Төгс бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

Эмэгтэй хүн гэр бүл, ажил төрөл гээд үргэлж завгүй байдаг бөгөөд гоо сайхандаа хангалттай хэмжээний мөнгө, цаг зав зарцуулж чаддаггүй. Гэхдээ л бүсгүй хүн үргэлж сайхан харагдах хэрэгтэй байдаг учир бид танд хялбар аргаар хэрхэн төгс харагдах талаар зөвлөгөөг хүргэе.

Төгс бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

1.Нүүрний дасгал

Өглөө сэрээд тогтмол энгийн нүүрний дасгал хийж байгаарай. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, таны нүүрийг гэрэлтүүлнэ. Ингэснээр та тун сайхан амарсан мэт харагдах төдийгүй толинд харагдах өөрийн төгс төрхийг ажиглан, эрч хүчээр цэнэглэгдэх болно. 

2. Нүдний хар контурыг хэрэглэх хэрэггүй 

Хэрвээ нүдээ будах цаг хангалтгүй байвал дээд зовхио сормуусныхаа дагуу хараар будаарай. Энэ нь сормуусны будаггүй байсан ч өтгөн сормуустай харагдах боломжийг олгоно. Хар харандаа хэрэглэж байснаас бор эсвэл саарал харандаа хэрэглэх нь таны будалтыг илүү төрөлхийн мэт болгож өгнө. Үүнээс гадна гоо сайханчид бор өнгийн сормуусны будгаар сормуусаа будахыг зөвлөж байгаа гэнэ.

3. Үсээ хажуу тийшээ хуваагаарай

Хэрвээ та өтгөн үстэй биш бол үсээ хажуу тийш нь хуваагаарай. Энэ тохиолдолд таны үс илүү өтгөн харагдах болно. Байнга үсээ янзлах цаг гарахгүй бол янзлахад хялбар үс засалтыг сонгоорой.

4. Хөмсгөө дээш нь самна

Хөмсгөө дээш нь самнавал таны нүд илүү том харагдах төдийгүй нүүрэнд цог жавхаа нэмнэ.

5. Сормуусны угийг будаарай

Сормуусны угийг харандаа эсвэл контураар будсанаар илүү өтгөн сормуустай харагдах болно.

6. Хүйтэн өнгийн уруулын будаг сонгоорой

Хэрвээ хүйтэн өнгийн уруулын будаг сонговол таны шүд илүү цайвар харагдана. Уруулын будгаа сонгохдоо хурууныхаа өндгөн дээр түрхэж үзээрэй. Энэ нь уруулны өнгөтэй илүү ойр хэсэг юм.

7. Сүрчигээ мөр болон нуруун дээрээ түрх

Сүрчгийг мөр болон нуруун дээрээ түрхсэнээр та ардаа үнэрээ үлдээх бөгөөд үнэр нь илүү удаан тогтдог. Мөн явсан газар бүртээ өөрийн тансаг үнэрээ үлдээж, хүн бүрт таатай сэтгэгдэл төрүүлэх болно. 

8. Нүүр хэсгээсээ хойш эргүүлж үсээ ороогоорой

Хэрвээ та үсээ ороодог бол буржгар хэсэг нь урдаасаа хойшоо байх ёстой. Тэгвэл таны нүүр нээлттэй, үс засалт тань илүү загварлаг харагдана.

9. "Nude" буюу биеийн өнгөтэй хумсны будаг сонгох

Хэрвээ та хумсаа долоо хоногийн турш будахгүй байхаар төлөвлөж байвал биеийн өнгөтэй хумсны будгийг сонгоорой. Энэ төрлийн будалт нь бүх хувцас, бүх нөхцөл байдалтай тохирно. Илүү загварлаг болгохын тулд саа ашиглаж болно.

10. Төрөлхийн мэт байдлыг эрхэмлэ

Хэрвээ та үсний сэнс, индүү ашиглахгүйгээр үсээ засаж чадвал илүү сайхан харагдана шүү.

11. Хуурай шампунь авч явж байгаарай

Хэрвээ та цагаасаа хоцроод үсээ угааж амжаагүй бол хуурай шампунь ашиглах боломжтой. Байнга хуурай шампунь авч явснаар та ямар ч нөхцөл байдалд тослогтой үснээсээ болж санаа зовох хэрэггүй болно.

12. Үсээ шулуун самнаж сураарай

Хормын дотор сайхан харагдах бас нэгэн арга.

13. Цайвар өнгийн өө дарагчаас татгалзах

Нүдний доорхи хар тойрог, батга зэргийг бүдгэрүүлэхийн тулд өө дарагч ашиглах нь зүйтэй. Гэхдээ өө дарагч тань хэт цагаан байх ёсгүй бөгөөд эс тэгвээс таныг эсрэг үр дүн хүлээж байна. Мөн гэрэлтүүлэгч хэрэглэхээ мартаж болохгүй.

14. Уруулын будаг авахдаа хурууныхаа өндгөн дээр түрхэж үз

Гарын алганы өнгө нь уруулны өнгөтэй ижил биш учир уруулын будагны тань өнгө илүү шаргал, эсвэл цайвар харагддаг байна. Харин хурууны өндөг нь уруулны өнгөтэй ойр байдаг учир будаг түрхэж үзэхэд нэн тохиромжтой.

15. Хиймэл сормуус битгий наа

Хиймэл сормуус наах нь өнгөрсөнд үлдсэн арга учир сормуус наахаас татгалзаарай. Харин сормуус суулгаж болно.

16. Тос түрхэхдээ тойрог хэлбэрээр түрхээрэй

Тосыг түрхэхдээ хурууныхаа өндгөөр тойрог хэлбэрээр түрхэх нь нүүрний цусны эргэлтийг сайжруулна. Нүүрний төвөөс зах руу түрхэх хэрэгтэй.

17. Эхлээд нүүр будалт дараа нь үс засалт

Эхлээд нүүр будалтаа хийгээд дараа нь үс засалтаа хийгээрэй. Задгай тавьсан үс нүүр будахад саад болно.

18. Хоёр сормуусны будаг хэрэглэх

Дээд талын сормуус будах хар, доод талын сормуус будах бор сормуусны будагтай болоорой. Энэ тохиолдолд таны будалт төрөлхийн мэт харагдах аж.

19. Битүү савтай гоо сайхны бүтээгдэхүүн сонгоорой

Битүү савтай гоо сайхны бүтээгдэхүүн сонгох нь тухайн бүтээгдэхүүнд төрөл бүрийн нян, бактер орохоос сэргийлнэ.

20. Үсний цацлага

Үсийг соронзлогдохгүй байх зориулалттай цацлага авч явж байгаарай.

21. Нүүрний сойз хэрэглэх

Нүүрийг нүүрний сойзоор угаах нь илүү сайн цэвэрлэх бөгөөд батга гарахаас сэргийлнэ.

22. Өөрт тохирсон улаан уруулын будагтай болоорой

Өөрт тохирсон улаан өнгийг сонгоод түүнийгээ үргэлж хэрэглэж байгаарай. Буруу сонгосон улаан өнгө таныг харин ч эсрэгээрээ овортой харагдуулж мэднэ.

23. Гялалздаг бронзер бүү ашигла

Хэзээ ч гялалздаг бронзер ашиглаж болохгүй. Энэ нь таны нүүрийг том болоод бохир харагдуулах сөрөг талтай.

24. Хөлдөөсөн мөс

Зуны халуун өдөр нүүрээ будах гэж байгаа бол нэн түрүүнд хүйтэн мөсөөр нүүрээ арчаарай. Тэгвэл таны будалт жигд, удаан тогтох болно.

25. Нунтаг энгэсэг түрхэх

Нунтаг цагаан энгэсэгийг аль ч улиралд хэрэглэх боломжтой бөгөөд нүүр тань бүтэн өдрийн турш тослоггүй сайхан харагдах аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()