Диснейн хүүхэлдэйн киноны гүнж нар гүн хөх, тэнгэрийн хөх, нил ягаан гэх зэргээр өнгө давтагдаагүй хувцастай байдаг ч ерөнхийдөө цэнхэр гэсэн нэг өнгийн даашинзтай байдаг. Яагаад гэдэг асуултанд "Pantone Color Institute"-ийн гүйцэтгэх захирал Литрис Айзман (Leatris Aizman) хариулсан байна. Хатагтай Айзман "Диснейн уран бүтээлчдийг эмэгтэйчүүдийн эрх болон боломжийг дээшлүүлж байгаад талархаад хүүхэлдэйн кинонд үзүүлж буй цэнхэр өнгө нь эрчүүдийн өнгө гэдгийг тодотгоод амжжээ".
Цэнхэр өнгө хүнийг маш хүчтэй харагдуулдаг байна. Тиймээс дүрийнхээ хүчийг нэмэгдүүлэхийн тулд цэнхэр өнгийн даашинз өмсгөдөг гэсэн байна.
Өнгө судлалын мэргэжилтэн Л.Айзман "Өнгөөр дамжуулан гүнж нарын хувийн зан чанарыг илэрхийлж байна. Цэнхэр өнгө нь найдвартай, тогтвортой, үнэнч байдлын өнгө. Хүчтэй, найрсаг хүмүүс ийм өнгийн хувцас өмсдөг" гэж дүгнэжээ.
Хэрэв та санаж байгаа бол Үнсгэлжин хойд ээжтэйгээ, Ариел далайн шулам Урсулатай, Жасмин хорон санаат шидтэн Жафартай тэмцэж ялдгийг мэдэх байх. Гүнж нарын хүчтэй, тууштай тэмцэгч зан чанарыг тодотгож өгөхийн тулд тэдэнд цэнхэр өнгийн хувцас өмсгөдөг бөгөөд цэнхэр өнгөний жендэрийн ялгааг Диснейгийнхэн өөрсдийнхөө бүтээлээрээ бут цохисон юм. Өөрөөр хэлбэл, Диснейн гүнж нар гарч ирээгүй байхад цэнхэр өнгө зөвхөн хөвгүүдийн өнгө байв.
Нөгөө талаас цэнхэр өнгө нь тэнгэрийн өнгө. Энэ ч утгаараа цэнхэр өнгө бидэнд эерэг сэтгэгдэл төрүүлж, итгэл найдвар өгдөг юм. Тиймээс л Диснейн гүнжүүд цэнхэр хувцастай байдаг ажээ.