Оддын хамгийн шившигтэй бүтэлгүйтлүүд

Олны танил алдартай уран бүтээлчид тайлан тоглолт, нэвтрүүлэг гээд л олон хуваарьт ажлаасаа болоод ихээхэн чилээдэг нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хүн дуртай зүйлээ хийж байгаа цагт ядрах юу ч биш байдаг шүү дээ. Алдартай уран бүтээлчид аялан тоглолт, арга хэмжээ зэргүүдэд бүтэлгүйтэх тохиолдлууд бишгүй олон. Тиймээс та бүхэндээ бүх цаг үеийн оддын хамгийн шившигтай үйлдлүүлийг танилцуулъя.

Оддын хамгийн шившигтэй бүтэлгүйтлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Мадонна (Madonna)
Өдгөө 57 настай дуучин Мадоннаг намбагүй хэмээн шүүмжлэх нэгэн байхад, үнэхээр залуу сэтгэлгээтэй хөдөлмөрч дуучин хэмээн үнэлэх хүмүүс ч цөөнгүй олон юм. Тэрээр Мадонна Үндэсний хөл бөмбөгийн аварга шалгаруулах "The Super Bowl" тэмцээний үеэр үзэгчдэд ая дуугаа өргөсөн юм. Дуучин Мадонна өвдгөө давсан урт бариу түрийтэй хар гуталтай, өнгө нэг гоёмсог даашинзаар гоёжээ. Гэвч тэрээр тоглолтын үеэр тайзан дээр хөл алдан унаж, нүүрээрээ айхтар унасан юм. Тэрээр юу ч болоогүй мэтээр түргэн босож, дуугаа үргэлжлүүлэн амжилттай дуулж дуусгасан. Уран бүтээлч хүмүүс цаанаасаа л тэсвэр тэвчээртэй улс шүү.


Видео



2. Зак Эфрон (Zac Efron)
“High School Musical” киногоороо олонд танигдсан царайлаг дуучин Зак Эфрон “Lorax” хүүхэлдэйн киноны гол дүрийн хүү Тедийн хоолойг оруулсан билээ. Тэрээр энэхүү киноныхоо нээлтийн арга хэмжээ болох улаан хивсний ёслол дээр үзэгчид, шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилж байх зуураа санамсаргүйгээр халааснаасаа бэлгэвч унагаж байсан юм. Энэ нь тийм ч сүртэй зүйл биш боловч телевиз камерийн дуранд ийнхүү өртсөн нь түүнийг ёстой л онигоонд оруулсан гэхэд болно. Гэвч жүжигчин залуу царайгаа огтхон ч хувиргалгүй ёстой л нэг жүжигчнийхээ ур чадварыг гарган унагасан бэлгэвчээ гялс шүүрж харагдсан. Харин үйл ажиллагааны үеэр тэр хар шилнээсээ огтхон ч салаагүй юм. 


Видео



3. Кристина Агилера (Christina Aguilera)
Хөгжмийн бүхий л чиглэлээр уран бүтээлээ туурвидаг дуучин, Этта Жеймс (Etta James) 2012 онд 74 насандаа таалал төгссөн юм. Бурхан болоочийг оршуулах ёслолын ажиллагаанд мэргэжил нэгт нөхдүүд, рок попын дуучид түүнийг сүүлчийн замд нь үдэхээр дуу өргөсөн билээ. Тэрхүү ажиллагаанд үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Кристина Агилера ч мөн өөрийн дууг дуулсан. Гэвч түүнийг дуулж байхад хөл рүү нь улаан шингэн зүйл урсажээ. Хүмүүс түүнийг сарын тэмдгээ хэзээ ирэхийг мэддэггүй юм байх даа хэмээн хэсэгтэй л шуугисан юм. Урлагийн хүн байх үнэхээр хэцүү бололтой шүү, алдах ч эрхгүй...


Видео



4. Эшли Симпсон (Ashlee Simpson)
Дуучин, жүжигчин Эшли Симпсонг хүмүүс шаггүй ам бариач хэмээн дүгнэдэг. Учир нь тэрээр 2004 онд “Saturday Night Live” хэмээх амьдаар дуулах шоун дээр өөрийгөө бариад өгчихсөн гэдэг. Тэрээр тус шоун дээр “Autobiography” хэмээх 2 дуугаа дуулахаар бэлдсэн байжээ. Төлөвлөсний дагуу бол эхлээд “Pieces of Me” дуугаа бэлдсэн байж. Гэтэл “Autobiography” дууны ая гарч эхлэхэд дуучин бүсгүй будилсан уу, эхний дуу “Pieces of Me” дуугаа дуулж хэсэг хугацаанд эвгүй байдалд орсон юм.


Видео



5. Ферги (Fergie)
Дуучин Ферги өөрийн "Black Eyed Peace" хамтлагийн аялан тоглолтын үеэр “Let’s Get It Started” дууныхаа дуун дээр тэсэлгүй өмдөө норгочихсон гэдэг. Магадгүй урлагийн хүмүүс сэтгэлд хөдлөхөөрөө өөрийгөө хянах чадвараа алддаг байж болох юм. Түүнчлэн тоглолтынхоо дундуур бие засах гээд угаалгын өрөө гүйх хэцүү байдаг биз. Ямартай ч энэ явдал түүнийг хэсэгтээ л ичгэвтэр байдалд оруулаад амжсан билээ.


Видео



6. Жастин Бибер (Justin Bieber)
Залуу дуучин Жастин Бибер 2012 оны есдүгээр сард АНУ-ын Аризона мужид хийсэн аялан тоглолтынхоо үеэр үзэгчдээ хүндлээгүй гэх шалтгаанаар ихээхэн шүүмжлэлд өртсөн. Учир нь тэрээр “Out of Town Girl” дууныхаа үеэр тайзан дээр бөөлжжээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа өнгөрсөн шөнийн шоунаас болоод хямарсан хэмээн тайлбарласан юм.


Видео



7. Кэти Перри (Katy Perry)
Дуучин Кэти Перри Америкийн "MTV" шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр аварга том бялууг гарган ирсэн. Улмаар түүний төлөвлөгөөгөөр тэрээр бялуун дээрээ унаж, тэдгээр бялуу нь хүмүүс рүү цацрах учиртай байж. Тэрээр үүнийгээ үнэхээр сайн биелүүлсэн боловч, тэрхүү бялуунаасаа гарах үедээ хальтарч унаад босож чадалгүй хэсэгтээ л хэвтсэн билээ. Түүний шүтэн бишрэгчид, дуучныг гэмтээгүй байгаа хэмээн ихэд санаагаа чилээсэн юм.


Видео



8. Том Круз (Tom Cruise)
Жүжигчин Том Круз, 2005 онд Опра Уинфригийн ток шоуны дугаарын зочноор оролцсон юм. Тэрээр шоуны үеэр хөтлөгч рүү яг л жоохон хүүхэд рүү үсэрч сэтгэлийн хөдлөлөө илэрхийлсэн байна. Учир нь хөтлөгч түүнээс шинэ хайрынх нь талаар асуусан ажээ. Тухайн үед жүжигчин залуу, мэргэжил нэгт сайхан бүсгүй Кэти Холмстой дөнгөж болзож эхлээд байж. Хайр хүнийг юу ч хийхээс буцахгүй болгодог гэж энэ дээ.


Видео



9. Жон Траволта (John Travolta)
Жүжигчин Жон Траволта "Academy Awards" дээр жүжигчин Идина Менцель (Idina Menzel)-ийг зарлах гэж байгаад андууран дуучин Аделийг зарласан нь хүмүүсийн шүүмжлэлд ихээхэн өртсөн юм. Мөн яг энэ үйлдлийг давтсан хүн бол таны санаж байгаачлан "Miss Earth" тэмцээний хөтлөгч Стивен Харви тэмцээний ялагчийг хоёр ч удаа эндүүрэн зарласан нь Колумбын сайхан бүсгүйг эвгүй байдалд оруулаад зогсохгүй, хүмүүс түүнийг үнэхээр байж боломгүй алдааг хийсэн хэсэгтээ л үзэн ядаад байсан билээ.


Видео



10. Жанет Жексон (Janet Jackson)
Дуучин Жанет Жексон, Жастин Тимберлейк (Justin Timberlake) нар Үндэсний хөл бөмбөгийн аварга шалгаруулах "The Super Bowl" тэмцээний үеэр үзэгчдэд ая дуугаа өргөсөн. Дуучин бүсгүй хар савхин хослолоор гангарсан нь үнэхээр сайхан харагдаж байсан боловч, Жастин албаар тэгсэн үү, эсвэл санаандгүй явдал болсон уу Жанетийн нэг талын хөхөвчийг суга татаж, өрөөсөн хөхийг нь ил гаргасан юм. Олны нүд ч орой дээрээ гарсан нь ойлгомжтой.


Видео


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()