарсан бололтой. Яг л хуруугаа санаандгүй залгуурын нүхэнд хийж тогонд цохиулсан хүн шиг үс нь босч, хувхай цайсан харагдаж байна.