Гар утсаараа мэргэжлийн гэрэл зураг хэрхэн дарж сурах вэ?

Та эдгээр өдрүүдэд ухаалаг утсаараа сайхан зургууд авч байгаа байх. Хэдэн жилийн өмнө энэ боломжгүй зүйл байсан бол одоо гар утсаараа хүссэн үедээ чанартай зураг авч болж байна. Гэхдээ хүмүүс тэр бүр мэргэжлийн гэрэл зурагчид шиг зураг авч чаддаггүй. Тиймээс та бүхэнд ухаалаг гар утсаар мэргэжлийн гэрэл зурагчдаас дутахааргүй зураг авах аргуудыг танилцуулья.

Гар утсаараа мэргэжлийн гэрэл зураг хэрхэн дарж сурах вэ?

1 Том линз

Том линзээр зураг авахад өчүүхэн жижиг биет ч маш сайн ялгарч харагддаг. Иймд гар утасныхаа камерыг том линзтэй болгохын тулд нэг дусал ус дусаан тогтоож байгаад зураг аваарай.

Том линз

2 Камераа хөдөлгөөнгүй болгогч хийх

Жирийн ундааны хуванцар сав ашиглан гар утасныхаа камерыг тогтворжуулж болно. Гар утсаа ундааны саванд резинээр зурагт үзүүлсэн шиг бэхлэнэ.   

Камераа хөдөлгөөнгүй болгогч хийх

3 Хагас хүн - хагас нохой

Заавал муур, нохой гэлтгүй өөрийн хүссэн амьтныхаа зургийг дараад түүнийгээ нүүрэн дээрээ байрлуулж байгаад дахиад зураг дарвал "хагас хүн - хагас нохой" болно.

Хагас хүн - хагас нохой

4 Олон өнгөтэй зураг дарах

Гар утасныхаа камер дээр тунгалаг өнгөтэй хатуу гялгар хавтас тогтоосныхоо дараа цэнхэр, улаан өнгийн маркераар будна. Ингээд олон өнгөтэй гайхалтай зураг аваарай. Мэдээж хөх, улаан гэхгүй хүссэнээр өнгөө сонгож болно. 

Олон өнгөтэй зураг дарах

5 Дээрээс зураг авах

Дээрээс төгс зураг дарахад цахилгааны лент юм уу скоч байхад л болно. Эдгээрийн аль нэгийг ашиглан гар утсаа тааз, хана зэрэгтээ тогтоох юм. 

Дээрээс зураг авах

6 Зүү, нэрийн хуудас

Зүүгээр нэрийн хуудсан дээр цоолж жижиг нүх үүсгэнэ. Одоо тэрхүү нүхээр аливаа юмсын зураг дарвал гайхалтай зурагтай болно.

Зүү, нэрийн хуудас

7 Аяганы даавуун суурь, цаас

Энгийн цаас юм уу ширээ халахаас сэргийлэн аяга болон тогооны доор тавьдаг даавуун эсвэл модон суурь ашиглан зураг авч болдог. Цаас болон суурь чинь цагаан эсвэл өнгөтэй байсан ч болно. Гол нь эдгээрийг зурагны арын пон болгохдоо ямар нэгэн хурц өнцөг эсвэл булан үүсгэхээр байрлуулж зургаа дараарай. 

Аяганы даавуун суурь, цаас

8 Гэрэлтэй хайрцаг хийх

Танд хэрэгтэй зүйлс бол жижгэвтэр цаасан хайрцаг, нимгэн даавуу, цагаан цаас, мөн хоёр ширхэг гэрэл юм. Маш хямд зардлаар эдгээрийг бүрдүүлж болох бөгөөд эдгээрийг ашиглан мэргэжлийн студид зураг даруулсан юм шиг зураг авч болно. 

Гэрэлтэй хайрцаг хийх

9 Гурав хуваах дүрэм

Хөндлөн юм уу босоо зураг дарахдаа авах гэж буй зургаа гурван хэсэгт хувааж гол хэсэгт нь анхаарлаа хандуул. Зурагны гол хэсэгт тухайн зурагны хамгийн сонирхолтой зүйл байх ёстой.  

Гурав хуваах дүрэм

10 Ташуу шугам

Ташуу шугам ашиглавал зураг маш гүн гүнзгий харагдаж, хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Яаж ашиглахыг зурагнаас харна уу.

Ташуу шугам

11 Техникийн тохиргоо

Гар утасны камерны Settings (Тохиргоо) рүү ороод цайруулах, харлуулах гэх мэт сонголтуудыг ашиглан зураг авч байгаарай. Удахгүй эдгээр тохиргоонууд таны гарт орж, хэт их гэрэлтэй эсвэл хэт харанхуй орчинд зураг авч сурна.  

Техникийн тохиргоо

12 Фокуслах

Ухаалаг гар утасны авто-фокус үнэхээр амар болсон. Тиймээс та фокусаа чиглүүлэхдээ л анхаарлаа хандуулаарай. Жишээ нь, энэ зурган дээр фокусаа буруу чиглүүлснээс болж зурагны гол зүйл болох жимс бүрсийжээ. 

Фокуслах

13 Үндсэн тохиргоог хянах

Камерны Settings (Тохиргоо) руу орж янз бүрийн өөрчлөлт хийж зураг авсны дараа байнга үндсэн тохиргоон дээр нь буцааж тавьж байгаарай. Яаралтай зураг авах үед үндсэн тохиргоон дээр байх нь чухал. Мөн үндсэн тохиргоо байгалийн гэрэлтэй илүү сайн зохицдог.

Үндсэн тохиргоог хянах

14 Өнгөт шүүлтүүр ашиглах

Өнгөт пластикууд ашиглан камераа өнгөний шүүлтүүртэй болгон зураг авч болно. Ямар зүйлийн зургийг авах гэж байгаагаас шалтгаалан өнгөө сонгох нь таны мэдэх хэрэг бөгөөд зөв сонгож чадвал үнэхээр гайхалтай зураг болдог. 

Өнгөт шүүлтүүр ашиглах

15 Флэш гэрлийг болгоомжтой ашигла

Зураг дарахад асдаг гэрэл буюу флэш гэрлийг аль болох ашиглахгүй байхыг хичээ. Ашиглаж байгаа тохиолдолд гэрэл ойлгох ямар нэгэн зүйл байгаа эсэхийг хянаарай. 

Флэш гэрлийг болгоомжтой ашигла

16 Камерынхаа "zoom"-ийг ашиглах хэрэггүй

Сүүлийн үеийн аппараттай, мэргэжлийн гэрэл зурагчин л биш бол zoom хийж буюу камераа татаж зураг авах хэрэггүй. Хэрвээ тод томруун авахыг хүсвэл зүгээр л ойртож очоод дараарай. 

Камерынхаа "zoom"-ийг ашиглах хэрэггүй

17 Зураг тасдах

Зураг тасдаж (кроп хийж) тухайн гэрэл зургийг бүхэлд нь өөрчилж болдог. Гэхдээ хаагуур нь таслахаа сайтар бодоорой. 

Зураг тасдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()