Хорт хавдар гэдэг өвчин тухайн хүний амьдралыг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй эргэн тойрных нь хүмүүсийн амьдралыг ч гэсэн өөрчилдөг нь нууц биш юм. Статистик мэдээллээр найман эмэгтэйн нэг нь амьдралынхаа аль нэг үед хөхний хорт хавдар тусч байгаа аж. Өнгөрөгч 2017 онд 252710 эмэгтэй хөхний хорт хавдартай хэмээн оношлогдсон байна. Судалгаагаар хөхний хорт хавдар туссан 31 эмэгтэйн нэг нь нөгөө ертөнцөд одож байгаа бөгөөд үүний нэг нь миний өгүүлэх энэ бүсгүй болсон юм. Хитер Мошер (Heather Mosher) хэмээх энэ бүсгүй 31 настай. Тэр 2016 оны 12 дугаар сараас хойш хөхний хорт хавдартайгаа тэмцсэн. Тэрээр тухайн оны 12 дугаар сарын 23-нд хорт хавдартай гэж оношлогдсон агаад тухайн өдөр түүний ирээдүйн нөхөр Дэвид Мошер (David Mosher) түүнд гэрлэх санал тавих гэж байсан аж.
Дэвидэд энэ мэдээ маш хүнд туссан бөгөөд эхнэрээ болгохоор төлөвлөж байсан эмэгтэй нь ийм өвчтэй болно гэж төсөөлөөчгүй байжээ. Тиймдээ ч Хитерийг эдгэнэ гэж найдаж, хамтдаа тэмцсэн байна. Харамсалтай нь, залуухан бүсгүй Хитерийн хөхний хорт хавдар сүүлийн шатандаа орж, найдваргүй болсон байсан аж. Ингээд өөрийн болон хайртынхаа хүслийг биелүүлж түүнтэйгээ гэрлэсэн байна. Ингэхдээ "WFSB" телевизэд санал тавьж өөрсдийнх нь хуримын гэрч болохыг хүсчээ. Хайртай хосууд өөрсдийн түүхээ дэлхийд дахинд мэдүүлж, эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдрын шинжилгээ эрт хийлгэхийг сануулахыг хүсчээ. Мөн Дэвид өөрийн бүсгүйдээ ямар их хайртай байсныгаа, хайртай бүсгүй нь энэ өвчинтэй ганцаараа тэмцээгүй юм шүү гэдгийг болон хайр ч хорт хавдрын өмнө хүчин мөхөстөж байгааг харуулахыг зорьсон байна.
Өдрөөс өдөрт Хитерийн бие улам дордож, ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүй болжээ. Тиймээс түүнд үр дүн өгөхөөс нэгэнт оройтсон мэс засал, туяа эмчилгээ зэргийг хийж, зовоохыг хүссэнгүй. Хорт хавдар Хитерийн биеэр тархаж, биеийг нь эзэгнэсэн байна. Үүний улмаас Хитер хүчилтөрөгчийн аппарат зүүж л амьсгалж байв.
Дэвид, Хитер хоёр 2017 оны 12 дугаар сарын 30-нд хуримаа хийсэн. Харамсалтай нь үүнээс хэдхэн цагийн дараа Хитер амьсгал хурааж, Дэвид түүнийг дахин хэзээ ч тэвэрч чадаагүй юм.
Энэ түүхийг фэйсбүүкийн найзууддаа шэйрлэж, эмэгтэйчүүдийг хорт хавдрын шинжилгээ эрт хийлгэхийг сануулаарай. Тэгвэл нэг ч гэсэн бүсгүйн амь аврагдаж, дахин хэзээ ч хайртай залуу нь орь ганцаараа үлдэхгүй билээ.