Бүсгүйчүүдийн нөхрөө сонгохдоо гаргадаг түгээмэл 13 алдаа

Ганцхан хайртай байлаа гээд гэрлэлт амжилттай байх нь ховор байдаг. Статискаас харахад гэрлэлтээ баталгаажуулсан хосуудын багагүй хувь нь салсан байдаг аж. Гэхдээ хамт урт хугацаанд байна гэдэг нь таныг аз жаргалтай байгааг илтгэх хүчин зүйл биш юм. Маш олон хосууд хамт амьдардаг ч хэн хэн нь аз жаргалгүй байх тохиолдлууд олон байх бөгөөд үнэндээ ихэнх эмэгтэйчүүд амьдралынхаа ханийг сонгохдоо доорхи алдаануудыг гаргадаг ажээ. Та бидний бэлтгэсэн мэдээллийг үргэлжлүүлэн уншиж эдгээр алдаа юу болохыг мэдэж аваарай. 

Бүсгүйчүүдийн нөхрөө сонгохдоо гаргадаг түгээмэл 13 алдаа

1 Түүнийг өөрчлөгдөнө гэж найдсан

Ихэнх салалтууд үүнээс болж эхэлдэг. Хамтрагчынхаа амьдралын зорилго, хүүхэдтэй болох төлөвлөгөө, гэрлэлт зэргийг харах хандлагыг нь өөрчлөх гэж оролдох нь амархан мэт санагдав ч үнэхээр бүтэхгүй санаа гэдгийг хэлье. Энэ тохиолдолд тэр танийг буруутгаж, эцэст нь орхиж явах болно. Тиймээс хайртыгаа өөрчлөгдөнө гэж найдахын оронд, бодит байдалтай эвлэрч, тухайн хүнтэй амьдралаа холбох нь зөв эсэхийг сайтар тунгааж үзээрэй. 

Түүнийг өөрчлөгдөнө гэж найдсан

2 Тэр өөрчлөгдөхийг хүсдэггүй

Бүх эмэгтэйчүүдэд бидний зүгээс өгөх зөвлөгөө бол: Өөрөө өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа хүнийг та өөрчилж чадахгүй. Хэрвээ тэр хөгийн амьтан байсан бол хөгийн амьтан хэвээрээ л үлдэнэ. Таны өөрчилж чадах цорын ганц хүн бол зөвхөн "та". Хэрвээ түүнийг өөрчлөх нь таны үүрэг гэж бодож байвал, энэ бодлоо орхиж, ганц бие байх талаар дахин нэг бодож үзээрэй. 

Тэр өөрчлөгдөхийг хүсдэггүй

3 Эцэг эх, найзуудын хүслээр нөхрөө сонгох

Маш олон эмэгтэйчүүд гэр бүлийнхэн, найзуудад нь таалагдсан хүнийг сонгож, өөрийн хүслийг үргэлж 2-рт тавьдаг. Энэ бол салах өргөдлөө өгөх шалтгаанаа эртнээс бэлдэж буй л хэрэг. Таны амьдралыг таниас өөр хэн ч шийдэх ёсгүй гэдгийг санаж, өөрийн зүрх сэтгэлээ л дагаарай.

Эцэг эх, найзуудын хүслээр нөхрөө сонгох

4 Хайрандаа сохорсон

Хүн жинхэнэ дурлалтай учирхаараа тухайн хүнийхээ бүхий л өө сэвийг харахгүй өнгөрөөдөг. Гэвч гэрлэлт гэдэг 2 хүн хэн хэндээ хайртай байж амжилттай, аз жаргалтай байдаг билээ. Хэдэн жилийн дараа таны түүнийг гэх хайр багасч, өө сэвүүд нь харагдаж эхэлнэ. Энэ нөхцөлд та ухаалаг байж чадахгүй бол, хосуудын харилцаанд ан цав сууж, цаашлаад салахад хүрдэг. Тиймээс анхнаасаа л хайранд хэт сохорч хуримаа хийхийн оронд, сайтар бодох нь зүйтэй. Эс бөгөөс салсан хосуудын тоо нэгээр нэмэгдэнэ гэдгийг санаарай. 

Хайрандаа сохорсон

5 Тэр чамд нэг удаа гар хүрсэн бол дахиад тэгэхгүй гэсэн баталгаа байхгүй

Хэрвээ тэр таныг зодож, цохиж, ямар нэг аргаар өвтгөж байсан бол яагаад ч гэрлэхэд зөв хүн биш. Ер нь бол хэнтэй ч гэрлэхэд тохиромжтой нэгэн биш. Учир нь тэр бол хүчирхийлэгч. Өөртөө хайртай байж, хүндэлж түүнээс аль болох эртхэн холдож, харамсах зүйл бүү хийгээрэй.

Тэр чамд нэг удаа гар хүрсэн бол дахиад тэгэхгүй гэсэн баталгаа байхгүй

6 Ажилгүй, амьдралгүй, мөрөөдөлгүй хүнтэй суух

Болзож байхад их санаачлагатай байсан ч гэрлээд ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй, таниар л бүх зүйлээ хийлгээд хэвтэх эртэй хэзээ ч битгий гэрлээрэй. Энгийнээр хэлэхэд карьер хөөдөггүй залуутай гэрлэнэ гэдэг нь илүү ачаа чирж яваатай л адил. 

Ажилгүй, амьдралгүй, мөрөөдөлгүй хүнтэй суух

7 Гэрлэх ёстой болохоор л гэрлэх

Миний хувьд нас нь явж, гэрлэх ёстой болохоороо л гэрлэсэн маш олон эмэгтэйчүүдийг мэднэ. Гэвч амьдрал дээр "тэгэх ёстой" гэсэн дүрэм нэг ч байдаггүй. Урсгалыг дагаж амьдран, чухал шийдвэр гаргах нь аз жаргалыг тань үгүй хийх болно. Юу хийх ёстойгоо бодож амьдрахын оронд хийхийг хүссэн зүйлээ л хийж амьдраарай.

Гэрлэх ёстой болохоор л гэрлэх

8 Өөрийгөө сонсдоггүй

Ихэнх эмэгтэйчүүд нөхөртэйгөө суухдаа л сална гэдгээ мэддэг гэвэл та итгэх үү? Энэ бол батлагдсан үнэн. Өөрөө өөрийгөө сонсож, зөв шийдвэр гаргах гэж оролдоорой. 

Өөрийгөө сонсдоггүй

9 Харилцаагаа сайжруулахын тулд гэрлэх

Та 2-т тулгараад байгаа асуудал гэрлэлт биш л бол гэрлэлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Орой бүр хэрэлдэж маргалдаад, гараад явчихмаар санагдаж байгаа бол бүх асуудлаа шийдээд нэг тийшээ болох хэрэгтэй. Гайхалтай сайхан хурим хийлээ ч хожмын хэцүүхэн салалтаас сэргийлэх хүчин зүйл болж чадахгүй. 

Харилцаагаа сайжруулахын тулд гэрлэх

10 Ямар нэг шаардлагын улмаас гэрлэх

Санамсаргүй байдлаар хүүхэдтэй болох эсвэл өөр ямар нэг шаардлагаар хүсээгүй хүнтэйгээ гэрлэнэ гэдэг бол ирээдүйд баталгаатай салах эсвэл аз жаргалгүй гэрлэлтийн үндэс болж байдаг. Шаардлагаар гэрлэсэн хосуудын хувьд 2-уулаа аз жаргалтай байх гарц олоход тийм ч хялбар биш.

Ямар нэг шаардлагын улмаас гэрлэх

11 Мөнгө хөрөнгө харж гэрлэх

Мөнгөтэй байхад бүхнийг худалдан авч болох ч аз жаргалыг бол яагаад ч худалдан авж чадахгүй. Мөнгөнд нь болж гэрлэсэн олон эмэгтэйчүүд эцэст нь ямар их харамсдаг болохыг та ч гэсэн гадарлаж байгаа биз ээ. 

Мөнгө хөрөнгө харж гэрлэх

12 Хэнтэй ч хамаагүй гэрлэх

Энэ бол яагаад ч зөв зүйтэй алхам биш. Эцэст нь та илүү их ганцаардаж, гуниж гутрах болно. Ганцаараа байсан нь хамаагүй дээр шүү.

Хэнтэй ч хамаагүй гэрлэх

13 Хүн бүр дутагдалтай байдаг

Эсрэгээрээ танд үнэхээр сайн хань болж чадах хэн нэгний өчүүхэн алдаа дутагдлаас болж түүнтэй гэрлэхээс татгалзах тохиолдол байдаг. Гэвч төгс хүн гэж байдаггүйг санаад түүний талаар дахин нэг бодож үзээрэй. 

Хүн бүр дутагдалтай байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()